Нийгэм мэдээ

Өнөөдөр Улаанбаатарт бороо орохгүй

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

13-нд төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны 06-р сарын 12-ны 20 цагаас 06-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +20...+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан, өдөртөө нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +17...+19 градус дулаан байна.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button