НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

Монголд анх удаа Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээн болно

Насанд хүрэгчдийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-нд Улаанбаатар хотод болно. Монгол Улсад анх удаа болох гэж байгаа энэ тэмцээнийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар санаачлан, эх орондоо зохион байгуулж буй аж. Уг тэмцээнд Азийн 27 улсын 240 гаруй шилдэг шатарчин оролцож, классик цагийн хяналттай стандарт төрлөөр өрсөлдөнө.

Ази тивдээ хамгийн өндөр чансаатай энэ тэмцээний ялагчид 2027 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авна. Тиймээс энэ тэмцээн шатарчдын хувьд онцгой ач холбогдолтой. Нээлттэй ангиллын эхний 5 байр болон эмэгтэй шатарчдын аварга тамирчин ирэх жилийн Дэлхийн цомын тэмцээнд оролцох юм. 21 дэх удаагийн ААШТ 10 хоногийн турш “Баянгол” зочид буудалд болно. Энэ тэмцээнийг chess.com, lichess.org цахим хаягаар тухайн цаг мөчид нь шууд үзэх боломжтой.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button