Цаг уурч Э.Энхсүлд: Ирэх сараас иргэд шорт өмсөж, хувцсаа нимгэлэх боломжтой болно
Ойрын өдрүүдийн цаг агаар болон ирэх саруудын урьдчилсан төлөв байдлын талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн инженер Э.Энхсүлдээс тодрууллаа.
-Зуны эхэн сар олон жилийн дунджаас хүйтэн, сэрүүн байна. Энэ нь уур амьсгалын ямар өөрчлөлтөөс шалтгаалж байна вэ?
-Зургаадугаар сар хүйтэн байгаа нь ур амьсгалын өөрчлөлтэй шууд холбоотой. Ази номхон далайн бүс нутгаар "Эль-Нино" гэх цаг агаарын үзэгдэл эрчимтэй бий болж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол оронд зуны эхэн сар хүйтэн сэрүүн байна.
-Зургаадугаар сар гарснаар Өвөрхангай аймаг мөн говийн аймгуудын зарим нутгаар нойтон цас орлоо. Зарим нутагт цасны хэмжээ 10-15 см хүрсэн юм байна. Энэ нь хэр энгийн үзэгдэл вэ?
-Зуны эхэн сард уулархаг нутгаар нутгаар нойтон цас орох нь хэвийн үзэгдэл гэж болно. Энэ сард Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Баянхонгор аймгийн хойд хэсэг, Архангай аймгийн баруун хэсгүүдээр 6-12 хэм дулаан байна. Энэ харьцангуй сэрүүн хэм гэсэн үг. Ер нь Монгол орны уулархаг нутгаар сэрүүн төлөв ажиглагддаг. Ази номхон далайн бүс нутгаар болоод буй "Эль-Нино" гэх цаг агаарын үзэгдэлтэй холбоотойгоор сар болгоны эхэн олон жилийн дунджаас сэрүүхэн байх төлөв гарсан.
-Энэ сарын хоёрдугаар 10 хоногт дулаан байх төлөв гарсан. Сарын эхэнд тохиосон хүйтэн арилна гэсэн үг. Энэ сарын хоёрдугаар 10 хоногт хур тунадас байхгүй байгаа учир хуурайшилт ихсэж ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдэнэ. Сарын сүүл буюу зургаадугаар сарын 21, 22-ноос эхлээд хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Энэ үеэр малчид үерийн уснаас болгоомжлох шаардлагатай. Ерөнхийдөө зургаадугаар сарын дундуур дулаан байх бол сүүл үеэрээ хур тунадастай байна гэж ойлгож болно.
-Ирэх долоодугаар сар ямар төлөвтэй байх вэ. Малчид ямаагаа самнасан зарим нутгаар хонио ноосолчихсон байж таардаг. Энэ үеэр хүйтэн сэрүүн байвал мал осгож хорогдох эрсдэл үүсдэг шүү дээ?
-Ирэх долоодугаар сар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Зүүн аймгууд буюу Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар олон жилийн дундаж байх бол бусад нутгаар ОЖД-аас дулаан байна. Хур тунадасны тухайд гэвэл Дорнод, Өмнөговийн зүүн хэсэг, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно. Харин баруун аймаг буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгуудын нутгаар ОЖД-аас бага хур тунадастай байх бол бусад нутгаар ОЖД-ийн орчим хур тунадас орохоор байна.
-Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нутгаар бага хур тунадас орох төлөвтэй байна-

-Наймдугаар сарын тухайд?
-Наймдугаар сард нутгийн зүүн хэсэг буюу Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар ОЖД-ийн орчим байх бол бусад нутгаар халах төлөвтэй байна. Хур тунадас Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нутгаар бага, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутгаар ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно.
-ОЖД буюу олон жилийн дунджийг хэрхэн тооцдог юм бэ. Хэдэн жил тутамд шинэчилдэг вэ?
-1991-2020 оны хоорондох 30 жилийн хугацааг олон жилийн дундаж хэмээн үзэн дараагийн 30 жилд хэрэглэдэг. Энэ нь олон улсын стандартаар батлагдсан учир дагаж мөрдөгддөг. 30 жил тутамд олон жилийн дундаж өөрчлөгдөн гэсэн үг.
