Улс төрийн мэдээ

Н.Учралын Засгийн газрын амлалт: 504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 205 мянгаар нэмэгдэнэ

Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухйа хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон талаараа хуулийн танилцуулгыг өнөөдөр хийлээ.

Тэрбээр уг хуулийн төслийг хэрэгжүүлснээр дараах үр дүнгүүд гарна гэв. Үүнд,

  • Ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарсан 100,000-300,000 төгрөгийн баталгаат тэтгэврийг ахмад настан бүрт шинээр олгоно.
  • Нийт 504,000 ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ.
  • Өмнө, хойно тэтгэвэрт гарсан иргэдийн шударга бус зөрүүг арилгаж, итгэлцүүрт хэрэглэх цалингийн дээд хязгаарыг шинэчлэл хийнэ. 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилна.
  • Нэр төдий, үр өгөөжгүй нэрийн дансны тогтолцоог өөрчилж, бодит мөнгөн хуримтлал хийх сонголтыг бий болгоно.
  • Даатгуулагчийн тэтгэврийн мөнгөн хуримтлалд төрөөс нэмэлт дэмжлэг үзүүлнэ.
  • Илүү олон жил ажиллаж, илүү их шимтгэл төлсөн иргэн илүү өндөр тэтгэвэр авдаг тогтолцоог бүрдүүлнэ.
  • Тэтгэвэр тогтоолгох наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд сарын  тэтгэврийг 4 хувиар нэмэгдүүлнэ.
  • 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг жилд 1.5 хувиар бодож байгааг 2 хувь болгож өсгөнө.
  • Тэтгэвэр авагч ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
  • Оюутнуудын цагийн ажлыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
  • Сүүлийн 5 жилд бүртгүүлж, үйл ажиллагаагаа явуулж байгаа 1-5 ажилтантай ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг 36 хүртэлх сараар чөлөөлнө.  

"Энэ бол Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг, хөдөлмөрийг шударгаар үнэлдэг тогтолцоонд шилжих шинэчлэл" хэмээн тайлбарлав. Ийн Н.Учралын Засгийн газрын үед тэтгэвэрийн тогтолцоог эрс шинэчилнэ гэх амлалтыг өгч буй юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрднээ
Эрднээ

НД- д нэг төгрөг ч төлж байгаагүй хүмүүс тэтгэвэр авч байгаа тэднийхийг нэмж болохгүй шүү. Учир нь тэдэнд мөнгө өгсөнөөс бол НД төлж байсан хүмүүсийн тэтгэвэрийг нэмж чадахгүй болж байсанаа санаарай

Зочин
Зочин

Хулгайн наядуудаараа хангалттай нэм !!!!!

Зочин
Зочин

2027 оны 1 сарын 1-нээс гэдэг нь хэтэрхий хол байна тэр хугацаа нь болохоор хэлсэндээ хүрэхгүй өөр шалтаг шалтгаан гаргаад ирэх байлгүй дээ хөөрхий ахмадуудаар мөн ч их тоглож хуурах юм даа

Зочин
Зочин

Зөрүү мөрүү, ажилласан жил төлсөн шимтгэлтэй уялдуулах нэмэгдлийг 2026 оны 07 сарын 01нээс нэм юун 2027 вэ. 2027.01.01нд инфляцын дагуу нэмнэ шүү дээ. Юмны үнэ инфляци гэрлийн хурдаар, та нарын НД-н шинэчлэл яст мэлхий шиг удаан завсарт нь ахмадууд ядуурсаар.....

Зочин
Зочин

Наад худлаа поопролынхоо оронд махныхаа үнийг зохицуул. Эсвал Пүрэвдагваа огцруул. Юу ч чадахгүй ЗГ, чадөх ч үгүй юм шиг бна ! АРЧААГҮЙ МОНГОЛ ТӨР !!!

Зочин
Зочин

Үлгэхээл ярьж байна даа ман

Зочин
Зочин

Огцрох ЗГ аас юу хүлээх вэ

Зочин
Зочин

Хэзээ вэ

Иргэн
Иргэн

Импляцтай үед хичнээн нэмээд нэмэргүй шүү дээ хө!! Ккк

Зочин
Зочин

Тэтгэвэрт эрт гаргахаа болиоч.Ажлаа хийж байвал дээр байна шүү.

Оюунтунгалаг
Оюунтунгалаг

Маш зөв шийдвэр гаргаж засгийн газартаа баярллаа

ЗочинЗочин
ЗочинЗочин

Төрийн байгууллагад тасралтгүй 38ж ажилсан мөртлөө 2013 онд тэтгэвэрт гарсан... гээд дөнгөж 988.0 т тэтгэвэр авч байгааг хүн байна!! НД: 2013 Онд гарсан бол ингээд байгаа юм гэцгээдэг. Тиймээс 2013 онд тэтгэвэрт гарагсадыг онцгой анхаарч эргэж харж анхаарахгүй бол тун хэлмэгдсэн юм болоод байгаашүү!

