УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ТББХ: “УИХ-ын дарга нам бус байх“ хуулийг хэлэлцэнэ

Өнөөдөр зургаан байнгын хороо, таван ажлын хэсэг хуралдана. Тухайлбал,

Байнгын хороо

Хууль зүйн байнгын хороо:

Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь

1.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29 -ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх /

2.Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 37 гишүүн 2026.05.29 -ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх /

3.Байнгын хорооны тогтоолын төсөл / Ажлын хэсэг байгуулах тухай /

4.Байнгын хорооны тогтоолын төсөл / Ажлын хэсэг байгуулах тухай /

5.Байнгын хорооны тогтоолын төсөл / Ажлын хэсэг байгуулах тухай /

6.Байнгын хорооны тогтоолын төсөл / Тогтоолд өөрчлөлт оруулах тухай /

7.Байнгын хорооны тогтоолын төсөл / Цаглавар батлах тухай /

8.Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай

9.Бусад

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо: Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн талаар

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

1.Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19 -ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /

2.Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг /

3.Байнгын хорооны тогтоолын төсөл / Ажлын хэсэг байгуулах тухай /

Төсвийн байнгын хороо:

1.Байнгын хорооны тогтоолын төсөл / Цаглавар батлах тухай /

2.Байнгын хорооны тогтоолын төсөл / Тогтоолд өөрчлөлт оруулах тухай /

3.Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.05.07 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /

4.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.05.07 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /

5.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.05.07 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /

6.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл / Засгийн газар 2026.05.07 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /

7.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 2 гишүүн 2026.03.19 -ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /

8.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүн 2026.03.30 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 18 асуудал хэлэлцэнэ.

  1. Байнгын хорооны тогтоолын төсөл / Нэр дэвшигчийн с онсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай /
  2. Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
  3. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2026.04.29- ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх /
  4. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 39 гишүүн 2025.06.12 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
  5. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нарын 4 гишүүн 2026.03.17 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
  6. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 15 гишүүн 2025.11.20 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
  7. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин 2025.12.17 ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
  8. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 2026.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
  9. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026.05.13 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
  10. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026.05.13 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
  11. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын 12 гишүүн 2026.05.13 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
  12. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 70 гишүүн 2026.05.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх /
  13. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл / Засгийн газар 2026.05.26 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
  14. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл / УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 19 гишүүн 2026.05.28 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /
  15. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг /
  16. Байнгын хорооны тогтоолын төсөл / Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлттэй танилцсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай /
  17. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэх аж.

Хуралдах ажлын хэсэг

  • УИХ-ын даргын 2026 оны 232 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлын хэсэг
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо ажлын хэсэг
  • УИХ-ын даргын 2026 оны 95 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлын хэсэг

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button