Н.Учралын Засгийн газрын 100 хоног болоход 35 хоног үлдлээ. Түүнийг хүлээх сорилтууд
Н.Учрал 2026 оны гуравдугаар сарын 30-нд Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдож, дөрөвдүгээр сарын 4-нд 16 яам 19 сайдтайгаар танхимаа бүрдүүлсэн. Түүний тэргүүлсэн Засгийн газар өдгөө 65 дахь өдрөө ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 100 хоногийнхоо их талыг нь өнгөрүүлчхэж.
Засгийн газар 100 дахь хоногтоо иргэд, олон нийт, парламентад хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, дүнгээ тавиулдаг. Энэ нь нэг талаар цаашид хэрхэн ажиллах чадамжтайг харуулдаг чухал өрнөл. Тийм ч учраас аль ч кабинетын үед олон нийт, улстөрчид, сөрөг хүчнийхэн 100 хоног хүртэлх хугацаанд яаран шүүмж шиддэггүй харзнадаг. Харин Н.Учралын тухайд анхны долоо хоногоосоо л сошиалчин, поп гэдэг шүүмжлэл хүлээсэн.
Засаг тэргүүлсэн 65 хоногтоо дийлэнхдээ Нийслэлийн мега төсөлтэй холбоотой шийдвэрүүдийг гаргаж, сүрээ үзүүлж, "хааж, зогсоочхоод" буй.
Эл суудалд суух хүртлээ МАН-ын ах нарынхаа дэмжлэгээр дээшилсэн тэр 2024 оны сонгуулиар МАН-д ялалт авч ирсэн нөхдөө жилийн өмнөөс "цэвэрлэсэн". Ерөнхий сайд болмогцоо хамгийн сүүлд үлдсэн Х.Нямбаатарыг нөөцийн махны асуудлаар ажлаас нь чөлөөлсөн. Улмаар Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх нарын фракцын дундын бүсэд буй Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилсон билээ.
Одоо Н.Учралд Хотын асуудалд хошуу дүрэхээс илүү анхаарах асуудал олон байна.
Нэг. Гүйх нохойд саад олон гэгчээр түүний Засгийн газарт буй сайд нарыг АН-ынхан онилж эхлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийнх нь олон жилийн туршид төрийн тендер өвөртөлж, хөлжсөн тухай, гадаад паспортын асуудлыг нь хөндөж ярьж эхлэв. Мөн Баянхонгорт цэрэг амиа алдсан хэргийн хариуцлагыг Д.Батлутыг хүлээх шаардлагатай. Үгүй бол УИХ-ын бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас томилогдсон Ерөнхий сайдыг огцруулах хүртэл тэмцэл хийхээ мэдэгдэв. Ингэхдээ АН даргынхаа буюу О.Цогтгэрэлийн албан бланк дээр Н.Учралыг огцруулах гарын үсэг цуглуулахаа тод илэрхийлчихсэн яваа.
Хоёр. Төсвийн тодотгол.
Сая УИХ-аар дэмжүүлсэн Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд Монгол Улсын эдийн засгийг 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6 хувь, 2029 онд 6.3 хувиар өсөхөөр тусгасан бол инфляцыг ирэх онд 7 хувьд хүрч алгуур буурснаар 2028 онд 6 хувь, 2029 онд 5 хувьд хүрч Монголбанкны зорилтот интервалын доод хэмжээнд хүрэхээр төсөөлжээ. Харин Нэгдсэн төсвийн орлогын доод хэмжээг 2027 онд 34.8 их наяд, зарлагын дээд хэмжээг 36.5 их наяд байхаар тусгаж, 2029 онд төсвийн орлогын доод хэмжээ 39.7 их наяд, зарлагын дээд хэмжээ 40 их наяд давахаар тооцжээ.
Засгийн газрын өрийн хэмжээ 2027- 2028 онд ДНБ-ий 50 хувь, 2029 онд 45 хувьд хүрэхээр хуулийн төсөлд тусгажээ. Хэдийгээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд зарим макро эдийн засгийн үзүүлэлтийг оновчтой төсөөлсөн ч төсвийн орлогын төсөөллийг өмнөх жилүүдийн адил хэт өөдрөг тооцсон гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлээд буй.
Харин Ерөнхий сайд Н.Учралын зүгээс 2026 оны төсөвт тодотгол хийх хуулийн шаардлага үүсээгүй учраас эхний хагас жилийн төсвийн үзүүлэлтээ харна гэж мэдэгдсэн. Мөн Засгийн газраа ганхуулахгүйн тулд төсвийн хүрээний мэдэгдлийг наадам давуулж, |2026.09-сард| шинэ төсөвтэй хамт оруулж ирэх талаар Н.Учрал "сэтгэж" явна.
