Танилц: Хаврын чуулганд хилийн хоригтойгоор хэргээ шалгуулж, суух гишүүд

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулган нээж байна. 126 гишүүнтэй парламентын дөрөв нь эрүүгийн хэрэгт буруутгагдаж, шүүхээс хилийн хориг тавиулаад байгаа билээ. Нэрлэвэл, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Э.Болормаа, П.Сайнзориг нар. Тэд 12 хүртэлх жилийн хорих ялтай эрүүгийн хэрэгт буруутгагдсан билээ. Одоогоор тэдэнд холбогдох хэрэг прокурорт шилжээгүй, АТГ болон цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд үргэлжилж байна.
Нэг. ЭЦА, АТГ-т дөрвөн зүйл ангиар шалгагдаж буй Д.Амарбаясгалан
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан "Бортээг"-ийн асуудалд хөшигний ард оролцсон гэх яриа түүнийг эрх мэдэлтэй, МАН-д ч асар нөлөөтэй байх үеэс эхэлсэн. Харин МАН-ын шинэ дарга тодрох үеэр түүний зөвлөх Л.Чулуунзагдыг цагдан хорьж, "Адмирал" ХХК-тай холбогдох шууд холбоо хамаарал руу нь цөмөрсөн юм.
- АТГ: Эрүүгийн хуулийн 22.1.3, 22.4.2, 22.10.2-р зүйл ангиар,
- ЭЦА: Эрүүгийн хуулийн 18.6, 18.3 -р зүйл ангиар шалгасан.
Д.Амарбаясгаланг АТГ-аас 12 жил хүртэлх хугацаагаар хоригдох, бүх насаар нь нийтийн албанд ажиллах эрхийг нь түдгэлзүүлэх зүйлчлэлтэй гурван зүйл ангиар оны өмнө шалгаж эхэлсэн. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 22.1.3, 22.4.2, 22.10.2-р зүйл ангиар шалгаж, хоёр удаа тайлбар мэдүүлэг авсан байна. Улмаар Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу найм хүртэлх жилийн хорих ялтай Үндэслэлгүйгээр хөрөнгөжих зүйл ангийг нь прокуророос хүчингүй болгожээ. Тус зүйл ангийг хүчингүй болгосон шийдвэрийг хоёр хоногийн өмнө |2026.03.09|-нд танилцуулсан байна.
Ингэснээр Д.Амарбаясгаланг Эрүүгийн 22.1.3, 22.4.2-р зүйл ангиар АТГ-аас мөрдөн шалгаж байгаа юм.
Хуулийн заалтаараа,
- ЭХ-ийн 22.1.3: Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах - нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай
- ЭХ-ийн 22.4.2: Нийтийн албан тушаалтан хахууль авах - нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай.
- ЭХ-ийн 18.3: Татвар төлөхөөс зайлсхийх - нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай
- ЭХ-ийн 18.6: Мөнгө угаах - 12 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай зүйл ангиар шалгаж буй.
Улмаар Нийслэлийн прокуророос түүнд таслан сэргийлэх арга хэмжээ саналыг шүүхэд хүргүүлж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гурав хоногийн өмнө |2026.03.10| хэлэлцсэн юм. Шүүхээс түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
Хоёр. Төрийн эрхийг хууль бусаар авах хэрэгт буруутгагдаж, хилийн хориг тавиулсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Улмаар шүүх яллагдагчаар татах саналыг хүлээн авахаас татгалзаж, хилийн хориг тавьсан билээ. Түүний гишүүний бүрэн эрхийг энэ хаврын чуулганаар хөндөгдөх талаар ч дурдагдаад буй юм.
Хуулийн заалт: Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах буюу Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Гурав.Сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт буруутгагдсан ч "санаатай үйлдэл" хэмээн мэлзэж суудлаа хадгалагч Э.Болормаа
УИХ-ын сонгуулийн III тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан. Үүнийг нь аудитын байгууллага хянаж, хуулийн зөрчлийг нь арилгуулаагүй. Сонгуулийн үеэр гаднын хөрөнгө оруулалттай компаниа авсан хандиваа буцааж шилжүүлээгүйд буруутгагдаж буй Э.Болормаа.
Түүнийг гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсан хэргээрээ яллагдагчаар татагдаж, шүүхээс албадан ирүүлэх шаардлага хүрүүлээд буй. Үүнд тэрбээр "Санаатай үйлдэл. Цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан" хэмээн мэдээлэл өгч байсан билээ.
Дөрөв. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайвантай харилцан зодолдсон хэрэгт буруутгагдаж хилийн хориг тавиулсан П.Сайнзориг
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, яллагдагч П.Сайнзоригт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, улмаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал тус шүүхэд ирүүлснийг шүүх 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өнөөдөр /2026.03.04/ хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч П.Сайнзоригт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.
Хуулийн заалт: ЭХ-ийн 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
О.ОНОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс УИХ-д сууж байгаа нь нэг л буруу санагдаж байна
Gemt heregt holbogdson humuus tur barij suudag ni manai ulsad l baidag bh daa
Хилийн хоригтой гишүүд чуулганд сууж байгаа нь ёс зүйн асуудал шүү
Shalgagdaj bgaa bol turuulj hergee shiidvvleed daraa ni ajlaa hiivel deer
12 жил хүртэлх ялтай хэрэгт буруутгагдсан хүмүүс парламентэд байна гэдэг ноцтой
Huuli buh hund adil uilchleh yostoi biz dee
Ийм хүмүүс төрд сууж байхаар жирийн иргэн бол аль хэдийн шийтгүүлсэн байх
Ard tumen harj l bn daa hen yu hiij bgaag
Gishuun gedeg neriin dor huulias deeguur baij bolohgui
Булгантуяагийн хэрэг нэлээд ноцтой юм байна шүү
Songuuliin huuli zurchsun bol hariutslaga huleeh heregtei
Зодооны хэрэгтэй хүн хүртэл УИХ-д сууж байна гэхээр сонин юм
Парламентын нэр хүндэд муугаар нөлөөлж байна
Buruu hiisen bol hen ch bsan hariutslaga huleeh yostoi
Huuli batlah humuus ni uuruu huuliin asuudaltai
Шалгалт дуусах хүртэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хэрэгтэй
Энд Болормаа гишүүн байгааг л их гайхаж байна. Суурь хүмүүжил, ёсзүй сайтай, боловсролтой, олон улсын банк санхүүгийнбайгууллага, дотоодоо аймгийн дарга хүртэл хийж байсан чадвартай эрхэм. Юмыг ялгаж салгаж харж сураач ээ. Цаанаас нь хэн нэгэн оронд нь орохоо ийм асуудал гаргаад байгаа юм уу.
Хүрэлсүхийг огцоруул. 2021 онд хууль бусаар сонгогдсон. Хүрэлсүх коронаг алдаж олон монгол хүн алсан гэм ялыг үүрэх учиртай.
Булгантуяаг хэрэгтэн болгох ажлыг Бялдагацоо өөрөө эхлүүлж троллуудаараа сэвүүлж, Болормааг Ховдын бузар түрийвчтэнгүүдээр нүдүүлж ял тулгах тохироо хийсэн бол Сайнзоригийг Хурцын хүүгээр өдүүлж хэрэгтэн биш Сайнзоригийг хэрэгтэн болгох юм байна л даа
Хүрэлсүх гуай их л сүгсэлзэж байна даа. Юм ээлжтэй хорвоо бөөрөнхий дөө