НИЙГЭМНийгэм мэдээ

Аймаг, сумдын баяр наадмын товыг танилцуулж байна

Энэ жилийн хувьд тэгш ой нь тохиож буй аймаг, сумдын тоо харьцангуй цөөхөн байна. Ингээд баяр наадмынхаа товыг албан ёсоор зарлаад байгаа аймаг, сумдын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

СЭЛЭНГЭ АЙМАГ

  • Зургадугаар сарын 26, 27-ны өдөр:  Алтанбулаг
  • Долдугаар сарын 2, 3-ны өдөр:  Зүүнбүрэн
  • Долдугаар сарын 3-ны өдөр:  Шаамар
  • Долдугаар сарын 3, 4-ний өдөр: Баянгол, Мандал, Сайхан, Түшиг
  • Долдугаар сарын 4, 5-ны өдөр: Жавхлант, Хушаат
  • Долдугаар сарын 5, 6-ны өдөр: Орхонтуул, Сант
  • Долдугаар сарын 6, 7-ны өдөр Баруунбүрэн, Ерөө, Орхон, Хүдэр, Цагааннуур
  • Долдугаар сарын 8, 9-ны өдөр: Сэлэнгэ аймгийн баяр наадам

ӨМНӨГОВЬ АЙМАГ

  • Долдугаар сарын 2, 3-ны өдөр; Сумдын наадам
  • Долдугаар сарын 8, 9-ны өдөр: Өмнөговь аймгийн 95 жилийн баяр наадам
  • Долдугаар сарын 24, 25-ны өдөр: Цогтцэций сумын наадам, Тавантолгой ХК-ийн 60 жил

ХЭНТИЙ АЙМАГ

  • Долдугаар сарын 5, 6-ны өдөр: Сумдын наадам
  • Долдугаар сарын 8, 9-ны өдөр: Хэнтий аймгийн баяр наадам

СҮХБААТАР АЙМАГ

  • Долдугаар сарын 8, 9-ны өдөр:  Сумдын наадам
  • Долдугаар сарын 24-26-ны өдөр:  Сүхбаатар аймгийн баяр наадам

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button