"Рио Тинто" бүх татварын өр 1.6 их наядыг Төрийн санд царцааж, арбитрын шийдвэрт найдаж сууна
Хэдхэн хоногийн өмнө “Оюу Толгой” ХХК татварын акт болох 1.6 их наяд төгрөгийг Төрийн санд шилжүүлсэн гэдэг яриаг Засгийн газраас гаргав.
Энэ процессийг Ерөнхий сайд Г.Занданшатар "Рио Тинто" компанийн төлөөллүүдтэй уулзсаны дараа ийн татварын өр төлөх шийдвэр гаргалаа гэсэн нь бодит байдлаас зөрүүтэй ойлголт.
Ер нь энэ юун 1.6 их наяд төгрөг Монгол руу шилжүүлнэ гэж буй тухайд эргэн нэг сануулъя.
2013-2020 оны хооронд хамаарах татварын акт 220 сая ам.доллар, үүн дээр 220 сая ам.долларын торгууль алданги буюу нийт 440 сая ам.долларыг "Оюу Толгой" ХХК-ийг төлж барагдуулахыг шаардсан байдаг.
Ямар актуудаас, хэрхэн бүрдсэн юм
- 2018 онд 2013-2015 оны татварын тайлангийн аудитаар 150 сая ам.долларын акт тавьсан бөгөөд 4.8 сая ам.долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн боловч 145.2 сая ам.долларыг төлөөгүй
- 2020 онд 2016-2018 оны үйл ажиллагаанд хийсан аудитын дүгнэлтээр 252 сая ам.долларын акт тавьсныг төлөөгүй
- 2023 онд 2019-2021 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтээр 80 сая ам.долларын татварын акт тавьсан ч мөн төлөөгүй
Дээрх дүнгүүдийг нэгтгэвэл 477 сая орчим ам.долларын татварын өр тавигдсан бөгөөд үүнээс 80 сая ам.долларын актыг арбитрын маргаанд ч оруулаагүй. Ингээд 400 орчим сая ам.долларын татварын өр, төлбөрийн маргаан дээр арбитрт хандсан.
Үүнийг төлөхгүй гэж Рио Тинто багагүй хугацаанд гүрийж ирсэн бөгөөд 2025 онд тэдний зүгээс 295 сая ам.долларын нөхөн төлбөрийн санал тавьсан юм. Өөрөөр хэлбэл энэ дүн дээрээ тохиролцоод учраа олъё гэдэг санал тавьсан тухайн үед Гленкортой нэгдэж магадгүй хэлцлийн шатанд явж байсан учраас Рио Тинто томоохон өр төлбөрөө барагдуулахаас аргагүй нөхцөл үүссэн юм.
2024 оны 12-р сард Рио Тинто компанийн Зэсийн салбар хариуцсан захирал Кэйти Жэксон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Туваан руу татварын маргаантай холбоотой асуудлаа шийдвэрлэх санал тавьсан. Түүнчлэн уг тохиролцоонд "гэм буруутайг хүлээн зөвшөөрөхгүй" гэдэг агуулгыг авч хэлэлцэх тухай багтсан байдаг. Уг захидалд Монголын талаас тэр үед албан ёсны хариу илгээгүй.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс Их Британийн шүүхэд гаргасан хаалттай нэхэмжлэлд Оюу Толгой төсөлтэй холбоотой авлигын асуудлыг хөндсөн нь Рио Тинто компанийн нэр хүнд, хувьцааны ханшид ч тодорхой сөрөг нөлөө үзүүлсэн. Иймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед эхэлсэн шүүхийн маргаан өнөөг хэр үргэлжилж буй гэсэн үг.
Одоо Монголын талаас Оюу Толгойн хөрөнгө оруулалтын анхдагч гэрээг хөндөх асуудал яригдаж буйгаас гадна хувь эзэмшлийн хэмжээгээ нэмэгдүүлэх, Онтрэгийн хоёр лиценз дээр мөн хувь эзэмших зэрэг хэд хэдэн голлох шаардлагуудыг тавьж буй. Энэ бол тусдаа асуудал.
"Оюу Толгой" компани өнөөдөр ч дээрх татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хэрэг арбитр дээр явж байгаа бөгөөд татварын хуулийн дагуу Төрийн сангийн дансанд 1.6 их наяд төгрөгийг байршуулсныгаа "бүрэн төлсөн" хэмээн албан ёсны хуудастаа мэдэгдэл байдлаар оруулсан байв. Гэхдээ энэ мөнгө Монголын талд орж ирээгүй, арбитраар эцэслэгдэхийг хүлээнэ. Түүнчлэн "Оюу Толгой" компанийн зүгээс энэ сарын 11-ний өдөр Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд уг асуудлаараа Монголын талтай нээлттэй хэлэлцэхэд бэлэн гэдгээ албан ёсоор илэрхийлсээр буй.
