НИЙГЭМНийгэм мэдээ

Ус, дулааны шугам, замын засвар үйлчилгээг VIII/15 гэхэд бүрэн дуусгахыг үүрэг болгов

Улаанбаатар хотын Ерөнхий Менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр өнөөдөр Улаанбаатар хотын Ус, Дулаан, Цахилгаан, Мэдээлэл холбоо, Авто зам, Замын хөдөлгөөн, Үерийн далангийн ашиглалт хариуцсан байгууллагуудын удирдлагыг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар 2026 онд хийгдэх төлөвлөгөөт засварын ажлуудын явцын мэдээлэлтэй танилцаж холбогдож шийдвэрүүдийг гаргаж, чиглэл болгов.

Тодруулбал, төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангаж, иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлж, төлөвлөгөөт засварын ажлыг хугацаандаа чанартай хийж гүйцэтгэх, засварын үед хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг анхаарууллаа. Мөн засвар үйлчилгээний ажлыг 2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд бүрэн хийж дуусгахыг үүрэг болгов.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Муусайн пизданууд тушаахаар л ажил болчихдог гэж боддогым байх даа. Тэнд чинь хүнд хүчир ажлыг хүмүүс улаан гараараа шахуу хийдэг.

Back to top button