Х.Нямбаатарын амбиц дээр өндийх Б.Пүрэвдагвын амлалт
НИТХ-ын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Хотын даргад Б.Пүрэвдагвыг дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна. НИТХ-ын гишүүдийн зүгээс Б.Пүрэвдагваас түүнийг нийслэлийн захирагч болвол ямар асуудлуудыг шийдвэрлэж, ямар мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар асуулт асууж хариулт өгч буй.
Б.Пүрэвдагва “Нийслэлийн утаа, түгжрэлийг бууруулна. Янданг цөөлнө” зэргээр өөрийн мэдэхгүй талбар руу шуудхан дэвшээд ороод ирсний хувьд өнгөрсөн жилүүдэд Х.Нямбаатарын хэрэгжүүлж ирсэн томоохон амбицуудыг цохож, нэрлэв.
Нэгэнт МАН-аас түлхэгдэн гарч ирж буй түүний хувьд өмнөх хотын даргын хийж буй болон хийхээр төлөвлөсөн ажлуудыг тойрч ярихаас аргагүй. Мөн нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан мега төслүүдийг эрэмбэлнэ гэсэн нь Ерөнхий сайд Н.Учралын томоохон төслүүдийг эрэмбэлнэ гэсэн байр суурийг хотод ч хэрэгжүүлнэ гэдэгтэй давхцав.
"Трамвай болон метро төслүүдийг хэрэгжүүлэхдээ ажлын хэсгүүдтэй уулзаж, тодорхой үр дүн, зардал, хэрэгжилтийг харж байж хэрэгжүүлэх эсэхээ шийдвэрлэнэ. Хотыг цаашид илүү задлах бодлогуудыг хэрэгжүүлнэ, Туулын хурдны замын зардлын бүтэц дээр хяналт хийнэ" гэлээ.
Улс даяар магтуулсан Б.Пүрэвдагвыг НИТХ-ын төлөөлөгчид нь биш МАН дэвшүүлж, оруулж ирж байгаа нь үндсэндээ нэр дэвших гэдэг тухай ойлголт бус “хүч түрэн томилж байна” гэх байр суурийг ч төлөөлөгчдөөс хэлсэн юм. Х.Нямбаатарын амбицыг давсан шийдвэрийг Б.Пүрэвдагва хот дээр гаргаж, хэрэгжүүлж чадах уу гэдэг хүлээлт хаана хаана аа үүсэж байгааг эндээс харж болно.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ман.н хулгайч нарын үнэн нүүр төрх бүгд хулгайч улс орон биш намын нэр хүнд хргтэй цаашид хамтран хулгай хийхэд...нямбаатар гөлөг хүрэлсүх.н өмнө гөлөг сүүл хавчсан бээжин хав бүгд.г ёсоор болгоё гутал үнссэн биз????? учралаас уучилал гуйв??¿?махны үнийг тоо андуурсан болж жүжиг тавьж мөргөв..аэилаа тамгаа ахиж олон үг хуцаж чалчилгүй өгьё...өршөө шоронд л бүү явуул жүжиг ингэж төгсөв...Нөгөө сүртэй олон шалгалт ингээд хад мөргөв!!!!!! Хулгайч нарын нэгдэл гэж энэ!!!! Хохирогч нь АРД ТҮМЭН БООЛУУДАА!!!!!! Дараагийн дарлалдаа мөлхөцгөө...нямбаатарын ажлыг 100%үргэлжлүүлэхээр болсон!!!!!!
Хотын иргэд Нямбаатарын багийг ажиллуулах гэж МАН -д саналаа өгсөн. Өмнө нь Оюун Эрдэнийг ажлыг нь хийлгэх гэж санал өгсөн. Бүгдийг булаагаад авчихлаа. Танай намд өгөх саналууд дагаад үгүй болсон
Том тохироо хийсэн хоёр
Нутгийн өөрөө удирдах ёс гэж байх ч хэрэг алга даа. Нам нь бүхний дээр улс. Залуус нь сөрж зогсож чадахгүй аймхай ч юм
Муу амлаад яахав хичээж ажиллаарай л гэж захия. Нямбаатарын хэрэгжүүлэхээр зорьж бүтээж явсан ажлууд яах аргагүй нийслэлийн иргэдийн маш том хүлээлт байсан. Үүнийг нь нураачхалгүй сайн зүтгээрэй. Төслүүдийг эрэмблэх нь зөв. Ер нь одоохондоо метро бол дэмий дээ, харин трамбай бол манайд тохирч магадгүй. Туулын хурдны зам, Тойрог зам1,2 бол зайлшгүй шуурхай хийж дуусгах төсөл мөн. Түүнчлэн энэ төсөл дэд төвүүдийн ажилтай маш их холбоотой тул ядахдаа Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүдийн ажлыг зогсоож болохгүй хугацаанд нь дуусгахад анхаарч ажиллах шаардлагатай
Баячуудын хүүхэд хүргэж улс орноор тоглоод гараад явчина даа. Цүнхчидэд өөрийн толгой бхгүй