Хэрэв Монгол Улсын Засгийн газар Их Британийн шүүхэд гаргасан авлигын нэхэмжлэлд ялалт байгуулбал энэ нь зөвхөн Рио Тинто компанитай хийж буй маргааны тухай ойлголт биш юм. Уг ялалт нь дэлхийн зах зээлд цаашид гадны хөрөнгө оруулагчдын өмнө Монголын талын барих байр суурийг илүү бэхжүүлж чадах шийдвэр болно.
Засгийн газар солигдох, улс төрийн тодорхой үйл явдлуудын үеэр Рио Тинто хэлцлүүдийг хойшлуулж, намжаагаад хүлээдэг. Түүнчлэн яг одоо ч гэсэн Монголын талд татварын өрийг төлсөн мэт харагдуулж, энэ хүсэл дээр нь Засгийн газар дүр олж, алга ташуулах гэж оролдож буй ч үнэндээ уг 1.6 их наяд хараахан биднийх болоогүй. Хоёр тал уг асуудал дээр огт тохиролцоогүй хүлээгдэж байхад олон улсад тэднийг татварын өр төлбөрөө барагдуулсан мэтээр Ерөнхий сайд нь сурталчилж өгч байх жишээтэй.
Өмнөх Засгийн газрын үед урагшилж, арбитрын маргаанд ялах бүх боломжит байдлаар Хууль зүйн яам нь хүртэл ажиллаж байсан амбиц, сонирхол зогсчихсон уу, юу болов. 295 сая ам.доллар дээр нь тохиролцох гэж байна уу...
Ц.ТАМИР















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүх ямар хамаатай байна. Татвараа төлөөгүй гээд шууд гэрээгээ цуцлах хэрэгтэй
1.6 их наяд орж ирсэн юм шиг ярих нь буруу ойлголт өгөөд байна
Арбитрын шийдвэр гараагүй байхад баярлах эрт байна даа
Төр засаг үнэн мэдээлэл өгөх хэрэгтэй шүү
Энэ мөнгө чинь бодитоор орж ирээгүй гэдэг нь л чухал
295 сая дээр тохирох гэж байсан нь сонин юм
Олон нийтэд буруу ойлголт өгсөн мэдэгдэл байна
Оюу толгойн үйл ажиллагааг зогсоогоод дахин тендер шалгаруулалт явуулах хэрэгтэй л дээ. Монгол улсад ашиггүй бол зогсоох хэрэгтэй
Гадны компаниудтай хийх хэлцэл дээр анхаарах хэрэгтэй
arbritr deer yalbal ih tom amjilt bolno
цаг хожтж байгаа шүү дээ
Арбитрын шүүх ч гэх шиг.юун нохойн баас шиг юм яриад бна
Манай бүлэглэлийн бөлдөгнүүд ч үлэгдэл татвар дээрээ авахгүйгээр тохирч, хахуул аваад татвараа тэглээд зайлж мэдэх увайгүй нөхдүүд шүү дээ.
Ер нь шийдвэрт хүртэл баялагаа бид орон нутагтаа царцаах нь зөв юм байна. Худлаа яриа хэлцэл нэрийн дор баялаг гарсаар байгаа юм бишүү. Гаргаж байгаа нь манай талын холбогдох албан тушаалтнууд зөвшөөрөөд байгаа гэж ойлгогдож, тэд ч энэ аргаа байнга ашигласаар байгаа бус уу. Дан ганц манай улс биш ижил төстэй бусад улстай хамтарч ОУ-ын асуудлын түвшинд шаардлагаа тавьж нэг тийш нь бологох хэрэгтэй. Бид баялагийн эзэн гэдгээ хатуу ойлгуулах
1.6 их наяд орж ирсэн юм шиг ярих нь буруу ойлголт өгөөд байна
rio tinto uuriiguu buruutai gej huleehgui bgaa yum bn
mongold ashigtai shiidegdeh boltugai gej naidaj bn
huuliin margaan duusah hurtel huleeh l heregtei
mongoliin tal iluu sain temtseh heregtei
yag yu bolj bgaag oilgohod hetsuu yum
etsest ni mongold ashigtai shiidver garaasai
uneheer il tod baival sain bn
За наадуул чинь саяар нь авлига өгнө орчин үeийн колоничлол гэдэг чинь яваад байгаа шүү наадуулаа шууд хөөж явуул
Наад муусайн шар толгойнууд чинь хужаа нараас чинь илүү аюултай шүү
Татварын өрийн асуудал дээр засгийн газар буулт хийх ёстой юу? Тэгвэл Монголын бусад аж ахуйн нэгжүүд мөн татварын өрөө төлөхгүй гэж болно гэсэн үг үү? Татварыг хуулийн дагуу тогтсон журмын дагуу тооцож тавьдаг. Хэрэв буулт хийж байгаа бол манай татварын алба хууль бус татвар нэрдэг гэсэн үг. Татвар төлөгчид бүгд хууль бус татварыг төлөхгүй байхын төлөө тэмцэх хэрэгтэй
засгийн толгойв байгаа ман намыханыг
Злуулаагүй цагт ард түмэн мөнхийн ядуугаараа
Хулгайч нар нь ял шийтгэлгүй баян тарган
байгалын баялагыг гударч гадагш зөөсөөр
байх болно непальд
1.6 их наядыг бүр авчихсан гэсэн ойлголт өгөөд байсан. Бас л худлаа ярьж байсан болж таарах шиг боллоо.
