Энэ сарын 31-ний дотор гэрээ хийгдээгүй төсөл, арга хэмжээг зогсоож, хөрөнгийг буцаан татна
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1-т "батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах" хэмээн заасан байдаг. Нэг үгээр хэлбэл 31-ний дотор захиалагч талууд болон ААН-үүд гэрээгээ байгуулж амжаагүй бол тухайн төсөл, арга хэмжээг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болох юм.
Энэ жил Улсын төсвийн хөрөнгө оруулалтад ₮3.2 их наядыг төсөвлөсөн билээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс ₮365 тэрбум буюу 12.5 хувиар өссөн дүн юм. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд он гарснаас хойш нийт 17.946 тендер зарлагдсан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтад төсөвлөсөн ₮3.2 их наядыг хэрхэн хуваарилсан, одоогийн байдлаар олгосон санхүүжилт, гүйцэтгэлийн хувь зэрэг мэдээллийг нэгтгэн хүргэе.
Одоогийн байдлаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтад нийт ₮578 тэрбумыг 738 төслийн хэрэгжилтэд зориулан гаргаад байна. Гүйцэтгэл 17.64 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, 122 сум дүүрэгт төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор 269 ажлын байр нэмэгдсэн тухай албаны эх сурвалжаас мэдээлж байна.
₮3.28 их наяд хаашаа зарцуулагдах вэ?
Нийт 30 төсвийн ерөнхийлөн захирагч буюу яам, агентлагийн багцад хуваарилагдах бөгөөд гол чиглэлүүд нь:
Зам, тээвэр, дэд бүтэц : Бүсийн авто замын бүтээн байгуулалт жилдээ үргэлжилнэ. 2025–2028 онд улсын хэмжээнд 4,439 км авто замыг барихаар төлөвлөсний дагуу 2026 оны хувьд замын ажлыг эрчимжүүлэх юм.
Эрчим хүч : Өвөрхангай аймгийн төвд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 100 МВт хүчин чадалтай батерей станц барихаар шийдвэрлэсэн. Нүүрсний үнийн хэлбэлзлээс хамааралтай дотоодын нийлүүлэлтийг тогтворжуулах зорилготой.
Боловсрол, эрүүл мэнд : Өмнөх жилүүдтэй харьцуулахад боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг тусгайлан нэмэгдүүлсэн. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг барих ажил 2026 онд дуусгавар болох хуваарьтай.
Төрийн үйлчилгээ : Орон нутгийн иргэдэд ойрхон, шуурхай үйлчлэх "Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв"-үүдийг бүх аймгийн тодорхой сумдад барих ажил 2026 онд олноор дуусгавар болно. Нийт ажлын байр нэмэгдэхийг зорьж байна.
Онцгой байдал, аюулгүй байдал : Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай аймаг болон Улаанбаатарын Баянгол дүүрэгт шинэ гал түймэр унтраах, аврах ангийн барилгуудыг барих юм.
Ерөнхий зургаар нь харвал дээр дурдсан төслүүдийг 17.9 мянган тендерт хуваан зарласан гэсэн үг. Дахин дурдахад, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.1.1-т "батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах" хэмээн заасны дагуу 31-ний дотор гэрээ хийгдээгүй төсөл, арга хэмжээг зогсоож, төсөвлөсөн хөрөнгийг Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу буцаан татна.
Бид тус агуулгаар дахин мэдээлэх болно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тендерээ цагтаа явуулж чаддаггүй дарга нараас болж хэрэгтэй ажил хүртэл зогсдог нь харамсалтай
Yam tamgiin gazruud ni bichig tsaasan deer udaad baidag bolohoor l hugatsaa aldaj bga bh daa
Зам сургууль эмнэлгийн ажлууд л битгий гацаасай
Хугацаатай шахаж өгч байж төрийн ажил арай хөдөлдөг нь үнэн
Gerree hiigeegui bol shuud zogsoono gedeg ni neg talaaraa zow ch nuguu talaaraa irged hohirch magadgui
3 их наядын мөнгө гэдэг жижиг зүйл биш шүү хяналтаа сайн тавих хэрэгтэй
Hudaldan avaltiin system ni dandaa margaan daguuldag bolohoor hugatsaa ni duusdag baih
Tosov ni batalagdaad baahan surtalchilna daraa ni ajil ni gaцаad alga boldog
Tosov ni batalagdaad baahan surtalchilna daraa ni ajil ni gaцаad alga boldog
Гүйцэтгэл дөнгөж 17 хувьтай байна гэдэг удаан л явж байна гэсэн үг
Ulsiin mungiig ingej butsaагаad baihaar ediin засag ni yaj sergeh yum bol
Төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллаж сурмаар байна
Эмнэлэг сургууль цэцэрлэгийн төслүүдээ хугацаанд нь дуусгаасай
Tegj changa huuli baij baij l heden darga nar ni hudluh baih daa
Орон нутагт ус дулааны шугам барина гэдэг хамгийн хэрэгтэй хөрөнгө оруулалт
Хугацаандаа гэрээ хийж чадаагүй бол яагаад гэдгийг нь олон нийтэд тайлбарлах хэрэгтэй
Дe факто дампууралдаа тулчихсан байгаа юм байна даа