Улс төрийн мэдээ

АН-ын Бодлогын Ерөнхий зөвлөлийн даргаар Д.Амарбаясгаланг томилжээ

Ардчилсан намын Улс төрийн Зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 28-ний өдрийн хуралдаанаар Дармаагийн Амарбаясгаланг намын бодлогын байгууллага болох Бодлогын Ерөнхий зөвлөлийн даргаар сонголоо.

Д.Амарбаясгалан нь Сэтгэлзүйч-судлаач, эрх зүйч мэргэжилтэй, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй. Хөвсгөл аймгийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын зөвлөх, УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга, Хууль зүйн бодлогын хэлтсийн дарга, Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажилласан. Ардчилсан намын түүхэн дэх гурав дахь удаагийн шинэчлэлийн үйл явцыг удирдаж ажилласан туршлагатай.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Нээх хоёр зантай ийм даргатай бол танай нам ялагданаа

Холбоотой мэдээ

Back to top button