НИЙГЭМУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Дамдинням: Халзан бүрэгтэйн төслийг зөрчил арилах хүртэл хугацаанд зогсоосон

Халзанбүрэгтэйн ордын асуудал нийгэмд маргаан дагуулсаар ирсэн. Ялангуяа, Ховд аймгийн Мянгад сумын нутаг дах тус ордод түшиглэсэн газрын ховор элемент олборлох, боловсруулах төслийг эсэргүүцсэн нутгийн иргэд хөдөлгөөн эхлүүлээд буй. Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогтын тушаалаар Халзан бүрэгтэйн төслийг зогсоолоо гэх мэдээлэл гарсан.

Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өөрийн цахим хуудсаар дамжуулан Газрын хэвлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7 дахь заалтыг тус тус үндэслэн зөрчил арилах хүртэл хугацаанд үйл ажиллагааг түр зогсоосон" хэмээн мэдэгдэв.

Тодруулбал, АҮЭБЯ-ны ажлын хэсэг "Монголиан нэйшл рийр ийрт корп ХХК"-н үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаагүй, хайгуулын үед нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй, нөхөн сэргээлтийн зардлын бодитоор тооцоогүй, дээж хадгалах агуулах байхгүй, өрөмдлөгөөс үүссэн шламыг тусад нь ялгаж хаядаггүй, газрын хэвлийг ашиглах явцад аюул ослоос урьдчилан сэргийлэх, ослын үр дагаврыг сэргийлэх төлөвлөөгүй зэрэг зөрчил илэрчээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button