Гадаад

Консулуудын дуулиант хэргүүдэд Швейцарь дахь Монгол Улсын хүндэт консул ч багтжээ

Швейцарь улсад ажиллаж буй гадаад улсын хүндэт консулуудтай холбоотой хэд хэдэн дуулиант хэрэг илэрсэн ч тус улсын Засгийн газар хяналтыг чангатгахад бодитой алхам хийхээс татгалзсан юм. Сенатын хяналтын хороо илүү хатуу арга хэмжээ авахыг уриалсан боловч Засгийн газар одоо мөрдөж буй журмуудыг дахин хянахаар шийдвэр гаргасан нь дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна.

Дэлхий даяарх дуулиант хэргүүд

2022 онд олон улсын сэтгүүлчдийн хамтарсан эрэн сурвалжлах судалгаа дэлхий даяар 500 гаруй хүндэт консул хууль зөрчсөн аливаа нэг асуудалд нэр холбогдсоныг харуулж, энэ нь анхаарал татаж эхэлсэн юм. Үүнд урлагийн бүтээлийн хууль бус наймаа, авлига, залилан, хар тамхи болон зэвсгийн наймаа, терроризмыг санхүүжүүлэх, бэлгийн хүчирхийлэл, бүр аллагатай холбоотой хэрэг хүртэл багтсан байжээ.

Швейцарь улс ч энэ асуудлаас ангид байж чадсангүй. Тухайлбал, Швейцарийн тэрбумтан, урлагийн бүтээл цуглуулагч Урс Э.Шварценбах 2010 онд Монгол Улсын хүндэт консулаар Швейцарь улсад ажиллаж байсан бөгөөд түүний тус улсад оруулж ирсэн олон зуун урлагийн бүтээлийг гаальд мэдүүлээгүй хэрэгт буруутгагдан ял шийтгүүлсэн юм. Тэдгээрийн заримыг нь консулын албан тушаал хашиж байх үедээ оруулсан ирсэн аж.

Урс Э.Шварценбах нь 2010 онд Швейцарь улс дахь Монгол Улсын хүндэт консул болж байсан бөгөөд түүнд 2011 онд Монгол-Швейцарь улсын харилцааг хөгжүүлэхэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн алдар цол “Алтан гадас” одонгоор шагнаж байв.

Сүүлд шинэчилсэн мэдээллээс харвал 2025 оны 11-р сарыг хүртэл Урс Э.Шварценбах нь одоог хүртэл Монгол Улсын хүндэт консулаар ажиллаж байгаа хэмээн албан ёсны сайт дээр гарч ирж байна.

Дээрх консулуудын мэдээлэл нийтлэгдсэний дараа Швейцарийн парламентын хяналтын хороод Швейцарийн гадаадад ажиллаж буй хүндэт консулын газрууд болон Швейцарт ажиллаж буй гадаад улсын хүндэт консулуудын үйл ажиллагаанд үнэлгээ хийхийг үүрэг болгосон юм.

Швейцарьт 122 хүндэт консул ажиллаж байна

Өнөөдрийн байдлаар Швейцарт 65 улсын төлөөлөл болсон 122 хүндэт консул бүртгэлтэй байдаг. Хүндэт консулууд нь карьер дипломатчид биш бөгөөд үндсэндээ өөрсдийн бизнес, мэргэжлийн үйл ажиллагааг давхар эрхэлдэг. Ихэнх нь бизнес эрхлэгч, хуульч зэрэг хувийн салбарын хүмүүс байдаг. Гэсэн хэдий ч тэд тодорхой давуу эрх болон хэсэгчилсэн дархан эрх эдэлдэг. Жишээлбэл, албан үүрэгтэй холбоотой гэж мэдүүлсэн баримт бичгийг эрх бүхий байгууллагууд хураан авах боломжгүй, мөн хил дээр ачаа тээшийг нь шалгахгүй байх тохиолдол бий. Энэ нь заримдаа хяналт сул байх эрсдэлийг бий болгодог.

Ил болсон хэд хэдэн дуулиан

Парламентын Захиргааны хяналтын тайланд 2019 оноос хойш Швейцарьт Беларусь улсын хүндэт консулаар ажиллаж буй Херманн Бейелерийн хэргийг дурдсан байна. 2024 онд “Libereco” төрийн бус байгууллага түүнийг дипломат статусаа ашиглан бизнесийн ашиг сонирхлоо дэмжсэн, Швейцарийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн гэж буруутган огцруулахыг шаардсан юм.

Мөн 2021 онд “Pandora Papers” баримтуудаар Швейцарьт ажиллаж байсан Литва улсын хүндэт консул Оросын олигархуудын үл хөдлөх хөрөнгийг нууцлахад ашиглагдсан компаниудыг удирдаж байсан нь ил болсон.

