НИТХ: А.Баярын оронд нэр дэвшүүлж буй Д.Ихбаярыг МАН-ын УЗ-д танилцуулах асуудлаар завсарлага авлаа

НИТХ-ын ээлжит бус хуралдаан хуралдаж байна. Өглөө 10.00 цагт хуралдаан товлогдсон байсан А.Баяр өөрийн эрх мэдлээ давуулан ашиглаж, алхаа ч цохилгүй хуралдааныг хойшлуулсан байдаг. Улмаар НИТХ-ын төлөөлөгчид гарын үсэг цуглуулж, ээлжит бус хуралдааныг эхлүүлсэн билээ.
Шууд дамжуулалт:
Нэмэлт: 20:50 цаг
НИТХ-ын ээлжит бус XI хуралдаан үргэлжлүүэн хуралдаж эхэллээ. Завсарлагын хугацаанд НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдав. Бүлгийн хурлаас НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаярыг А.Баярын НИТХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэнээ танилцуулсан юм. Мөн түүний оронд буюу НИТХ дахь МАН-ын бүлгийн даргад Ж.Сандагсүрэнг томилов.
МАН-ын бүлгээс Д.Ихбаярыг намын удирдах зөвлөлд танилцуулж, бүлгээр хэлэлцэн, НИТХ-ын хуралд албан ёсоор нэр дэвших хүртэл буюу тодорхойгүй хугацаанд завсарлага авлаа.
Нэмэлт: 18.20 цаг
Ээлжит бус хуралдаанд оролцсон 31 гишүүний 29 нь дэмжсэнээр НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа. Орны томилгоог хэлэлцэхээр НИТХ дахь намын бүлгүүдэд 30 минутын завсарлага өглөө.
Нэмэлт: 17.30 цаг
А.Баярыг огцруулах НИТХ-ын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна

НИТХ-ын ээлжит VII хурал өнөөдөр 10:00 цагт эхлэх товтой байсан ч АН-ын бүлгээс хэлэлцэх асуудлын хүрээнд буюу “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой шаардлага ирүүлсэн гэх шалтгаанаар хойшлуулсан юм. Уг шийдвэрийг НИТХ-ын дарга А.Баяр хуралдаанаа нээж алхаа ч цохилгүй шийдвэр гаргасан нь МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн заалтыг зөрчив.
Холбоотой мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.
Улмаар 10:00 цагаас хойш НИТХ-ын даргаа хүлээсэн гишүүд хуульд заасны дагуу ээлжит бус хуралдаан хуралдуулахаар шийдвэрлэв. Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүн гарын үсэг зурснаар ээлжит бус 11 дүгээр хурлыг Ж.Батбаясгалангаар удирдуулан эхлүүлээд байна. Ээлжит бус хуралдаанд Хотын дарга Х.Нямбаатар нарын төлөөлөгчид оролцож байна.
Тус хурлаар ээлжит хуралдаанд санаатайгаар саад учруулсан, хурлаа хаяж явсан А.Баярыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Үргэлжүүлэн орны томилгоог хэлэлцэх юм байна. Орны томилгоо хийх үеэр НИТХ дахь намын бүлгүүдэд завсарлага өгөх талаар мөн дурдсан билээ.
НИТХ-ын дарга А.Баярыг огцруулахаар өргөх бичиг барьсан гишүүдийн нэрс:
- Г.Батзориг
- Ж.Батбаясгалан
- Ө.Сумьяабазар
- Б.Сэмжидмаа
- Д.Ихбаяр
- Ч.Мэндбаяр
- Э.Энхтөр
- Э.Одонтуяа
- Э.Мөнхбаатар
- Ү.Оюунзул
- Г.Ууганбаяр
- Г.Батбаяр
- Ц.Баттөр
- Ц.Төрхүү
- Ж.Сандагсүрэн
- Б.Сэргэлэнбаатар
- Б.Хуягбаатар
- Д.Ундармаа
- Б.Анужин
- А.Амартүвшин
- Б.Мягмар
- Ж.Энхжаргалан
- Л.Ариунтуяа
- Б.Мөнхбат
- Н.Мандуул
- С.Даваасүрэн
- Д.Наянбаяр
НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан хуралдааныг удирдан явуулж, НИТХ-ын дарга А.Баярыг "огцруулах" асуудлыг хэлэлцэж байна.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яахаараа орон нутгийн хурлын даргыг удирдах завлөлд танилцуулдаг билээ
Зөв. Хурлаа хийхгүй тамгаа аваад зугтсан гарыг огцруул
Налайхын залуу ёстой сайн хэллээ. Залуус өөр болсон шүү, харцгаа та нар бохир улс төрөөр явсан хөгшчүүлээ
энэ 26 бол УБ хотын хөгжлийн мега нэриэй хулхины төслүүдэд хувийн эрх ашигаа шургуулсан, давхар албан тушаал авсан эрх ашгийн хамгийн их зөрчилтэй дуракууд шүү... Баяр даргад алдаа бж болно, гэхдээ тэр хүн ИТХ-ын даргын хувьд бүх мэдээлллийг аваад дүгнэлт хийгээд энэ бүх бузар булайн эсрэг байр сууриа илэрхийлж хүчин мөхөсдөж байгаа тийм л шударга хүн байгаа юм. ИЙмээс дараачийн даргыг өөрсдийн ЦАВЧААНЫ буюу Туулын хурдны зам, СЭЛБЭ дэд, бусад хотын бүх л хуйвалдаанд оролцогчдын талаас тавьснаар иргэдийн санлаар биш НЯнбактерийн тушаалаар иргэдийг нухчин дарах коммунист аргаар хотыг сүйрүүлэх ажлаа үргэлжлүүлэхээр зүтгэж бна... ЭДГЭЭР 26 хулгайчыг бүгдийг шалгуулахыг шаардаж байна.........................
Явж байгаа ирж байгаа 2 яг адилхан нэг тэрэгний дугуйнууд