НийгмийнУЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: Д.Батлутад хариуцлага тооцоогүй Н.Учралыг огцруулна

АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл "УИХ-ын дарга нам бус, намын дарга бус байх тухай хууль хэлэлцэх эсэх нь УИХ дээр дэмжигдээд, ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт байгуулагдаад эхний хурлууд хийгдсэн. Өргөн барьсан хуулиа батлуулах ёстой гэх зарчмын байр суурь хэвээрээ байгаа.

Хөрөнгө хураах хуультай холбоотой асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд хэлэлцэх асуудлуудын дараалалд оруулах хэрэгтэй гэх байр сууриа илэрхийлсээр ирсэн. Ингэхэд, Засгийн газраас тодорхой хувилбар өргөн бариад хамтад нь хэлэлцээд явъя хэмээсэн.

Мөн Батлан хамгаалахын сайдтай холбоотой асуудлыг хоёр долоо хоногийн өмнө Ардчилсан намын бүлгээс "хариуцлага тооц" хэмээн мэдэгдэл хүргүүлсэн. Одоог хүртэл хариуцлага тооцоогүй, хариулт ирүүлээгүй нь хариуцлага тооцохгүй гэж ойлгож байна. Бид үүн дээр байр сууриа нэгтгэсэн.

Хэрэв Ерөнхий сайдаас хариуцлага алдсан салбар, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Д.Батлут сайдад хариуцлага тооцохгүй гэж байгаа бол Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох асуудлыг тавих нь зүйтэй. Энэ хүрээнд намын дарга, бүлгийн дарга асуудлыг хариуцаж, шийдэл гаргаж ажиллана.

Видео:

Нэгт. Д.Батлутад хариуцлага тооцоогүй Н.Учралыг огцруулна гэсэн үг. Эрдэнэт хүний амь нас яригдаж байгаа учир улс төрийн акц биш.

Хоёрт. Зөвхөн Ерөнхий сайд, Засгийн газрын асуудал гэхээс илүү томоор нь харж эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн нөхцөл ямар байна вэ. Үнийн өсөлт ямар болж хувирав. Давхар оронтой тоонд орж эхэлж байна. Орлого, татварын асуудалд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэх байр суурьтай байгаа.

Н.Учралын Засгийн газар бүрэлдээд 80 орчим хоног өнгөрч байна. Энэ хугацаанд та бүхэн анзаарсан бол, эрх баригч намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хугацаа тал дундаа буюу хоёр дахь жилдээ орж байна. Үнэхээр энэ 100 хоногийн хугацаанд энэ Засгийн газар юу ч хийхгүй нь тодорхой байна. Та нарт ямар төсөл, төлөвлөгөө танилцуулсан бэ. Та нар байтугай бид нар анзаарсангүй. Тэгэхээр ирэх хоёр жил Монголд ямар нэгэн өсөлт хөгжил, хийх ажил байхгүй нь гэдэг тодорхой болов. Итгэх итгэл байхгүй болох үндэслэл. Муу засгийг удаан явуулах нь ашигтай юу. Магадгүй илүү сайжирч солигдох нь ард иргэдэд ашигтай юу гэдгийг харах хэрэгтэй.

Н.Учралыг огцруулах асуудал цоо шинэ ойлголт биш. Салбарын сайдыг огцруулах талаар ярьж эхлэх үед л дараагийн шатны асуудлыг тодорхой болгосон. Акц төдий зүйл биш. Энэ асуудал дан ганц АН-ын 42 гарын үсэг бус цаашид 64 гарын үсэг цуглуулах шаардлагатай нөхцөл байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй" хэмээсэн юм.

Видео:

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хорлоо
Хорлоо

Зөв. 1996-2000 онд МАН та нараар яаж тоглолоо. Санах хэрэгтэй.

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Зочин
Зочин

zuv zuv Uchraliin gsen shakhaanii khumuusiig ch gesen zailuulakh kheregtei baina.

Холбоотой мэдээ

Back to top button