МАН-ын нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж байна

МАН-ын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл Төв аймгийн Жаргалант суманд ажиллаж, намын “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзан санал бодлыг нь сонсож байна.
Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МАН-ын дэргэдэх Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч Н.Булгантуул болон бусад төлөөлөл ажиллаж байгаа юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Төв аймгийн Монгол Ардын намын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Ганзориг, Жаргалант сумын намын хорооны дарга Н.Бямбаням болон бусад удирдлага хүлээн авч уулзан, орон нутгийн хөгжил, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд зохион байгуулж буй уулзалтууд нь иргэдийн санал хүсэлтийг сонсох, орон нутгийн хөгжлийн бодлогод тусгах, нам иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.

Төв аймгийн Жаргалант сум нь 1927 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр 10 мянга орчим хүн амтай, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлээрээ онцлог сумдын нэг юм.
Жаргалант суманд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн сурталчилгааны ажил энэ өдрүүдэд өрнөж байгаа бөгөөд МАН-аас Даваасамбуугийн Алтансувд, Батболдын Баасандорж нар нэр дэвшин ажиллаж байна. Санал хураалт энэ зургаадугаар сарын 21-нд болох бөгөөд гишүүд, дэмжигчид та бүхнийг саналаа өгч дэмжихийг хүсье.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.