“Үндсэн хуулийн засаглалыг хөндөх, цэцийн даргыг томилохоос өөр хэрэг” гэх Э.Бат-Үүлийн үг
Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш даруй жилийн хугацаа болох гэж байна.
УИХ-аас томилогдсон түүний хугацаа дуусаад зогсохгүй, ҮХЦ-ийн гишүүн байсан Л.Өлзийсайхан УИХ-ын Тамгын газарт ЕНБД-аар очсоноор мөн түүний оронд дараачийн хүнийг УИХ-аас санал болгож, томилох үүрэг ирсэн ч УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан уг асуудлыг оруулж ирж амжилгүй ажлаа өгсөн юм.
Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлыг харвал АН-ынхан Үндсэн хуулийн цэцийн даргын бүрэн эрх дуусчихсан байхад тодорхой улс төрийн асуудлаар шийдвэр гаргасаар байгаа нь улс төрийн захиалгатай гэдэг асуудлыг хөндөх болов.
Үүнийг АН-ын хууччуулын нэг Э.Бат-Үүл “Манай намын дарга Цогтгэрэл, хугацаанаас хэтэрсэн Цэцийн дарга ба гишүүнтэй Үндсэн хуулийн Цэцийн хууль ёсны байдалд эргэлзэж байна гэдэг бол тун ноцтой мэдэгдэл. Өөрөө Үндсэн хууль зөрчсөн Цэц шийдвэр гаргавал, манаач нь хамгаалах ёстой зүйлээ шатаасан шиг ноцтой гэмт хэрэг. Нэн ялангуяа нийгэмийн бухимдал тэнгэрт тулсан, оч үсэрвэл бослого гарахад бэлэн энэ үед, эцсийн найдвар болсон Үндсэн хуулийн засаглалыг устгавал улс орон анархи руу явна. Хугацаа хэтэрсэн Г.Баясгалан үүний хариуцлага хүлээх үү, наяд наядын хулгайгаа хамгаалах гэж захиалга өгч байгаа МАН хүлээх үү” хэмээн бичжээ.
Энэ нь ҮХЦ-ийн даргыг УИХ томилж чадалгүй гурван ч спикерийн нүүр үзэж байгаа нь УИХ-ын чадамжийн асуудал цаашид хөвөрч магадгүй учраас, цэцийн даргад эргэлзэх нэг хэрэг, цэцийн шийдвэрт эргэлзэх бас нэг өөр хэрэг гэж буй.
Өөрөөр хэлбэл АН Үндсэн хуулийн цэцийн даргыг томилох асуудлыг УИХ-ын дарга С.Бямбацогтод тавих нь чухал болохоос Үндсэн хуулийн цэцийн хууль ёсны байдалд эргэлзэх нь өөрөө эргээд парламентын чадамжийн асуудлыг хөндөнө. "Энэ бол МАН-ын захиалга" хэмээн шүүмжилжээ.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бямбацогтын карманы хүн гэж Баясгалангаасаа доор нэг гар орж ирэх биз