Нийгэм мэдээ

Төв аймагт автомашин ослын улмаас хавчуулагдсан иргэнийг аварчээ

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутаг дахь “Довын гуанз” орчимд хоёр суудлын автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлага 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн 20:35 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллахад Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын жолоодож явсан “Toyota Prius Alpha” загварын автомашин болон Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Toyota Prius” загварын автомашин хоорондоо мөргөлдсөн байжээ.

Ослын улмаас “Toyota Prius Alpha” автомашины зорчигч, 54 настай эрэгтэй Г автомашины төмөр хийцэд зүүн хөлөөрөө хавчуулагдсан байсныг аврагчид ажиллан 22:00 цагт эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button