Гэвч хугацаа хойшлох, асуудлаас зугтаах тусам 2027 оны төсөв хэцүүднэ. Эрүүл мэндийн салбарын албан хаагчдын үндсэн цалинг наймдугаар сараас эхлэн сар бүр 9 хувиар нэмэх, боловсролын салбарын албан хаагчдын үндсэн цалинг аравдугаар сарын 31 хүртэл 50 хувиар, арваннэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмэх шийдвэрүүдийн ард их наяд төгрөгөөр хэмжигдэх эл цалингийн нэмэгдлийг төсөвт тодотгол хийж шийдэхээс аргагүй байдал хүлээж байна. Энэ онд тодотголоор дээрх санхүүжилтийг шийдсэн ч ирэх жилүүдийн төсвийн урсгал зардлын дүнд нөлөөлөх юм.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мах үнэд оруулсан гомдож байна гээд зах дээр хотын ажил хийгээд явж байсан ерөнхий сайд ЦАХ бусдад зодуулж амь насаа алдаж Дотоодын цэрэгт ЦАх эрүүг хугалсан гэмт хэрэг мөн Дотоодын цэрэгт ЦАХ мэсээр гэмтээсэн хэрэг удаа дараалан гарч ЦАХ аюулгүй байдлаг хангах үүрэг хүлээсэн дарга, штабын дарга нарыг ажилласс чөлөөлж хариуцлага тооцож чадахгүй явж байтал бага насны хүүхэд нүхэнд унаж амь нас хохироод байхад улс төржлөө гэж байгаа ЕС болон ЗГ огцоруулж ажил хариуцсан дарга нарыг эрүүгийн хариуцлагад татах ёстой. Гэмт хэрэг гараад байхад хариуцлага тооцож чадахгүй байгаа салбарын сайд, ерөнхий сайд гэж байж болохгүй
Заавал ингэж хоног хугацаа үрж энийг суулгах ямар хэрэг байнаа
ХЗС Энхбаяр ДЦ-н алба хаагч дүрмийн бус харьцаа гаргасан асуудалд штабын дарга болон ангийн дарга нарт хариуцлага тооцон ажиллаас чөлөөлсөн. Үүний дараа ДЦ-т ЦАХ эрүүг хуга цохисон гэмт хэрэг галаа гэж хэвллэлд мэдээлээд байж байтал ДЦ-т ЦАХ мэсээр гэмтээсэн хэрэг гарлаа уг гэмт хэргийн мэдээлэлийг дотороосоо тараасан гэж албаны шалгалт явуулж дарамтлаж байна гэсэн мэдээлэл явж байсан. ДЦ-т удаа дараалан гэмт хэрэг гаргаж ЦАХ -н аюулгүй байдалыг хангах үүрэг хүлээн томилогдсон штабын даргадаа яагаад өдий болтол хариуцлага тооцон чөлөөлөхгүй байгаа юм. Хаириуцлага тооцож чадахгүй байгаа ХЗС ДЦ-н штабын даргатайгаа эс үйлдэлээр гэмт хэрэг үйлдэж байгаа асуудал биш гэж үү ЕС-аа
ХЗС Энхбаяр ДЦ-н алба хаагч дүрмийн бус харьцаа гаргасан асуудалд штабын дарга болон ангийн дарга нарт хариуцлага тооцон ажиллаас чөлөөлсөн. Үүний дараа ДЦ-т ЦАХ эрүүг хуга цохисон гэмт хэрэг галаа гэж хэвллэлд мэдээлээд байж байтал ДЦ-т ЦАХ мэсээр гэмтээсэн хэрэг гарлаа уг гэмт хэргийн мэдээлэлийг дотороосоо тараасан гэж албаны шалгалт явуулж дарамтлаж байна гэсэн мэдээлэл явж байсан. ДЦ-т удаа дараалан гэмт хэрэг гаргаж ЦАХ -н аюулгүй байдалыг хангах үүрэг хүлээн томилогдсон штабын даргадаа яагаад өдий болтол хариуцлага тооцон чөлөөлөхгүй байгаа юм. Хаириуцлага тооцож чадахгүй байгаа ХЗС ДЦ-н штабын даргатайгаа эс үйлдэлээр гэмт хэрэг үйлдэж байгаа асуудал биш гэж үү ЕС-аа