Эдгээрээс гадна нэг хүндэт консул замын хөдөлгөөний олон удаагийн зөрчил гаргасан ч дипломат дархан эрхээ ашиглан торгуулиас зайлсхийж байсан тохиолдол ч илэрчээ. Хэдэн жилийн турш янз бүрийн кантонд торгууль ногдуулсан боловч тэр төлөхөөс татгалзаж байсан бөгөөд эцэст нь эрүүгийн хэрэг үүсгэгдсэний дараа асуудал сөхөгдсөн байна.

Хяналтыг чангатгах санал

Сенатын хяналтын хороо дээрх нөхцөл байдлыг харгалзан Засгийн газарт илүү хатуу арга хэмжээ авахыг санал болгосон. Ялангуяа хүндэт консулуудыг томилох, хүлээн зөвшөөрөх журам, шалгуурыг тодорхой болгож, хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзжээ.

Тэд мөн өнөөгийн дэлхийн нөхцөл байдал, ялангуяа Швейцарьт тагнуулын эрсдэл өндөр байгаа нөхцөлд эрх баригчид өөрсдийн үүрэг, хариуцлагын талаарх ойлголтоо дахин нягтлах ёстой гэж онцолсон байна.

Хүндэт консулуудын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэг тухайн хүнийг томилсон улс оронд хамаарна

Гэсэн хэдий ч Швейцарийн Засгийн газар дүрэм журмыг чангатгах бодит алхам хийхээс татгалсан. Тэдний үзэж буйгаар хүндэт консулуудын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэг тухайн хүнийг томилсон улс оронд хамаарна гэж үзжээ.

Засгийн газар хүндэт консулууд зөвхөн албан үүргийн хүрээнд дархан эрх эдэлдэг бөгөөд Швейцарийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой гэдгийг онцолсон. Хэрэв зохисгүй үйлдэл илэрвэл дипломат шаардлага хүргүүлэх, элчин сайдыг дуудах, цаашлаад хүндэт консулын статусыг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авах боломжтой гэж мэдэгдсэн байна.

Сенатын хяналтын хорооны гишүүн Карло Соммаруга хэлэхдээ, хүндэт консулын тогтолцоо зарим талаараа эрсдэл дагуулж болохыг хүлээн зөвшөөрсөн ч үүнийг системийн асуудал гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ. Түүний хэлснээр зарим хүмүүс хүндэт консулын статусыг ашиглан зарим үйл ажиллагаагаа халхлахыг оролдож болох ч улс орнууд санаатайгаар эргэлзээтэй хүмүүсийг томилох нь өөрсдийн ашиг сонирхолд харшлах тул боломжгүй зүйл гэжээ.

Сүүлийн жилүүдэд ил болсон баримтууд хүндэт консулын тогтолцооны сул талыг ил гаргаж байгаа ч Швейцарийн Засгийн газар энэ асуудалд болгоомжтой хандаж байна.

Хяналтыг илүү чангатгах уу, эсвэл одоогийн системийг хадгалах уу гэдэг асуудал цаашид улс төрийн маргааны сэдэв хэвээр үлдэх бололтой.

Эх сурвалж: SWISS INFO

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Эби уран эураг гаргаждээ сда

Зочин
Зочин

Монголын төрийн шагнал хүртсэн хүн гэхээр бүр сонин санагдаж байна

Зочин
Зочин

Хүндэт консул гэхээр нэр хүндтэй сонсогддог ч ийм асуудлууд гардаг нь харамсалтай

Зочин
Зочин

ene hun odooch mongoliin hundet konsulaar ajillaj bgaa yum uu

Зочин
Зочин

Алтан гадас одон хүртэл авч байсан хүн ийм хэрэгт холбогдоно гэдэг сонин юм

Зочин
Зочин

gadaadad tomilogdson humuusiig sain shalgaj baij tavih heregtei

Зочин
Зочин

Хүндэт консулууд бизнес эрхэлдэг болохоор ашиг сонирхлын зөрчил үүсдэг юм байна

Зочин
Зочин

ene hun odooch mongoliin hundet konsulaar ajillaj bgaa yum uu

Зочин
Зочин

ene bol zugeer neg hunii asuudal bish systemiin asuudal shig

Зочин
Зочин

diplomat erh ashiglaad yum nuuh tohioldol ih baidag yum bn

Зочин
Зочин

Монголын нэр хүндэд нөлөөлөх асуудал байж магадгүй шүү

Зочин
Зочин

ene hunii status odoo hurtel tsutslaagui bga ni sonin yum

Зочин
Зочин

gadaadad mongoliig tuluulj bga humuus deer sain hyanalttai baih heregtei

Зочин
Зочин

Швейцарийн парламент хүртэл энэ асуудлыг ярьж байгаа юм байна

Зочин
Зочин

зарим хүмүүс дипломат эрхийг буруугаар ашигладаг бололтой

иргэн
иргэн

Монголоороо хүндэт консул биш, Өргөмжит консул гэж бичнэ шүү.

Зочин
Зочин

Өргөмжит консул гээчдээ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button