Эдийн засгийн мэдээ

Northern Miner: Монгол Улс зэсийн эрэлт өссөн энэ үед өгөөжөө нэмэгдүүлэхийг зорьж байна

Монгол Улс "Оюу Толгой" зэсийн томоохон уурхайгаас ашиг хүртэх хугацааг наашлуулах, мөн орлогын хувь эзэмшлийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар Рио Тинто групптэй хамтран хэрэгжүүлж буй 18 тэрбум ам.долларын төслийн гэрээний нөхцлийг дахин хэлэлцэх асуудлыг сөхөөд буй.

Тус улсын төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК-иар дамжуулан 34 хувийг эзэмшдэг Засгийн газар одоогийн гэрээг шударга бус гэж үзэж, ногдол ашиг олголтыг хурдасгахын зэрэгцээ Монголын хүртэх өгөөжийг ойролцоогоор 60 хувьд хүргэхийг зорьж байгаа талаар Financial Times мэдээлжээ.

Рио Тинто энэ талаар гаргасан мэдэгдэлдээ “Эдгээр хэлэлцээ нь Оюу Толгой төслийн бүрэн боломжийг бүх талд ашигтайгаар хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах бидний тууштай байр суурьтай нийцэж буй” гэсэн байна.

Энэхүү маргаан нь дэлхий даяар эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор зэсийн эрэлт нэмэгдэж буй үед тус уурхайг урт хугацааны өсөлтийн гол тулгуур гэж үздэг Рио Тинто-гийн стратегийн хүрээнд Монгол Улс эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьж байгааг харуулж байна.

Сидней хотод Рио Тинто-гийн хувьцааны ханш 3-р сарын эхний долоо хоногт 0.93 австрали доллароор өсөж, нэгж нь 153.61 австрали долларт хүрснээр компанийн нийт үнэлгээ 219 тэрбум австрали доллар буюу 156 тэрбум ам.долларт хүрсэн юм.

Одоогийн гэрээний дагуу Монгол Улс хөгжүүлэлтийн зардлын өөрийн хувийг санхүүжүүлэхэд Рио Тинто-гоос авсан олон тэрбум ам.долларын зээлийг бүрэн төлж дууссаны дараа л ногдол ашиг авах боломжтой. Энэхүү зардал анхны тооцооллоос давж өссөн тул ногдол ашиг авах хугацаа дараагийн арван жил хүртэл хойшлох магадлалтай хэмээн үзэж буй.

Зах зээлийн үнэлгээгээр дэлхийн хоёр дахь том уул уурхайн компани болох Рио Тинто нь Оюу Толгойн далд уурхайн олборлолтыг өргөжүүлэхэд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Өнгөрсөн онд уурхайн зэсийн үйлдвэрлэл 61 хувиар өссөн нь хөгжүүлэлт урагшилсныг илтгэж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд талуудын харилцаа адармаатай байсаар ирсэн билээ. 2022 онд Рио Тинто Монгол Улсад ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэж, “Хамтын ажиллагааг шинэ шатанд гаргалаа” гэж мэдэгдсэн нь далд уурхайн олборлолтыг үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлсэн.

Гэвч маргаан дахин сэргэжээ. Монгол Улс 2021 болон 2022 оны татварын жилүүдэд ойролцоогоор 450 сая ам.долларын татварыг дутуу төлсөн гэх үндэслэлээр Рио Тинтог шүүхэд өгсөн бөгөөд уг маргаан одоо ч гэсэн шүүхээр хэлэлцэгдэж байна.

Мөн ирэх жил болох сонгуулийн өмнөх улс төрийн дарамт нэмэгдэж, зэс болон алтны үнэ түүхэн дээд түвшинд ойрхон байгаа нь нөхцөл байдлыг улам хурцатгаж буй.

Рио Тинто-гийн тооцоолсноор 2011 онд ил уурхайн олборлолтоор эхэлсэн Оюу Толгой нь 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: The Northern Miner

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

odoogiin geree uneheer ashiggui sanagddag

Зочин
Зочин

zesiin une usuj bhad mash zuv tsag bn

Зочин
Зочин

ene bol ediin засagt mash chuhal

Зочин
Зочин

gereeg shinechleh ni zuv gej bodoj bn

зочин
зочин

Монголд ашиггүй бол дэлхийд хэддэх байх
Нь юуны хамаа байх вэ

Зочин
Зочин

ene bol mongold ashigtai boloh heregtei shuu

Зочин
Зочин

60 huvi gedeg bol mash tom zorilgo bn

Зочин
Зочин

rio tintotoi yaraltai shiideh asuudal bn

Зочин
Зочин

gadaad company ashigaa avaad bid hooson uldehgui shuu

Зочин
Зочин

zov shiidver gargah heregtei tsag ni bolson

Зочин
Зочин

ene bol ulsiin ireeduid hamaaraltai

Зочин
Зочин

sain heleltseer hiij chadval iluu ashigtai bolno

Зочин
Зочин

Олон жил идүүллээ шүү дээ. Дэлхийн ард түмнээс ичээч...Монголчуудыг арчаагүй ард түмэн гэж байгаа шүү дээ. Гэрээг шинэчлэх хэрэгтэй...Үгүй бол хөөж явуулах хэрэгтэй. Хамтран ашигтай ажиллах хүмүүс олдон шүү.

Зочин
Зочин

oyutolgoigoos bid iluu ashig avah yostoi

Зочин
Зочин

mongolchuudadaa iluu ogooj hurteeh heregtei

Зочин
Зочин

mongol uls ashigaa nemegduuleh ni zov

Зочин
Зочин

ene bol strategiin tom asuudal

Зочин
Зочин

odoo shiidehgui bol hoishilno

Зочин
Зочин

zuv bodlogo l hamgiin chuhal

Зочин
Зочин

Их санасан газар 9 шөнө хоосон хонон болох вий. Их шунаж байж юу ч үгүй болж амаа барих вий, сонгууль угтсан популизм улсаа хорлох вий дээ бурхан минь

Цэнхэр тэгрий
Цэнхэр тэгрий

Сэхээтэй ард түмэн байсан бол энэ хулгайч ко панийг шууд хөөгөөд гаргачих байсан Монголын дампуу төр хэзээ ч ашиг авахгүй

лаларын гэрээг хийлцсэн жунгаа баярцогт сэлэнгээс дахин сонгогдох бэлтгэлээ хийгээд явж байна Сэлэнгийн тэнэг шээснүүд сонгуулиар гаргаж дахиж битгий гай болоорой

Зочин
Зочин

Маш зөв

Tumur
Tumur

ЗАЙЛАА!!!

Иргэн Зочин
Иргэн Зочин

Бид 34%-а зээлж гаргуулаад хүү төлж байгаа бол Ашгаасаа яагаад 34% хувиараа өгөхгүй байна??? Хүүтэй авсан мөнгөний өндөр хүүг нь төлөөд байхад бусад хувьцаа эзэмшигч нар шиг 34 %-н ашигаа авъя л даа!!!

Зочин
Зочин

Занданшатар огцорсон нь ОТ -той хллбоотой байхаа. Мэдэгдлүүд, усны төлбөр г.м

Холбоотой мэдээ

Back to top button