Top StoriesХөшигний ард

О.Цогтгэрэлийн бланкаар Н.Учралыг унагах, Б.Пүрэвдоржид спикерийн суудал өгөх хувилбар

Хотын дарга Х.Нямбаатарыг Засгийн газрын тэргүүн Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлснөөр МАН дахь хагарал улам хурцдаад байна. Ингэснээр Д.Амарбаясгалан талын таван сайдыг гаргаж, АН-тай засгийн эрх хамтран барих хувилбар бодтойгоор яригдаж эхлээд байна.

Зэрэгцүүлээд нөгөө талд Н.Учралыг унагах агуулгаар АН-ын дарга О.Цогтгэрэлийн бланк дээр гарын үсэг цуглуулах хувилбар ч буй юм. Уг нюансыг тайлбарлавал,

Эрх баригчид АН-д найман сайдын суудал санал болгосон гэх. Зөрүүлээд УИХ-ын даргын суудлыг сөрөг хүчин нь нэхсэн тул тохиролцоонд хүрч чадаагүй гэгдэж байна.

Эл үйл явц дунд нэг сонин өнцөг шинээр гарч ирсэн нь, АН дахь Ерөнхийлөгчийн жигүүрийнхэн хамтран Засгийн газар удирдахыг дэмжээгүй байна. Тухайлахад, О.Амгаланбаатар, Б.Пүрэвдорж нар тууштай эсэргүүцэж байгаа аж.

Харин УИХ-ын даргын суудлыг сөрөг хүчинд өгөх эсэх хувилбарын тухайд, О.Амагланбаатар, Б.Пүрэвдорж нартай тохиролцох гол түлхүүр нь болчхоод байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт хамтрахын эсрэг буй тэдний саналыг Б.Пүрэвдоржид спикер амлах замаар тохиролцоонд хүрнэ гэх нюанс байгаа юм.

Хэрэвзээ энэ тохиролцоо хэлбэржихгүй тул О.Амгаланбаатар өөрийнх нь Говь-Алтай аймаг дахь гол өрсөлдөгч Д.Амарбаясгалантай гар барьсан гэх шалтгаанаар Н.Учралын танхимыг огцруулах асуудлыг хөндөнө гэдгээ илэрхийлж яваа аж. Гэхдээ Н.Учралыг огцруулах гарын үсгийг зөвхөн О.Цогтгэрэлийн бланк дээр цуглуулах хувилбарыг чухалчихсан байна.

АН-ын дарга О.Цогтгэрэлийн тухайд, генсекээр Ерөнхийлөгчийн талаас С.Баярцогтыг жинхлүүлж чадсан тул нам доторх дэмжлэг нь харьцангуй суларсан. Тиймээс Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар нарын угсарсан намын сүлжээгээ түшиглэнэ гэх агуулга улс төрийн хүрээнд яригдаж буй.

Үндсэндээ О.Цогтгэрэл намын даргын хувиар, хувь хүний байр сууриар Засгийн газарт хамтран орох эсэх шийдвэрийг хэрхэн харах нь ихээхэн хүлээлт дагуулж байна. АН-ынхан нэг талдаа энэ өдрүүдэд найман сайдын суудлаа хэн хэнд хуваарилах талаар нөгөө талдаа хүчтэй ярилцсаар байгаа юм.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүрэлсүх ч МАН-н хойдохыг уншихаар шийджээ. Архичин хүний толгой ч мөн дөө

Зочин
Зочин

Хэрвээ АН засагт хамтарвал ерөнхийлөгч УИХ н сонгуульд АН нэг ч суудал авахгүй ах намыхаа бохирдсон дотоожийг долоогоод бүүр хог дээр гарнаа.Ерөн бол энэ монголын улс төр үнэхээр бүлэглэл хоорондын тэмцлийн талбар болж хувирлаа бүгд хувийн явцуу эрх ашгийн төлөө гачаалдацгажж байна төрийн ажлыг ингэж улных болгож байна.Нөхөдөө сар болгон засгаа унагааж тоглоцгооё дархлагдсан сайд дээр хараал идсэн үмхий бөгсөө ивдэг сайд нараасаа салцгаая.

Зочин
Зочин

Архичин Пүүжээ спикeрийн Дүнхүү Амгаа сайдын суудал горьдсон шантааж хийж байгаа юм биз дээ

Зочин
Зочин

Сөрөг хүчний дарга байж ганц удаа ч гэсэн өөрийн нэрээр акц 27 оноос өмнө хийгээч Цогтгэрэлээ. Ийм сайхан амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэж болохгүй шүү

Зочин
Зочин

Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм биччихэж хахаха.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

АН-хан ирэх оны өдийд өөрийн eрөнхийлөгчтэй болох хэрэггүй гэвэл тэгээд л хамтарсан засагт ороод хагас жил сайд хийж үзээд л буухаас яахав

Хиамчин шаамий мядрал мядгаа
Хиамчин шаамий мядрал мядгаа

Нянбактериас санхүүжилт авч амьдралаа залгуулах боломж нь хумигдсан тул шантаажчин эгүүрийн шаамий мядгаа 15н давхрынхаа төслөөр арл иргэдийн тархийг угаахаар улаарч эхэлжээ ????????

Зочин
Зочин

Учрал явсан нь дээр... Ажил хийхгүй ах нарын үгээр онигоонд орж бхаар...

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button