Энэ Зандкаа чинь дэбил нөхөр биш үү. Тэтгэвэр өндөр нэмлээ л гэсэн байхгүй. Рио тинто татварын өрөндөө 1.6 их наядыг манай талд шилжүүллээ гээд попрооп байсан. Тэр мөнгө нь Шүүхийн шийвэргүйгээр захиран зарцуулах эрхгүй царцаатай, цонхны цаана байгаа зайрмаг юм байна. Кккк Асуудлаа ойлгодоггүй дүнкүү юм биш үү. Ангилийн Арбитын шүүх нь Рио тинто талд гарвал тэгээд өнгөрөө. Ха ха. Инээдтэй шаарнууд ч юм даа. Мэдээх тэр том баян компани, шүүхийн асуудлыг өөрийн талд гаргуулах аа эрх биш мэдэх байлгүй хэ хэ. Дашийншог.
Наад золбин шар дээрэмчидээ баярцогт.зоригт хэн хэнч билээ п..тайни хөөж гаргаач ирэх жилээс авдагаа аваад алга болно наадцул чини
Хүүк Зандка хоёрт итгэж болохгүй. Учрал нэмэргүй худлаа Б.Энхбаяр бүр худал. Энэ нөхдүүдийг буулгаж байж улс орон цэгцэрнэ.
Хөөгөөд гарга
Ард түмэн олон нэгдэж,үйл ажиллагааг зогсоож,хөөж гарга.
Илэрхий дээрмийг арбитр Монголын талд шийдвэрлэх нь тодорхой, цаг хугацааны л асуудал... халтар хар царайлсан берия энхбаяр суганы үс тавиул эздийнхээ захиалгаар бүлтэрч байхаар энэ хэрэгтээ анхаарч чадахгүй байна... данхар толгойтоо наадхаа зайлуулаач ухаангүй ноёнд урагшгүй албат
Төрд шигдэж төрөөс төрсөн авилгач олигархуудын гайгаар Баялгийн эзэн улс нь эйфлийн цамхагаас хэдэн арав дахин том хэдэн зуун сая тонн цул алтаа, говийнхоо гүний устай нь дээрэмдүүлээд, дээрээс нь өрөнд ороод дуусгаж байна
Оюу толгойг ард түмний хүчээр хөөж гаргах хэрэгтэй
Гэрээгээ цуцал
Гэхдээ Занданшатар өөрөө тэгж зарлаагүй, хэн нэгэн түшмэл мэдээлсэн. Ингэж гуйвуулж болохгүй. Оюу толгойнхон АН-ын бүлэг, ОЭ, АБ нарын Францаар дамжуулж УИХ-ыг хямраах, улмаар шаардлаг тавиад байгаа ЗГ-ыг унагах акц яваад байх шиг. Би хардах эрхтэй
ану д бол татвараа төлөхгүй бол гэрээг шууд цуцлана
Энэ эдийн засгийн алуурчин луйварчин компанийг ард түмэн өмсөж тэмцэж хөөе.Засрийн газар угаасаа үе үеийн авилгалын хулгайч нарт барьцаалагдсан.
Хужаа Баярцогтын гай болсон гадны дээрэмчдын толгойг илж аргадаж заваарч байхаар эзэн нь юмаа мэдэж ажлыг зогсоож гэрээг цуцалж хөөгөөд гарга л даа Тусгаар тогтносон бүхэл бүтэн улс бна даа
Дүүрчихсэн бааснууд шив дээ үг хэлж чадахгүй Та муучууд жаахан хоншоортой бай л даа Ард түмнийг зоригийг унтраагаад хумхиад үй авирлаад байх юм Дотоодын дайсан С баяр хужаа Баярцогтын баривчилж шоронд нь хатаа л даа ард түмний дунд амьдрах эрхгүй новшнууд шүү дээ