Улс төрийн мэдээ
ТЦА-ны шинэ дарга томилогдоогүй байна
ТЦА-ны дарга, хурандаа М.Батсайханыг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар томилсон. Одоогийн байдлаар түүний орны томилгоо хийгдээгүй байна.
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өнгөрсөн баасан гарагт ЦЕГ, ШШГЕГ-ын дэд дарга нарыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд чөлөөлж, томилгоо хийсэн. Тухайлбал,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар Б.Мөнхдөлийг
- ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар Ж.Батбаатарыг,
- ЦЕГ-ынДотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар М.Батсайханыг,
- Стратеги, бодлого, инновац, хөгжил хариуцсан дэд даргаар Н.Баттөмөрийг тус тус томилон шийдвэрлэсэн.
Одоогоор М.Батсайханы оронд ТЦА-ны шинэ дарга томилогдоогүй байна.
Тус албан тушаалд хэн томилогдох талаар бид эргэн мэдээлэх болно.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЗ сайд Энхбаяр ДЦ-т ЦАХ нар дүрмийн бус харьцаа үүсгэсэн асуудал дээр штабын даргад хариуцлага тооцон ажиллаас нь чөлөөлсөн үүний дараа Дотоодын цэрэгт ЦАХ эрүүг хугалсан гэмт хэрэг гарч түүний араас удалгүй Дотоодын цэрэгт ЦАХ мэсээр гэмтээсэн хэрэг гарсан тухай хэвэлэл мэдээлэлээр мэдээлэгдсэн. Мэдээлэл дотороосоо тарааан гэж хүмүүсээ шалгахын оронд аюулгүй байдалыг хангах үүрэг хүлээсэн улсдаа хариуцлага тооцожи штабын даргадаа хариуцлга тооцуулах асуудлаа ХЗС танилцулахгүй бол эс үйлдэлээрээс хамтаасан болоно шүү