Улс төрийн мэдээ

Н.Учралын Засгийн газар 100 хоногоо ч үзээгүй тул тодотголыг намрын чуулганаар "машиндана"

2026 оны улсын болон нийслэлийн төсвийг тодотгоно гэдэг агуулга Засгийн газрын хуралдаанаас гарч, энэ хаврын чуулганаар оруулж ирж магадгүй байв. Оны эхний улиралд төсвийн алдагдал 1.4 их наяд төгрөгт хүрч улмаар оны хоёрдугаар улирлын төгсгөл гэхэд энэ дүн илүү өсөхөөр байгаа.

Иймээс Н.Учралын Засгийн газар наана аа “хэмнэе, чөлөөлье” гэж байгаа ч ардаа төсвийн алдагдал тэлсээр байгаа учраас яалт ч үгүй алдагдалгүй төсөв батлахын тулд тодотгол хийх шаардлага үүсээд буй.

Нийслэл төсвийн тодотгол хийхдээ Б.Пүрэвдагва зардлыг хэмнэх биш 38 тэрбумаар нэмчихсэн.

Харин Н.Учрал хаврын чуулганы үеэр буюу Засгийн газар нь 100 хоногтоо ч хүрээгүй байхад төсвийн тодотголыг оруулж ирвэл суудал нь ганхах эрсдэлтэй хэмээн намрын чуулганаар оруулж, ирэх оны төсвийг араас нь боохоор зэхжээ.

Угаас тодотгол хийж төсвийг алдагдалгүй батлахгүй бол оны өмнө дефольт зарлачих эрсдэл бий гэдгийг эдийн засагчид хэлж буй. Өнөөдөр манай улсын инфляц хоёр оронтой тоо буюу 11 хувьд хүрч сарын дотор л 2-2.5 хувийн өсөлт үзүүлсэн. Төгрөгийн ханш ч суларч, бодлогын хүү өндөр байна. Гадаад зээллэгийн хэмжээ ч нэмэгдэж, хуулийн төсөл оруулж ирэхдээ тулсан.

Намрын чуулганаар төсвийн тодотголыг оруулж ирнэ гэдэг тэр хэрээр төсвийн зарлага нэмэгдсээр байх эрсдэл дээр улсыг дефольтод оруулчихгүй байх сорилт Н.Учралд ирж байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button