НИЙГЭМНийгэм мэдээ

Төв талбайн хагарсан хавтанг шинэчлэх ажлыг 10 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг үүрэг болгожээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нийслэлийн төв талбайн эвдэрч, хагарсан хавтанг шинэчлэх, ногоон байгууламжийн ажлыг 10 хоногийн дотор хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Тэрбээр “Нийслэл хотын төв талбай ийм байж болохгүй. Иргэдийн шүүмжлэл дагуулахаас аргагүй. Тиймээс наадмаас өмнө эдгээр эвдрэлийг засаж, ногоон байгууламжийг сайжруулах шаарлагатай” гэв.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Г.Ууганбаяр "Төв талбайн хавтангууд саяхнаас эвдэрч эхэлсэн. Талбайн урд хэсэгт гэрэлтүүлгийн шон суурилуулах ажлын үеэр хүнд даацын авто машинууд зорчсоноос шалтгаалан эвдрэл үүссэн. Сүхбаатарын талбайн хавтантай ижил төрлийн чулуу Монгол Улсад худалдаалдаггүй. Шаардлагатай чулууг захиалсан байгаа, ирмэгц нь хавтангуудыг богино хугацаанд шинэчилж дуусгана" гэлээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Эрх чөлөөний талбайн хавтангууд зөндөө цуурч гэмтсэн бнлээ. Ачаалал ихтэй болохоор ингэдэг бх даа.
Чингэлтэй дүүргийнхэн эрх биш мэддэг баймаар юм.

Зочин
Зочин

Одоо дараа нь элдэв майхан сав битгий бариул. Нийслэлийн төв талбай чинь ямар зах биш дээ ямар. Өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байх ёстой шд

Back to top button