О.Цогтгэрэл: Цэрэг амиа алдсанд долоо хоног шуураад өнгөрөлгүй Д.Батлут сайдыг огцруулах шаардлага хүргүүлнэ

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дууссаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл,
Өнөөдрийн бүлгийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Д.Бум-Очирын өргөн барьсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонслоо. Мөн Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан стомилох асуудлаар ҮХЦ дээр хэлэлцэх гэж байна. Өнгөрсөн хугацаан дахь Ерөнхий шүүгчийн томилгоо, цэцийн шийдвэрүүд улс төрийн захиалгатай байж болох шийдвэрүүд, мөн энэ лхагва гарагт цэцийн гаргах шийдвэр ямар байх вэ гэдэг асуудалд тодорхой байр сууриудыг нэгтгэлээ. Мөн Баянхонгор аймагт цэрэг тамиа алдсан асуудлын талаар бүлэг дээр байр сууриа нэгтгэлээ.
5-р сарын 27-ний өдөр ҮХЦ-ийн дээд суудлын хуралдаан болох гэж байна. Ингэхдээ Ерөнхий шүүгчийг улираан томилох нь нэг удаа байсныг улираан томилох тухай яригдаж байгаа нь улс төрийн тохиролцооны шинжтэй, захиалгын шинжтэй өрнөл явагдаж байна уу гэж харж байна. Өнгөрсөн жилүүдийн томилгоог харвал, УЕП-ыг мөн зургаан жилээр улираан томилсон. АТГ-ын даргыг зургаан жилээр улираасан бол одоо Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улираах гэж байна. ҮХЦ өнөөдөр улс төрийн захиалга гүйцэтгэж байж магадгүй олон шийдвэр гаргаж байна. ҮХЦ-ийн гишүүн болон даргын асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа. Энэ хоёр хүний томлгоог яаралтай оруулж ирэх ёстой. Иймээс цэцийн гишүүдийн томилгоог яаралтай оруулж ирэх албан шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод гаргаж байна.
Мөн эх орноо хамгаалахаар хугацаат цэргийн албанд томилогдсон цэрэг амиа алдах нь хэвийн үйл явдал болж байна. 10 жилийн хугацаанд 144 цэрэг эрүүл мэндээрээ хохирч, 46 цэргийн албан хаагч хугацаат цэргийн албанд амь эрсэдсэн тоог харлаа. Гэтэл энэ асуудлаар нэг ч удаа Батлан хамгаалахын сайд нь хариуцлага үүрсэн тохиолдол алга.
Долоо хоног шуугиад л өнгөрдөг байж болохгүй. Иймээс Батлан хамгаалахын сайдад хариуцлага үүрэх ёстой гэдэг асуудлыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлж, улс төрийн хариуцлага үүрүүлэхийг шаардаж байна. Хэрээс хэтэрч байгаа энэ үйлдэлд УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа нэгтгэлээ.
С.Одонтуяа, цэргийн албан хаагч амиа алдсан асуудлыг зүгээр нэг шуугиад өнгөрч болохгүй. Иймээс хуулийн тодорхой өөрчлөлт оруулах шаардлага байна. Тиймээс маргааш АН-ын бүлгийн гишүүд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барих гэж байна. Энэ нь одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар, цэргийн анги байгууллагуудад эрүүдэн шүүхийн эсрэг үндэсний ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байдаг учраас энэ уг хуулиар боломжийг нь нээж өгөх юм.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Учралыг огцруул. Энэ нийгэм эдийн засгийн байдлаа харчих. Махны үнэ, нийт инфляци явж өгч байхад сөрөг хүчин юм байж таг чиг шүү. Хулхи Хүрэлсүгээс айгаад байвал яаж та нар сөрөг хүчний ажил хийх юм бэ.
Uvsiin hogiin hulgaich guilagchinguud