УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар Хотын даргад Б.Пүрэвдагва өрсөлдөгчгүйгээр дэмжигдлээ

Өнөөдөр Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралдааныг Хотын дарга асан, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар удирдан явууллаа.

|2026.05.16|-ны өдөр Х.Нямбаатарыг огцруулснаас хойш дараагийн Хотын даргад МАН-ын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва ганцаар яригдаж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид түүнийг дэмжиж, өнөөдрийн хурлын товыг тогтоосон. Улмаар өнөөдрийн Нийслэлийн МАН-ын хуралдаанд өрсөлдөгчгүй буюу заалнаас өөр нэр дэвшигчгүйгээр Хотын даргад өрсөлдөж, дийлэнх нь дэмжсэн байна.

Ташрамд дурдахад, Б.Пүрэвдагва бол Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга, намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг нэгэн. Мөн У.Хүрэлсүхийн охин Намуунтай үерхэж, дундаасаа нэг хүүхэдтэй болоод, зам мөрөө хөөсөн нэгэн.

Б.Пүрэвдагва 22021 онд Нийгмийн Ардчилал-Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий Нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа "Цүнх баригч гэдэг их муухай нэр л дээ. Гэхдээ цүнх барьж туршлагаждаг тохиолдол байдаг. Олон шийдвэр гаргахад тэр хүмүүсээс суралцах, том том процесст оролцох, мэдлэг мэдээллээ өргөжүүлэх, networking-оо тэлэх гээд олон давуу талууд байдаг" хэмээн ярьж байжээ.

Opendata.mn-д байршуулсан 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ,

  • Нийт орлого: ₮81 сая
  • Орон сууц, барилга байгууламж нийт дүн: ₮883 сая
  • Тээврийн хэрэгсэл: Жийп болон туулах чадвар өндөр, Nissan, Patrol- 1: ₮198 сая
  • Мал, аж ахуй: Адуу-62, Сайн үүлдрийн үхэр-46: ₮118 сая

Хотын даргад нэр дэвшигчийг томилох процесс НИТХ-аар хэлэлцэхээр үргэлжилнэ. Тус хуралдаан маргааш буюу мягмар гарагт болохоор товлогдсон юм.

Хотын даргыг томилох процесс

  • Нэг. Нийслэлийн МАН -ын хороо хуралдаж нэр дэвшигчийн тодруулна.
  • Хоёр.Нэр дэвшигчийг МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулна.
  • Гурав. УЗ-тэй зөвшилцсөний дараа НИТХ-д өргөн барина.
  • Дөрөв. Тухайн нэр дэвшигчийг НИТХ-аар хэлэлцэж, олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд шинэ хотын даргыг батламжилна.
  • Зургаа. Ерөнхий сайд НИТХ-ын олонхоор дэмжиж өргөн мэдүүлж буй нэр дэвшигчээс эхний удаад татгалзаж болно.
  • Долоо. Хэрэв НИТХ-аас хоёр дахь удаагаа ижил нэр дэвшигчийг оруулж ирвэл Ерөнхий сайд нэр дэвшигчийг шууд томилох хуулийн зохицуулалттай.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Намын тавиул залгамжлаге

Зочин
Зочин

Завааруулж байнаа

Зочин
Зочин

Жинхэнээсээ Монголд нэг хүний дарангуйлал тогтжээ

Зочин
Зочин

Хүрэлсүхийн өөдөөс юм хэлэх хүнгүй болж

Иргэн
Иргэн

Ийм соёл урлаг улс төрийн новш байхуу удахгүй Хүүтэйгээ зайл нус минь

Зочинолдо
Зочинолдо

харваас цүнх баригч

Зочин
Зочин

Монгол улс дуулдаг биш дүр эсгэдэг попын хаантай болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button