НИЙГЭМНийгэм мэдээ

Хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирна

Монгол Улсаас хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирахаар ССАЖЗЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд БНФУ-ын Парис хотод ажиллаж байгаа аж.  Хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн олдворуудад төлөв байдлын нарийвчилсан үзлэг хийж, бүртгэл, тодорхойлолтыг баримтжуулсан байна. БНФУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны албан тушаалтнуудтай уулзаж, олдворуудыг хүлээн авах, тээвэрлэх хууль эрх зүйн орчин болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцжээ.

Олон улсын соёлын өвийн тээвэрлэлтээр мэргэшсэн "Гроспирон" компанийн төлөөлөлтэй уулзаж, үнэт олдворуудыг эх оронд нь аюулгүй авч ирэх ложистикийн төлөвлөгөөг гаргасан аж. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улс дэлхийн хаана байгаа соёлын өвөө хамгаалах, хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлд тууштай ажиллаж байгаагийн илрэл юм.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

нээх сүр бадруулаад Зариг маригийг авчраад байх ажил мөн үү? нөгөө хэмнэлт эд нар яасан? попрох болохоороо төсвийн мөнгийг захгүй үрэх юмаа.

Back to top button