Маршлын гүүр орчмын ус “маш бохирдолтой” ангилалд оржээ
Өнөөдөр Туул голын усны чанарын өнөөгийн байдлын талаар Усны газраас өнөөдөр /2026.04.15/ өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг байгууллагаас улирал тутамд чанарын шинжилгээ хийж олон нийтэд үр дүнг нь танилцуулдаг. Энэ удаагийн шинжилгээг өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд авчээ. Шинжилгээг эхлээд Баянзүрх гүүр орчимд хийсэн. Усны чанарын индекс 44.97 гарсан нь “бага зэрэг бохирдолтой” ангилалд хамаарч байгаа аж.
Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр: “Маршлын гүүр орчимд хийсэн. Энд усны бохирдлын индекс 138.64 болж, “маш бохирдолтой” ангилалд орсон. Өмнө нь энэ бүс нутаг харьцангуй цэвэрт тооцогддог байсан. Гүүрний яг доороос авсан дээж маш бохирдолтой гарсан. Түүнчлэн эндээс гэдэсний бүлгийн савханцар нян илэрсэн. Энэ нь хүн, малын гаралтай нян байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ерөөсөө л нүхэн жорлонгын асуудал гэсэн үг. Харин гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илрээгүй” гэв
Х.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.