Шүлхийн Сат1 хэвшлийн вакцин өнөөдөр Монголд ирнэ
САТ-1 хэвшлийн шүлхийн вакциныг ОХУ, БНХАУ-аас авахаар манай улс гэрээ байгуулж, захиалаад байна. Эхний ээлжийн вакциныг БНХАУ-аас өнөөдөр авчирна. Үүнийг энэ 7 хоногийн бямба гаргаас Баян-Өлгий, Ховд аймгийн салаа туурайтай малд хийж эхэлнэ. Үүний араас дараагийн вакциныг залган оруулж ирэх аж. Ингээд 7-р сарын эхээр уг 2 аймгийн малыг бүрэн вакцинжуулж дуусгахаар ХХААХҮЯ төлөвлөж байна.
Энэ талаар Ц.Идэрбат сайд “Шүлхийн тархалтыг вакцинаар л зогсооно. Гэхдээ хоёрхон газар үйлдвэрлэдэг учраас оочир дараалал, захиалга маш их байна.
Бид ОХУ, БНХАУ-д санал тавьсан. ОХУ долдугаар сарын 10 гэхэд эхний сая тунг үйлдвэрлэлээс гаргаж, нийлүүлнэ гэсэн. БНХАУ-аас өчигдөр эхний дээж нь ирж байна. Гурав дахь өдрөөс татаж авна. Зургадугаар сарын 20 гэхэд вакцинжуулалтаа эхлүүлээд, долдугаар сарын 3, 4 хавьцаа дуусгаад, 14 хоногийн дотор дархлаа үүснэ гэж байгаа. Шүлхий өвчин 7 хэвшилтэй. Үүнээс О хэвшлийн вакцин манайд гардаг. Энэ төрлийн вакциныг малдаа манай улс хийдэг. Одоо бол О хэлбэр дээр нэмээд САТ-1 хэвшлийн шүлхий нэмэгдсэн. Сэлэнгэ, Төв аймагт гарсан нь О хэлбэрийн шүлхий. Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хонинд гарсан. Баян-Өлгий, Ховд аймагт гарсан шүлхий САТ-1 хэлбэрийнх” гэж тайлбарлаад байна.
Х.ХУЛАН




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орос вакцин дээр шүү!!!!!! Хужаа нар биднийг хоол хүнс эм тариагаар хамгаалдаг биш устгах бодлогоор хүн малд хийж байгаа шүүү!!!!