УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"35 жил ажилласан хүний тэтгэврийг тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно"

Ерөнхий сайд Н.Учрал өөрийн танхимаа байгуулснаас хойш анх удаа шийдвэрээ өөрийн биеэр танилцуулж байна.

Ингэхдээ "Амьдралын чанар сайжирч, хүмүүсийн тэтгэврийн наснаас хойш амьдрах хугацаа уртсаж байна. Жишээ нь, 2024 оны байдлаар 55 настай эмэгтэй хүн дунджаар 25 жил амьдардаг. 60 настай эрэгтэй 16 жил амьдардаг гэсэн дундаж насны тооцоолол бий.

2004-2024 онд дундаж нас 7.2 жилээр уртассан байна. Энэ бол маш сайн мэдээ. Одоогийн тогтолцоогоор гурван залуу хүн нэг хүний тэтгэврийг төлдөг зарчим 2020 онд тэтгэврийн шинэчлэл өргөн мэдүүлж байх үед байсан. Тэгвэл 2025 онд хоёр даатгуулагч нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг төлж байна. Цаашид нэг даатгуулагч нэг тэтгэвэр авагчийн тэтгэврийг төлөөд эхлэхээр тэтгэврийн амьдралд хүрэхүйц байдал багасна. Цаашид тогтолцооны хувьд шударга болох нь чухал байна. Олон жил НДШ төлсний гавьяа хаана байна вэ хэмээн ахмадууд асуусаар байна. 20-30 жил ажилласан ч тэтгэвэр бусадтайгаа ижил байгаа нь олон жил ажиллах сонирхлыг бууруулдаг.

Статистикаас харахад 10 хүний зургаа нь бага тэтгэвэртэй байна. Нийт тэтгэвэр авагчдын 57 хувь нь 769 мянган төгрөгийн тэтгэвэр буюу хамгийн бага тэтгэврийг авч байна. Энэ хүмүүсийн гуравны нэг нь 25 ба түүнээс дээш жил ажилласан байна. Үндсэндээ ажилласан жил нь урт ч гэсэн доод тэтгэвэр авч байна гэсэн үг.

Графикаас харахад,

  • 2025 онд 5.3 их наяд
  • 2026 онд 6 их наяд
  • 2027 онд 7 их наяд гээд явах юм бол орлого зарлагын алдагдал улам өсөж байна.

Тэтгэвэрт тавих төсөв 2050 он гэхэд 40 их наядад хүрч долоо дахин өсөх хандлага байна. Жил бүр 10 хувиар инфляцтай уялдуулж нэмээд байвал ямар ч үр дүнгүй. Одоо 769 мянган төгрөгийн тэтгэвэртэй иргэд байна. 2-3 сая төгрөгийн тэтгэвэртэй иргэн байна. Тогтолцооны хувьд буруу байгаа учир нийтэд нь 10 хувь нэмэгддэг байгаа нь шударга биш. Тэгэхээр тогтолцооны шударга тогтолцоог бий болгох хэрэгтэй. Сонгууль угтаад доод тэтгэврийг 1.5 сая төгрөг болгоё гэхэд "би 35 жил төрд зүтгээд сар болгон цалингаасаа шимтгэл төлсөн байж яагаад бусадтай адил тэтгэвэр авч байгаа юм бэ. Тэтгэвэр бол халамж биш. Хөдөлмөрлөж, цалингаасаа шимтгэл төлж хөдөлмөрийн чадвар алдсаныхаа дараа тэтгэвэр тогтоолгож авах ёстой" гэж ахмадууд хэлж байна. Иймд би энэ ажил руу анхаарлаа хандуулсан. Гол асуудлыг шийднэ. Хамрагдалтынхаа хувьд хүрээг нь нэмэгдүүлэх зорилготой буюу энэ дотор баталгаат тэтгэврийг бий болгоно. Тэтгэврийн нас, тэтгэвэр бодох хувь хэмжээг өөрчилнө. Мөн тэтгэврийн тогтолцооны өөрчлөлт буюу даатгуулагчийн сонголтод үндэслэн хагас хуримтлал руу шилжих гэсэн гурван зорилгыг тэтгэврийн шинэчлэл дээр агуулна.

Хоёрт. Тэтгэврийн хэмжээг 2.6 сая төгрөгийн цалингаас тооцох саналыг хуульдаа тусгасан. 2013 оноос хойш тэтгэвэр бодох цалингийн хязгаар 1.4 сая л байсан. 2018 оноос хойш 2.4 сая төгрөгөөс боддог болсон. Тэгэхээр дундын завсар дээр байсан хүмүүст энэ тогтолцоо шударга биш болсон.

"Би удирдах алба хашиж байсан. Илүү өндөр цалин авч байсан. Гэтэл 1.4 сая төгрөгийн цалингаас миний тэтгэврийг бодсон. Миний удирдлагад ажиллаж байсан хүн таван жилийн дараа тэтгэвэрт гарахдаа 2.4 сая төгрөгөөс бодуулж, тэтгэвэр нь өндөр тогтсон" гэдэг. Манай ахмадууд "бидэнд тэтгэврийн зөрүү гараад байна. Би маш багаар тэтгэврээ тогтоолгосон" хэмээдэг. Энэ зөрүүг арилгана.

