УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учралын Засгийн газрын 100 хоног болоход 50 хоног үлдлээ

Н.Учрал 2026 оны гуравдугаар сарын 30-нд Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдож, дөрөвдүгээр сарын 4-нд 16 яам 19 сайдтайгаар танхимаа бүрдүүлсэн. Түүний тэргүүлсэн Засгийн газар өдгөө 50 дахь өдрөө ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 100 хоногийнхоо тэн хагасыг өнгөрүүлжээ.

Засгийн газар 100 дахь хоногтоо иргэд, олон нийт, парламентад хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, дүнгээ тавиулдаг. Энэ нь нэг талаар цаашид хэрхэн ажиллах чадамжтайг харуулдаг чухал өрнөл. Тийм ч учраас аль ч кабинетын үед олон нийт, улстөрчид, сөрөг хүчнийхэн 100 хоног хүртэлх хугацаанд яаран шүүмж шиддэггүй харзнадаг. Харин Н.Учралын тухайд анхны долоо хоногоосоо л сошиалчин поп гэдэг шүүмжийг дагуулаад эхэлсэн.

Учир нь, хуралдаан дуусаж, тэмдэглэл тогтоол албажаагүй байхад Засгийн газрын албан мэдээг хувийн цахим хаягтаа "түлхчихдэг" нь тэр. Хамгийн сүүлд гэхэд Рио Тинтогийн хэлэлцээрийн үр дүнг хувийн хаягаараа дамжуулж хэвлэлийнхнийг бухимдуулсан. Мөн Засгийн газрын хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасан мега төслүүдээ гацаадаг анхны Ерөнхий сайд, мөрийн хөтөлбөрийнхөө зорилгоос ухардаг намын дарга гэдэг тодотголыг хүртээд буй.

Түүний хувьд энэ амралтын өдрөөр Булган аймаг болсон хойд бүсийн зөвлөгөөнд оролцож, буцах замдаа тариалангийн бүсэд ажиллав. Нөөцийн мах хайж "Хүчит шонхор" захаар явсныг эс тооцвол анх удаа гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд ордноос гарч, зохих ёсоор ажилласан нь энэ болов.

Тэрбээр Засгийн газрын дэвшүүлсэн Чөлөөлөлтийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт онцгой анхаарч ажиллаж байгаагаа хэлж,Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхон сумдад ажиллаж, тариаланчидтай уулзах үеэрээ Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг ойрын хугацаанд нэмэгдүүлэхийг салбарын сайдад үүрэг болгожээ.

Ерөнхийдөө өнгөрсөн 50 хоногийн хугацаанд УИХ-ын даргын индрээс "чирж" ирсэн "Чөлөөлье" санаачилгаасаа өөр автор тавьчих томоохон ажил эхлүүлсэн энэ хүрч байна гэхэд хилсдэхгүй. Чөлөөлөлтийн эхнийх нь 140 гаруй бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлөж, мэдэгдээд эхэлдэг болох шийдэл. Үр дүнд нь Улаанбаатарт ТҮЦ эргэн ирж, борооны дараа мөөг шиг хоног хоногоор тоогоо нэмж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сошиал поп гар. Угаасаа ажил хийж чадахгүй ухрааж, өс хонзонд л төвлөрсөн хүнтэй хоног хугацаа алдаж намбаганах хэрэг алга. Энэ алдагдсан хугацааны өртгийг хэн хариуцах юм бэ

Зочин
Зочин

Намар төсөв батлах үeэр бол АН-н арчаагүй хэдийг төсвөөр худалдаж аваад Занданшатар шиг хэд хоног илүү наслах гээд гүйчих биз

Зочин
Зочин

Энэ нөхрийг удаахын тоогоор дараа нь балгийг нь засах гэж удах шинжтэй байна даа.

Зочин
Зочин

Түгжил банди 100 хонохгүй огцорсон анхны eрөнхий сайд болвол таарна. Бусдын итгэлийг уландаа гишгэж хорлож байдаг хүмүүст карма нь хурдан боловсорч ирнээ

Amgalan
Amgalan

Памперс тай ерөнхий сайд.

Ккккк
Ккккк

Учралын ЗГ ажиллаад 50 хоножээ л гэнэ биз дээ. Сэтгүүлч нар шогтож өгөх юмаа

Холбоотой мэдээ

Back to top button