Нийгмийн

Өр, орлогын харьцаа 45 хувь болсноор иргэдийн замбараагүй зээлийг цэгцлэх үү

Энэ оны 1-р сарын 16-ны өдөр Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувиар шинэчлэн тогтоох шийдвэр гаргасан.

Уг өөрчлөлтийн араас Санхүүгийн Зохицуулах хороо зээлийн хэт өсөлт, өрийн дарамт, цахим зээлийн давхардлыг багасгахыг үүрэг болгов.

Өөрөөр хэлбэл нэг иргэн хэд хэдэн зээлийн аппликэйшн дээр зээлтэй тохиолдолд энэ нь орлогын 45 хувиас их байх ёсгүй учир үүнийг жигдлэх шийдвэр гаргасан гэсэн үг. Иргэдийн зүгээс одоогийн зээлээ дараад зээлийн хэмжээгээ ахиулж авах хүсэлт явуулах боломжгүй болсон талаар цахим сүлжээнд хуваалцаж буй. Энэ нь зээлийн хэмжээг хязгаарлах, буюу нэг иргэний хэт олон давхардсан зээлийг багасгаж буй гэж ойлгож болно.

Харин Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн байгууллагын олгох хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 55 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон.

Түүнчлэн бараа, бүтээгдэхүүнийг олгохдоо хэрэглэгчийн төлбөрийн чадварыг бодитоор үнэлэх нь иргэдийг өрийн дарамтад орохоос сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж буй.

Санхүүгийн Зохицуулах хорооноос сүүлд гаргасан мэдэгдэлдээ орлого нотлохгүйгээр зээлийн үйлчилгээ үзүүлж буй нь иргэдийн төлбөрийн чадварыг харгалзахгүйгээр ийм үйлчилгээ үзүүлэх нь өрийн дарамт үүсгэх, санхүүгийн болон сэтгэл зүйн хүнд байдалд оруулах, улмаар өрхийн орлого болон худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг онцолжээ.

Иймд цаашид өр орлогын харьцааг барьж зээл олгох, аппликэйшний зээлүүдийг хумих зэргээр шийдвэрүүд хэрэгжихээр байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Банк бусыг дэмжсэн шийдвэр байна. Банк 45, ббсб нь 55 хувь байхаар чинь хүн ббсб-с өндөх хүүтэй зээл авах юм бишүү

Зочин
Зочин

Ard irgediig ulam l hvnd baidald oruulj bn daa . Arai uur shiidver gargaachee. Deer ni ene har dans gedeg zuil bvr l hvmvvsiin amidrald gai bolj bn zeelee uchnuun hvvtei tulj bhd eniig bolih heregtei

Уншиг
Уншиг

Зээлнээс айдаггүй хүмүүс олширчээ

Хөгийн монгол банкны махан толгойт
Хөгийн монгол банкны махан толгойт

Банк бус мандан бадраг банк бус зээлийн хүү 2.8*12=34% банк 2*12=24% өр орлогын харьцаа банк45% ббус 55% энэ иргэдээ бодоогүй шийдвэр

Мср
Мср

Барьцаа нь байж байхад энэ өр орлогын харьцаа ямар хэрэгтэй юм.

Холбоотой мэдээ

Back to top button