Малчны тухай хуулийн хэрэгжилтээр Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна
Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, М.Ганхүлэг нарын гишүүд өнөөдөр Малчны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар асуудлаар мэдээлэл хийв. Сонсголыг УИХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахууйн байнгын хорооноос энэ сарын 23,24-нд зохион байгуулахаар товложээ.
Тэд "Сонгуулийн өмнө буюу 2024 оны зургаадугаар сарын 5-нд Малчны тухай хууль батлан, хэрэгжүүлж эхэлсэн. Хуулийг дагалдуулан 11 журам батлах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Гэвч одоогоор хоёр журам батлагдсан. Малчдын тулгамдсан асуудал буюу НДШ-ийн нөхөн төлөлт журам батлагдаагүйгээс болж, хэрэгжих хугацаатай холбоотой маргаан үүссэн. Иймд УИХ баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавиах зорилгоор сонсгол охион байгуулна" гэлээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг Малчны хүүхдийг сургах асуудал дээр мэргэжлийн хүрээг хязгаарлагдмал тусгансы улмаас одоогйин байдлаар 50 хүүхэд ХААИС-д суралцаж байна. Малчдад ипотекийн зээл олгохоор тусгасан ч Малчны тухай хууль хэрэгжээд хоёр жил болоход ердөө хоёр малчин орон сууцны ипотекийн зээлд хамрагдсаныг тодотгов.
Иргэд малчдыг бичгээр болон биечлэн энэ сонсголд идэвхтэй оролцохыг гишүүд уриалав.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.