Улс төрийн мэдээ

Хоёр байнгын хороог салгаж, дөрөв болгохыг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн  өчигдрийн /2026.03.16/ хуралдаанаар байнгын хороодын бүтэц, чиг үүргийг салгах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна.

Тухайлбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Боловсрол, шинжлэх ухаан болон Соёл, спортын байнгын хороо болгох мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог Байгаль орчин болон Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болгон тусгаарлах саналыг гаргасныг хэлэлцэж дэмжжээ. Өнөөдрийн байдлаар Улсын Их Хурал нь 

  • Аж үйлдвэржилтийн бодлого,
  • Аюулгүй байдал, гадаад бодлого,
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн,
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын,
  • Ёс зүй, дэгийн,
  • Инновац, цахим бодлогын,
  • Нийгмийн бодлогын,
  • Төрийн байгуулалтын,
  • Төсвийн,
  • Хууль зүйн,
  • Эдийн засгийн зэрэг 11 байнгын хороотой ажиллаж байна.

Харин дээрх шийдвэр гарснаар байнгын хороодын тоо 13 болж нэмэгдэх юм. Уг асуудлыг үргэлжлүүлэн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ. 

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button