Зочин
Зочин

inflation ee barival bainga yum nemeh shaardlagagui bolno gedgee oilgooch.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юу гэж тэрийг барихавдээ. Нэмж сайхан харагдаад л мөнгө хэвлээд л бидний карманаас гаргаад авчийшдээ. Мөнгө хэвлэх гэж нэг сайхан мэдэгдэггүй иргэдээс мөнгө авах арга байна шүү дээ. Хэвлээд л инфляциа өсгөөд л хэсгийг нь бидэнд өгч байгаам шиг харагдахад ашиглаад л явна даа

Зочиpн
Зочиpн

ЧААДАГ УЧРАЛ. 2 ААВАА ГЭСЭН 2 БИ ЧАДНА УУД ГАВИХГҮЙ. ДАНХ ЗАЙЛСАН. ЧААДАГ 5 ҮЛДЭГДЭЛ НАМБААТАР ИХ УДЛАА ХАРИН. ОДОО ӨӨР САЙЧУУЛ АЛГА УУ. ЭНЭ 2 ГУЛХИ БОЛ БИШЭЭ. ХҮҮК Ч ДЭЭ БУУГААД ШОРОНДОО ЯВААРАЙ

Оюунтунгалаг
Оюунтунгалаг

Маш зөв шийдвэр баярллаа

Зочин
Зочин

Одоо болно доо 1 сэдвээр 2 сар ярилаа

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Даин дэмжихгүи шүү
Даин дэмжихгүи шүү

Цөөн жил ажиллаад цөөн цөөн жил ндш төлсөн нь угаасаал тэтгэвэрээ нэмүүлэх нь худал шударга бус хувиараа наимаа хииж баяжаад үилчилгээнии баигууллагаар зөв үилчилүүлж чадахаа баисан доромжлоол гуилагчин түүлэгчнээр нь дууддаг болсон иргэдииг луивардаж баяжсан иргэд шударга бусаар тэтгэвэрээ нэмж олз олж бас л их зантаигаар амьдрах 1 нөхцөл нь бүрдэж бна гэж үзэж бна. Ингэх бсан юм бол ядаж ндш төлөхгүи дээ.луиварчид

Зочин
Зочин

Ажилсан жил төлсөн татвараар тэтгэвэр тогтоодог журамтайг!!!!!!!! Энэ бол шудрага зарчим..!!!!!

Б.Баатар
Б.Баатар

1995 оноос амнө ажиллаж байсан ахмадууд яах болж байна.НДШ нь 1995 оны 1 сарын 1 наас эхэлсэн шүү дээ.

Нэргүй
Нэргүй

Халамжийн тэтгэвэр авч бга хүмүүсийг бас нд төлсөн жилээр нь ялгавартай болгомоор бн огт нд төлөөгүй хүнтэй нд төлөөд 2 жил дутуу гээд халамжийн тэтгэвэр авч байгаа хүн 2т ялгаа байгаа шүү

Зочин
Зочин

ТЭТГЭВЭРТ ГАРЧИХААД АЖИЛ ХИЙХЭД НИЙГМИЙН ДААТГАЛ САЙН ДУРЫН БАЙХ ЁСТОЙ ГЭСЭН. ТЭГТЭЛ 0,8 % АВАХ ЁСТОЙ ГЭЭД БАЙХ ЮМ.

Erdem
Erdem

Shirhegiin tamhinii mongo nemchiheed .baraanii une heden huvair osov 8 kil mahnii mongo ogsond ahmaduud bayrlaj bga blguide.

Зочин
Зочин

Олон жил ажиллаж НДШимтгэл төлсөн ахмадууддаа ахиу нэмж, бусад улсад ажилаагүй учир зүггүй НД-д хувиараа мөнгө төлж тэтгэвэрт гарсан нөхдүүдэд бага нэмэх хэрэгтэй тэд чинь л хэл ам татлаад улс орноо үймүүлж шуугиулаад байнадаа

Сайн
Сайн

7.1-ээс өгч эхэлвэл зүгээр бнаа.

Ахмад
Ахмад

55нас хүрээд 20 жил ажилсан гээд тэтгэвэрээ тогтоолгосон ч ажил хийхээр 57 нас 3 сар хүртэл НД шимтгэл авах ёстоы гээд бх юм!!! Ийм хачин нугалаа гаргаж шулахаа болиоч !!!

Зочин
Зочин

Баярлалаа. Үнэхээр шийдвэр. Ажил үйлс нь улам дээшээ байг ээ. АМЖИЛТ...

Арман
Арман

Зайлаад өгөөч ээ . ОДЖАРГАЛ АЛУУРЧИНЬ ТОНУУЛЧ ПЭЗДААГИЙН БООЛ

Zochin
Zochin

Тэтгэврийн тооцоолыг шударга болгох яасан бэ?

Зочин
Зочин

Бага тэтгэвэр дээр 500 мянгыг нэм Мөнгө байгаа. Наядаар нь хулгайлдаг!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Та ажилсан жил төлсөн татвараар тэтгэвэр авдаг бга шү!!!!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Та олон жил ажилж олон жил татвараа төлсөн бол ТЭТГЭВЭР ӨНДӨР Л АВНА..!!!!!!

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Хуцаарай, олигтой ажиллаагүй, шимтгэл төлөөгүй хүнд нэмэхгүй шүү. Панз үсэргэж хуримтлуулсан мөнгөөрөө амьдар за юу

Иргэн
Иргэн

Энэ сурагаар наймаачид үнээ нэмнэ, тэтгэвэр нэмэгдэнгүүт дахиад нэмнэ, эцсийн дүндээ яг адилхан. Үр дүн гарахгүй гэсэн үг

Зочин
Зочин

Бага тэтгэвэр дээр 500 мянгыг нэм Мөнгө байгаа. Наядаар нь хулгайлдаг!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Та олон жил ажилж ,,нийгмийн даатгалаа төлж бсан бол тэтгэвэр өндөр л авах болно...!!!!энэ шудрага зарчим..!!!!!

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

ХУЦ. Шимтгэл төл, олон жил ажилла

Холбоотой мэдээ

Back to top button