ТБХ НӨАТ-ын босгыг ₮400 сая болгохыг дэмжсэнгүй, чуулганаар дэмжихгүй бол босго хэвээр үлдэнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өглөөний хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Уг хуулийн гол өөрчлөлт нь НӨАТ суутган төлөгчийн босгыг одоогийн ₮50 саяас ₮400 сая болгон нэмэгдүүлэх байв.
Улмаар байнгын хорооны хуралдааны үеэр ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй санал гаргаж, НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох заалтыг хуулийн төслөөс хасах санал хураалт явуулж, байнгын хорооны гишүүдийн 56.3 хувь нь дэмжсэн байна.
Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанд танилцуулсан. Ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй санал хураалтыг дэмжих эсэхээр 17:00 цагаас дахин санал хураалт явуулах юм байна. Хэрэв Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжихгүй бол НӨАТ-ын суутган төлөгчийн 400 сая төгрөгийн босго хэвээр үлдэнэ гэсэн үг.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.