НИЙГЭМНийгэм мэдээОрон нутаг

Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлд 100 км товч, хатуу хучилттай авто зам барих ажил эхэлжээ

Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлд хатуу хучилттай 92.13 км авто зам тавьж эхэллээ. Уг замыг тавих тендерт “Неон гэгээ” ХХК шалгарч, одоогоор ул хөрс хуулах, хөрс нягтруулах, хөвөө далангийн хажуу налуугийн хөрсийг хуулах зэрэг ажлаа хийж байна. Энэ замын эхний хэсгийг тавихад улсын төсвөөс 16 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс 2026 онд 5 тэрбум төгрөг олгоно.

Энэ чиглэлд зам тавихаар Засгийн газар 2020 онд шийдэж, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны (ЕСБХБ) санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. 2021 онд ТЭЗҮ боловсруулж, 2022 онд батлуулжээ. 2023 онд ЕСБХБ-тай хэлэлцээ хийж эхэлсэн аж. ЕСБХБ-ны санхүүжилт орж ирэх хүртэл замын эхний хэсгийн ажлыг эхлүүлэхээр 2024 онд улсын төсөвт 16 тэрбум төгрөг тусгасан байна. Ингээд 2024-2025 онд нийт 6 удаа тендер зарласан ч шаардлага хангасан гүйцэтгэгч оролцоогүй. 2026 оны 2-р сард дахин тендер зарлаж, 3-р сард “Неон гэгээ” ХХК гүйцэтгэгчээр шалгарчээ.

Уг зам ашиглалтад орвол Улаанбаатараас Эрдэнэт явах зорчигчид Дарханаар дайрах шаардлагагүй болно. Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлийн замаар явбал Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замаар явснаас 100 км богино зам туулж, нийт 280 км явж Эрдэнэтэд очдог болох юм.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэрэв та Эрдэнэтээс УБ явж байгаа гэж бодвол Орхоны гүүр гараад 1 км орчим яваад баруун тийшээ эргээд явна. Явсаар УБ-Дарханы замаас Төв аймгийн Жаргалант руу салдаг уулзвар орчмоор гарч ирнэ. Энэ зам хурдан баригдаасай. Цаг хэмнэнэ, мөнгө хэмнэнэ, ядрахгүй, мөн ч олон талын ач холбогдолтой доо

Зочин
Зочин

Хөтөлөөр дайрахгүй зам юм байхдаа

Иргэн
Иргэн

Тэр шар хөтөл гэдэг газар нь хаана байдаг газар юм болоо, мэдээгээ тодорхой бичээрэй

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Urihanii tsaanaaas baruun hoishoo zamaas salaad darhan orohgui yvh dut zam

Зочин
Зочин

Ээ бурхан минь нэг юм эхлээ юу , чанартай сайн хурдан барьж дуусах болтугай

Зочинсонирхогч
Зочинсонирхогч

Хаагуур тавих вэ

Иргэн
Иргэн

Батлутын 28- оны УИХ сонгуулийн ажил эхэлжээ!! Уг нь 24- УИХ сонгуулиар ингэж яриаад сонгогдож байж билээ!!!

Зочин
Зочин

Энэ замаар 20 гаруй жилийн өмнө лав машинууд явдаг байсан ч зам нь муу гэдэг байсан. Одоо маш сайн зам тавьбал аялал жуулчлалд ч хэрэгтэй. Тиймээс замын тохь тух, ариун цэврийн өрөөний асуудлыг орчин үеийн нөхцөлд тохируулан шийдээсэй. Хоолны газруудаа ч аль ч улсын ямарч хүн идэх боломжтой сайхан тохьжуулж хийгээсэй!

Зочин
Зочин

Баянзүрх дүүрэг 23 хороо шар хоолойн ам чиглэлийн хойшоо явсан замыг хэзээ засмал зам болгох вэ! Шороо боссон дэнхэл донхол болсон замыг анхааралдаа авч засаж өгнө үү!

Зочин
Зочин

Iim zam hj bhaar darhan erdenetin zamaa 4 egnee bolgoj zasahgui yasan yum be arai denduu zam bna shu ewdrel ihtei udaj bna shte iim bdaltai

Зочин
Зочин

16 тбаар 100км зам ?

Back to top button