Гурав. 25 жилээс дээш шимтгэл төлсөн жил тутамд олгодог цалингийн нэмэгдэл бий. 1.5 хувь байсныг 2 хувь болгон нэмэгдүүлсэн. Мөн 35 жил ажилласан бол цалингийнхаа 67 хувиар боддог байсныг 72.5 хувь болгоно. Ахмад настнуудыг ажиллуулах хөшүүргэ гэсэн үг. 35 жил ажиллавал миний цалингийн 72.5 хувиар тэтгэвэр тогтоно гэж сэтгэж ажиллах юм.

НДШ-ийн тухай хуулийг энэ хаврын чуулгандаа багтаагаад УИХ баталчих юм бол намрын өргөн мэдүүлэх төсөв дээрээ барьж орж ирээд, төсвөө шийднэ. Энэ шинэчлэл төсөв дээр 2.4 их наядын ачаа өгнө. Намрын төсөв дээр бүтэц бүрэлдэхүүн хөндөнө. 14 компани татан буугдаж байгаа, хэмнэлт үүснэ" гэв.

Ардчилсан намд ёс зүйтэй олон хүн бий. Эл акц бол хэсэг бүлэг хүмүүсийн хийж байгаа улс төр л гэж харж байгаа. Тулгамдсан асуудлуудын өмнө улс төр аваачиж наагаад байж болохгүй.

Засгийн газраас гарсан шийдвэрээ танилцуулж дуусаад ТӨК, Эдийн засгийн хүндрэл, Ардчилсан намаас Ерөнхий сайдыг огцруулах акц, Батлан хамгаалахын сайдыг огцруулах эсэх тухай сэтгүүлчдийн асуултад дараах байдлаар хариуллаа.

Улстөрчдөөс хамааралтай ТӨК-үүд урагш явахгүй байна. Би гэнэтийн сюрприз барьж, 14 компанийг татан буулгасан. Одоо тэр 14 компанийн ард байгаа улстөрчид намайг зовоож байгаа. Бүтээмжийн менежерүүд чинь одоо байхгүй, тэр хүмүүс зовлон болж байгаа. Ирэх долоо хоногийн лхагва гарагт албажуулна.

Яг үнэндээ сайн сайхан эдийн засаг авчхаад ажиллаад байгаа юм байхгүй. Энэ бүхнийг засаж, залруулах үүрэг над дээр, манай Засгийн газар дээр иржээ хэмээн ажиллаж байгаа. Орчин цагт боловсрол эзэмшсэн, залуу хүний хувьд олон улсын хөрөнгө оруулагч нартай дэвшилтэд олон ажил явуулж байгаа.

Би ажлаа аваад хоёр сарын хугацаа нь өнгөрч байна. Одоо асуудал шийдэхийн төлөө бүгд зүтгэх ёстой. Надад одоогоор огцруулахтай холбоотой албан бичиг ирээгүй байна. Ардчилсан намд ёс зүйтэй олон хүн бий. Эл акц бол хэсэг бүлэг хүмүүсийн хийж байгаа улс төр л гэж харж байгаа. Тулгамдсан асуудлуудын өмнө улс төр аваачиж наагаад байж болохгүй.

Батлан хамгаалах, Онцгой байдлын салбарт үүсээд байгаа асуудлууд дээр би байр сууриудаа илэрхийлсэн. Шаардлагатай арга хэмжээ, өндөржүүлсэн бэлэн байдлыг авч ажилласан. Үнэхээр эмгэнэлтэй үйл явдал. Бид өнгөрсөн хугацаанд энэ олон салбарынхаа хөрөнгө оруулалтыг бүрэн шийдэж чадаагүй. Хүн хүчийг нь хангалттай бүрдүүлж чадаагүй. Цалин хөлс, нийгмийн баталгаа нь хангалтгүй байсны уршиг одоо гарч байна. Бэлэн байдлыг хангуулах чиглэлд холбогдох арга хэмжээг аваад, би зүтгэж байгаа. Би эрүүлээр мэтгэлцэж байгаа. Ардчилсан намын аль ч гишүүнтэй, намынхаа аль ч гишүүнтэй өөрийн бодлого шинэчлэлээр уулзаж, ярилцахад бэлэн байна. Том төслүүдээ урагшлуулах юм уу яах юм.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

Еээ баяраллаа ерөнхий сайдаа эрэгтэй хүнд овоо нас өглөө шүү сөгдөн мөргөеөө за тэгээд өндөр дүнгээр ндш төлсөн хөгшин үдээр муусайн пяздакууд их мөнгө авна айн.Насаараа ажил хийгээгүй хувь тэнцүүлснээр гарсан мань мэтийн хөгшин үдээрнүүд аятайхан салаавч ч авахгүй бололтой

Холбоотой мэдээ

Back to top button