Коммунист Н.Учрал

Монгол Улс 16 жил дараалан “Монголын Эдийн Засгийн Форум” зохион байгуулж, энэ хүрээндээ гадны хөрөнгө оруулагчид болоод бизнес эрхлэгчдийг цуглуулан, үр ашигтай төсөл хөтөлбөрүүдийг танилцуулдаг байлаа.
Өөрөөр хэлбэл Засгийн газар бодлогоор дотоодын эдийн засгийн орчныг илүү сайжруулах арга замын хүрээнд энэхүү форумаар дамжуулан бизнесийн салбарынхны гүүр болж, нөгөө талд эдийн засагт тулгамдаж буй томоохон асуудлуудаа хэлэлцэж ирсэн.
Ерөнхий сайд Н.Учрал Эдийн засаг, хөгжлийн сайд байхдаа 2025 онд уг форумыг зохион байгуулахад гар бие оролцож, нээлттэй танилцуулгыг нь хийж байв. Гэтэл өнөөдөр Засгийн газрын тэргүүн болчихоод уг форумыг энэ онд зохион байгуулахыг нь цуцлах шийдвэр гаргалаа. Ойрх Дорнодын дайнаас үүдэлтэй улс орнуудын эдийн засгийн хямрал үргэлжилж байгаа энэ үед бид гадны хөрөнгө оруулалт болоод томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн урагшлуулах тал дээр гарц гаргалгаа, шийдэл олох, талуудтай санал солилцох боломж уг нь уг форум дээр үүсэх байсан ч хийгдэхээргүй болжээ.
Ийн харвал үе үеийн ерөнхий сайдын анхаарал хандуулж ирсэн энэ форум 16 жилийн дараа Н.Учралын Ерөнхий сайд байх үед лав болохгүй нь бололтой. Хятадаас уул уурхайн түүхий эдийн экспортын хамааралтай, Евроазийн Эдийн Засгийн Холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийж, ирэх 7-р сараас хэрэгжиж эхлэх энэ үед бид гуравдагч орнуудын хөрөнгө оруулалт, хамтралыг хумьж байна гэж харагдав.
“Монголын Эдийн Засгийн Форум – 2025”-ын үеэр 12 салбар хуралдаан, 8 дугуй ширээний ярилцлага хийгдэж, 100 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл уг үйл явдлыг сурвалжилж, төр засгийн 500 төлөөлөгч, 900 гаруй хувийн хэвшил, ТББ, эрдэмтэн, 700 орчим олон улсын зочид, 100 гаруй ивээн тэтгэгч гээд 2000 гаруй оролцогчдын өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан.
Гэтэл Ерөнхий сайд нь эдийн засгийн форумаа цуцласнаар, “бидэнд гадны хөрөнгө оруулалт хэрэггүй” гэчихснээс ялгаагүй коммунист шийдвэр гаргаж, дотоодын бизнес эрхлэгчдийнхээ урмыг хугаллаа.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдлэг чадвар муу, дүрэндээ итгэчихсэн өрөвдөлтэй тэнэг
Цуцалсан нь зөв. Ямар ч үр дүнгүй, төрөөс мөнгө саадаг хэрэгсэл байсан шүү
Эдийн засгийн форм гээд татвар төлөгчдөөс хураадаг хэдэн цаасаа 16 жил үрснээс гуравдагч орны нэг ч төсөл хэрэгжүүлээгүйгээ эцэстээ ухаараад больсныг коммунист Учрал тасаллаа гэх ньх женько-Л.Оюун-Эрдэнэ төр засгаа нураах арга мэхээ баржээ гэж ойлгогдов.
Энэ муу пампарстай барьдаг ерөнхий сайд битгий хэл салбарын сайд ч хүндэднэ. Яг чадвар гэвэл ийм л байна.
Энэ нөхрийг овоо юм болвуу гэж бодсон чинь бас бүтэхгүй нээ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ..
ХУЦАН КОММУНИСТ-ийн дүү ХУРГАН КОММУНИСТ гэж хүн дээ. КОММУНИСТ Реппер гэсэн ч болно доо