Эцэг гэдэг зүтгэж элэгддэг эх үүсгэл...

УДЭТ-ын 95 жил, Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд 2026 оны 02-р сарын 28-ны өдрөөс эхлэн Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Бавуугийн Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжиг тоглогдсон. Төрийн соёрхолт, УГЗ Намнангийн Наранбаатарын найруулгаар толилуулж буй "Үгүйлэгдсэн хайр" жүжигт эрчимт хөгжлийн нүргээнд хүн чанар, мөн чанараа хадгалан үлдэхийг хичээж буй гэр бүлүүд болон нийгэмд үгүйлэгдэж буй хүнлэг, нинжин сэтгэлийн дуу хоолой сонсогдох болно.
Жүжгийн үзэгчид Б.Лхагвасүрэнгийн яруу тансаг монгол хэлээр сонороо мялааж, УДЭТ-ийн шинэчилсэн хөгжмийн дугаралтыг гэрлийн шийдлүүдийг мэдэрч мэлмий юугаа баясгана. "Үгүйлэгдсэн хайр" жүжгийг "Бавуугийн Лхагвасүрэн" сангийн хүсэлтээр, их найрагчийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан бүтээв.
Дүрүүдэд:
- Отгоолой-Б.Мөнх-Учрал
- Цэцэгээ-Т.Анхзул
- Базар-Д.Мөнх-Од /СТА/
- Төгсөө- М.Тогтохжаргал /СТА/
- Жамсран-П.Цэрэндагва /ХБ, МУАЖ/
- Жамсрангийн эхнэр-П.Мягмарсүрэн /СТА/
- Базарын охин-А.Энхжин
- Лоолой Самдан-Ц.Жаргалсайхан /СТА/
- Ээж-Ц.Баясгалан /МУГЖ/
- Оюун-Ц.Цэлмэг
- Болдоо-Г.Ганбат /СТА/
- Зандараа-Б.Баттогтох /СТА/
- Зурагчин-Н.Мөнх-Эрдэнэ
Билетийн касс: 95548420, Үргэлжлэх хугацаа: 120 минут Насны ангилал: +15, Тасалбарыг www.ticket.mn
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.