НИЙГЭМНийгэм мэдээ

Фото: “Буддизм ба шинжлэх ухаан” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өнөөдөр Чингис хаан үндэсний музейд “Буддизм ба шинжлэх ухаан” сэдэвт сонирхолтой үзэсгэлэнгийн нээлт боллоо. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд Буддын гүн ухаан, хүний ухамсар, сэтгэл судлал, орчин үеийн шинжлэх ухааны харилцан хамаарлыг судлах сонирхол эрчимтэй нэмэгдэж байгаа.

Энэхүү үзэсгэлэн нь ч мөн адил хүний оюун ухаан, орчлон ертөнц, байгаль дэлхий, амьдралын мөн чанарын тухай эртний дорнын мэдлэг болон орчин үеийн шинжлэх ухааны ололтыг нэг дороос харьцуулан харах боломжийг олгож байгаа аж. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам асан Д.Чойжамц, эрдэмтэн судлаачид, шашны зүтгэлтнүүд оролцож, үзэсгэлэнгийн ач холбогдлын талаар үг хэллээ.

Үзэсгэлэнгийн онцлог нь:

  • Буддизм ба шинжлэх ухааны философийн мөн чанар
  • Хүний танин мэдэхүйн асуудал-Орчлонгийн үл үзэгдэх нарийн бүтэц
  • Байгаль орчин ба хүний хариуцлага
  • Орчин үеийн шинжлэх ухаан ба буддын үзлийн огтлолцол зэрэг сэдвүүдийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэж буйд оршино

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энхбаяр ямар нүүрээрээ Гандангийн босго давж, Чой хамбын нүүрийг хардаг байнаа. Японы хийдээс Ганданд өгсөн тeлeвизийг нь дээрэмдэж аваад ял авсан байхаа. Төрийг самарч дуусаад Ганданг бас очиж самрах нь дээ

Зочин
Зочин

Буддизм бидний дунд хор хутгаж нилээн (бүр ихээхэн) хорлосон доо. Авах юмаа аваад хаях юмаа хаясан нь дээр шүү! энэ буддизм гээд орилоод байгаа нуснууд !!!!

Холбоотой мэдээ

Back to top button