Эдийн засгийн мэдээ

Хятадын зах зээлд Монголын нүүрс голлож, Индонезийг ардаа орхилоо

Хятад улсын Монголоос авах нүүрсний импорт дөрөвдүгээр сард 61 хувиар өссөнөөр Монгол Улс дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч бөгөөд урт хугацаанд Хятадын гол нийлүүлэгч байсаар ирсэн Индонезийг гүйцэж түрүүллээ.

Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, Монгол Улс Хятад руу 11.33 сая тонн нүүрс экспортолсон нь Индонезийн нийлүүлсэн 11.12 сая тонныг ялимгүй давсан үзүүлэлт болсон байна. Харин Индонезийн нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 22 хувиар буурчээ.

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Индонезийн нийлүүлэлт 8 хувиар буурсан ч нийт 61.43 сая тонн экспортолсноор Монголын 39.37 сая тонн нийлүүлэлтээс тэргүүлсэн хэвээр буй. Гэсэн хэдий ч Монголын экспорт өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөн үзүүлэлттэй.

Далайн тээврийн Signal Ocean платформын мэдээлснээр, “Хятадын дотоодын олборлолт нэмэгдэж, орон нутгийн нүүрсний үнэ буурснаар Индонезийн илчлэг багатай импортын нүүрсний өрсөлдөх чадвар Хятадын эргийн зах зээл дээр суларсан” гэжээ.

Мөн Индонезийн нүүрсний экспорт цаашид илүү савлагаатай болох төлөвтэй байна. Учир нь тус улсын засгийн газар нүүрс болон дал модны тос зэрэг голлох түүхий эдийн экспортыг төрийн өмчит нэг компанийн дор төвлөрүүлэх өргөн хүрээтэй төлөвлөгөөг лхагва гарагт танилцуулсан. Ерөнхийлөгчийнх нь энэ алхам нь үнийн бодлогод төрийн хяналтыг нэмэгдүүлэх зорилготой гэж мэдэгдсэн ч хөрөнгө оруулагчид уг төлөвлөгөөнд болгоомжтой хандаж байна.

Хятадын гурав, дөрөв дэх том нийлүүлэгч болох Орос болон Австралиас авах нүүрсний импорт дөрөвдүгээр сард тус тус 30 болон 39 хувиар буурчээ.

Эдгээр бууралт нь Хятад нийт нүүрсний импортоо танасантай холбоотой юм. Хятадын нүүрсний импорт дөрөвдүгээр сард жилийн өмнөхөөс 14 хувиар буурч 33.1 сая тонн болсон бол оны эхнээс хойших нийт импорт 2.1 хувиар буурч 149.4 сая тоннд хүрсэн билээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Ройтерс

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол нүүрс ингэж өсөж байгааг сонсох сайхан байна

Зочин
Зочин

Хил гаалийн асуудлаа сайжруулбал бүр илүү боломж байна даа

Зочин
Зочин

Mongol uls bolomjoo sain ashiglaj bn shuu

Гүнээ
Гүнээ

Тэгээд күэ мөн сонин юмаа.улс мөнгөгү болоод нямбаагиин сожсон мөнгөрүү чичрээд бгаам бишүү

Зочин
Зочин

Индонезийг ардаа орхино гэдэг том амжилт шүү

Зочин
Зочин

Нүүрсний мөнгө ард иргэдэд мэдрэгддэг болоосой

Зочин
Зочин

Хятадтай ойрхон байршлын давуу тал сайн нөлөөлж байна

Зочин
Зочин

Ганц нүүрснээс хэт хамааралтай хэвээрээ л байна даа

Зочин
Зочин

Ганц нүүрснээс хэт хамааралтай хэвээрээ л байна даа

Зочин
Зочин

Эдийн засагт хэрэгтэй сайн мэдээ байна

Зочин
Зочин

Indonesia-g guitsej turuulne gedeg ch amjilt shuu

Зочин
Зочин

Tumur zam bariad bsan ni ashgaa ugch ehelj bn

Зочин
Зочин

Export osson ni sain ch irgeded medregdehgui l bn

Зочин
Зочин

Oros Australia hurtel buurсан geheer sonin yumaa

Зочин
Зочин

Nuursnii munguur uildver barih heregtei

Зочин
Зочин

Hyatad importoo bagasgaj bhad manaih osson ni taalagdlaa

Зочин
Зочин

Baigal orchnoo hamgaalah tal deer anhaarah heregtei

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Лапша
Лапша

Хямдруулсан болоод тэр биз.өнөө алдарт Харбины гэрээний үр дүнгээр их нүүрс зараад бага мөнгө олох

БИ МОНГОЛ ХҮН
БИ МОНГОЛ ХҮН

АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ ҮНЭГҮЙ ШАХАМ ӨГӨЖ БГАА ЮМ ЧИНЬ ХУДЛАА СҮР БАДРУУДАХ ХЭРЭГ БАЙХГҮЙ ДЭЭ НОВШНУУДАА

Хэрэглэгч
Хэрэглэгч

Дэмий юманд хөөрцөглөх юм даа. Индонез нүүрсээ зах зээлийн үнээр өгч бгаа. Монголын улс төрчид хувьдаа авлига аваад монгол нүүрсийг хэд дахин хямд өгч бгаа учраас л монгол нүүрсийг авч бгаа.

Зочин
Зочин

Дэлхийд 1ргэнд байдаг. Гэтэл 3 хан сая хүнээ туйлдуулаад байдаг. За мэдэхгүй

Холбоотой мэдээ

Back to top button