-Сүүлийн 10 гаруй жил дэлхийн дулаарал эрчимжих болсон. Энэ нь манайд яаж нөлөөлөх вэ?
-Дэлхийн дулаарлаас шалтгаалж цаг уурын эрс өөрчлөлтүүд гарч байгаа. Дэлхийн дулаарал гэхээр бүх газар дулаарна гэсэн үг биш. Агаарын хэм, салхины хурд нь газар зүйн байршлаас шалтгаалж харилцан адилгүй нөлөөлнө. Дэлхийн дулаарал эрчимжин гэхээр цаг уурын эрс өөрчлөлтүүд гарна л гэж ойлгох хэрэгтэй.
-Иргэд хэзээнээс зуны улирлын хувцсандаа орж, шорт өмсөх боломжтой болох вэ?
-Ирэх долоодугаар сар дулаан байх төлөвтэй байгаа. Тиймээс ирэх сараас шортоо өмсөж, хувцсаа нимгэлэх боломж бүрдэнэ байх.
-Ирэх саруудад цаг уурын эрс өөрчлөлт ажиглагдаж байгаа юу. Иргэдэд сэрэмжүүлгэ мэдээлэл өгөөч?
-Ирэх долоодугаар болон наймдугаар сараас хэт халалт үүснэ. 10 хэмийн зөрүүтэй хэт халалт үүсэж хуурайшилт ихсэх учир ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн нарнаас хамгаалж, хувцсаа тохируулж өмсөх хэрэгтэй.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Doloodugaar sard l jinhene zun irneh ni dee
Энэ хүйтэн хавар дуусахыг л хүлээж байлаа
Tsag agaariin medee sonsohod saihan baina
Зун жинхэнэ утгаараа орж ирэх нь дээ
Ирэх сар дулаан байвал аялал зугаалга эхэлнэ дээ
Shortoo gargaj beldeh tsag irjee
Ene jil zun orohgui yum shig sanagdaad baisan
Хэт халалт болно гэдгийг бас анхаарах хэрэгтэй
Boroo hur ni taaruuhan bish sain orood ugvul goy doo
Сэрүүн байсан ч байгаль ногоороод сайхан байна
Ирэх сараас дулаарна гэхээр урамтай сонсогдож байна
Shorttoi yvah odor oirtoj baina daa
Баярлалаа зургаадугаар сар хүйтэн байлаа шүү
Ойлгомжтой сайхан мэдээ байлаа.
Энэ жилийн зун маш онгүй муу байна. Зуншлага маш муу байвал намар нь муу байх бөгөөд дагаад өвөл нь муу байдаг. Хавар бол ойлгомжтой муу. Энэ байдал дараагийн жил давтвал асуудал маш хүнд байдалд руу шилжинэ. Сүүлийн жилүүдэд зуншлага маш муу болж байгаа. Өнгөрсөн жил зуншлага маш муу нийт нутгаар гантай зун болсон. Иймээс мал маллахад хүндрэнэ. Жилийн өнгө ганцхан зуны улирлаас л шалтгаалдаг болж байна. Иймээс улс орноороо техник үйлдвэрлэл рүү шилжиж мал аж ахуйгаасаа холдох талын юм бодох цаг аль эрт бий болсон шүү.
7 сард угаасаа л шортондоо орно биздээ хахах
7-р сард л зун, 8 сараас намар
Say Hovd,Altai,Altain uvur govi,Baynhongor,Uvurhangain umnu hesegeer yvaad irlee zunshilga taaruu bn dulaarch uguhgui huiten bn er n tegeed 7sard zun blood ungurdug bolj de
Ямарч эрүүл саруул бодож сэтгэдэг хүн 7-р сард шорттой явдаг гэдгийг мэднэ хөөрхийдөө. Нэг нь ярилцлага авч нөгөөх нь ухаант хүн болж хариулж бгаа юм шив дээ
????????????
Зургаадугаар сар арай л сэрүүхэн байна шүү
Шорт өмсөх мэдээ л хамгийн гоё нь байна даа
Tsag agaariin medee togtmol sonsdog bolmoor yum baina
Borrow oroosoo