Орон сууцны үнийн индекс V сард өмнөх сараас 1.6 хувиар буурав
Орон сууцны үнийн индекс тавдугаар сард өмнөх сараас 1.6 хувиар буурснаар жилийн өсөлт нь 6.3 хувь болж удааширлаа. Өмнөх саруудад индекс 9.3 хувиар өсөж байсантай харьцуулахад тавдугаар сард өсөлтийн хурд нь ийнхүү хоёр дахь сардаа дараалан удааширсан үзүүлэлттэй байна. Ерөнхий индекс өмнөх сараас 1.6 хувиар буурахад хуучин орон сууцны үнэ 2.2 хувиар буурснаар тайлбарлагдаж байгаа бол шинэ орон сууцны үнэ сарын дүнгээр 0.1 хувиар буурлаа.

Улаанбаатар хотын хамгийн үнэтэй бүсэд тооцогддог Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ 2026 он гарсаар тасралтгүй буурсаар тавдугаар сард дунджаар 5.71 сая төгрөг болоод байна. Ингэснээр шинэ орон сууцны дундаж үнэ 4.71 сая төгрөг болж буурахад нөлөөлжээ. Харин хуучин орон сууцны дундаж үнэ оны эхний хоёр сард тогтмол өсөж байсан ч сүүлийн хоёр сар дараалан буурсаар 4.84 сая төгрөг хүрээд буйг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.