НИЙГЭМНийгэм мэдээ

Хөвсгөл аймагт хоёр настай хүүхэд тогонд цохиулж нас баржээ

Тавдугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд хоёр настай эрэгтэй хүүхэд тогонд цохиулж нас баржээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын тавдугаар багт 2 настай эрэгтэй хүүхэд тасарсан цахилгааны утасны үзүүрээс барьж, цахилгаан хүчдэлд цохиулж, нас барсан" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Урьдчилсан байдлаар хүүхэд модон шонгийн доод ёзоор өмхөрч унаснаас болж цахилгааны утас тасарсан байсныг барьсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button