Д.Батлут бусдад хариуцлага тооцно хэмээн асуудлыг өөрөөсөө түлхэв
Энэ сарын 19-ний өдөр Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339-р ангид хугацаат 19 байлдагч цэргийн ангидаа камергүй өрөөнд бусдад зодуулсны улмаас амь хохирсон хэрэг гарсан. Энэ талаар өнөөдөр Д.Батлут сайд "Хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааны буруутай үйлдэл, анги салбар удирдсан штабын буруутай үйл ажиллагаанаас болсон нь тогтоогдол хэн ч байсан хариуцлага хүлээнэ" хэмээн ярив.
Түүний үг хариуцлагыг өөрөөсөө түлхэж, анги салбарын удирдлага руу чиглүүлж буй мэт хандлага байв. Учир нь, АН-наас түүнийг улс төрийн хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстойг шаардаж, Ерөнхий сайдад энэ талаараа хүргүүлээд буй. Гэтэл тэрбээр хээвнэг "хэн ч байсан" гэх эзэн биегүй үгээр асуудлыг булзааруулж зогсоо нь энэ.
Эргэн сануулахад, өөрт нь хариуцлага тооцох сургаар Батлан хамгаалахын сайд Д.Батлут талийгаачийн ар гэрт очиж уулзан, хувийн цахим хуудас дахь мэдэгдэл гэсэн толгойтой салбараа өмөөрөнгүй бичгээ эмгэнэлээр сольж яамныхаа пэйж хуудаст оруулсан. Залгуулаад үдэш оройтой уралдан сошиалд цэргийн албыг айдас эрсдэлээс чөлөөлөх тухай долоо цуврал "афоризм" оруулсан байдаг.
Тухайлбал,
- Дүрмийн бус харилцаа үүссэн, эсвэл түүнийг нуун дарагдуулсан нь тогтоогдсон удирдах албан тушаалтнуудад шууд хариуцлага тооцон, цэргийн цолыг бууруулж, Зэвсэгт хүчнээс бүрмөсөн чөлөөлнө.
- Орон нутаг дахь ангиудын хяналтын камерыг ЗХЖШ-ын нэгдсэн төвөөс 24 цагийн турш онлайнаар давхар хянадаг болно
- Хүний эрхийн шаардлагаар камер суурилуулах боломжгүй ариун цэврийн өрөө, усанд орох газруудад чанга яригч, яаралтай тусламж дуудах “Онцгой товчлуур”-ыг байршуулна.
- Хугацаат цэргийн алба хаагчид ангийн удирдлагаас хараат бусаар дээд шатны хяналтын байгууллагад гомдол, мэдээллийг шууд, нууцлалтайгаар хүргэх "Цэргийн бамбай" тусгай аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ЦХИХХЯ-тай хамтран ажиллана.
- Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын удирдамж бүхий гэнэтийн, төлөвлөгөөт бус шалгалтуудыг тогтмолжуулж, цэргийн ангиудын бэлэн байдал, дотоод уур амьсгалыг газар дээр нь тасралтгүй хянана.
- Салаа, суман, ангийн даргаар томилогдох офицер, ахлагч нар болон хугацаат цэргийн албанд татагдаж буй залуучуудын дунд "Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар" болон "Түрэмгий зан үйлийг тодорхойлох" нарийн тестийг заавал авна. Сэтгэл зүйн шалгуурт тэнцээгүй, түрэмгий зан авиртай алба хаагчийг бие бүрэлдэхүүн удирдах албан тушаалд томилохыг бүрмөсөн хориглов.
- Зэвсэгт хүчний хаалттай байдлыг халж, нийгэмд итгэлцэл бий болгох зорилгоор Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн байгууллагууд болон эцэг эхийн төлөөлөлтэй хамтран ажиллах Хөндлөнгийн хяналтын тогтолцоог нэвтрүүлнэ.
Өөрөө өөрөөсөө ажлаа хүлээж авахдаа үүр шөнөөр цэрэг жагсааж сүрийг үзүүлсэн хүн бол Д.Батлут сайд. Түүнийг тамга тэмдэг солилцохдоо ягштал мөрддөг дэг журмаа мөрдөж 10 жилийн хугацаанд 144 цэрэг эрүүл мэндээрээ хохирч, 46 цэргийн албан хаагч хугацаат цэргийн албанд амь эрсэдсэнд салбарын сайдын хувьд хариуцлага хүлээх ёстой гэдгийг сөрөг хүчнээс сануулсаар буй.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Архангайн Хашаатын мангар бацааныг сум руу нь явуулаачээ хэтэрхий хол явчлаа гэж бодогдохгүй байна уу? саналаараа огцор ажлаа өгөөд их улс төрөөс холдож сумандаа мал маллан амьдармой.Бүхэл бүтэн хүний амь насны асуудал яригдаад байна шүү чи ойлгож байна уу? эр цэрэг армид очоод алуулчихаад байна тэнэгээ
ухамсаргүй дорой амьтан албан тушаалтайгаа зууралдаад салахгүй нь л дээ
Энэ сда их зууралдаж байнаа одоол нээх сэтэгдэг болчиж зайлуул мэргэжлийн хүн тавь
Жинхэнэ орк байна. Ойлгохгүй дээ