Нийгэм мэдээ

Үйл явдал: Жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ

Өнөөдөр болох үйл явдлын тойм.

09:00 цагт: УИХ-ын ээлжит чуулган хуралдана.

09:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Лос Анжелес-2028” олимпын эрхийн оноо олгох жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн “Степ Арена”-д эхэлнэ.

10:00 цагт: “Монголын уран нугаралтын чуулган-2026” Тэрэлж дэх “Glory resort”-д эхэлнэ.

11:00 цагт: ОХУ-ын Эрмитаж музейн дэд захирал, Богданов Алексей Валентинович “Музейн сан хөмрөгт нэвтрэх эрх олгох ба хяналт тавих тухай” сэдвээр “Чингис хаан” үндэсний музейд олон нийтэд лекц уншина.

12:00 цагт: Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг улс орон даяар зохион байгуулах болсон тухай МҮЭ-ийн холбооны хурлын танхимд мэдээлнэ.

15:30 цагт: “Оюутны хөдөлмөр эрхлэлт ба нийгмийн даатгалын шинэ зохицуулалт”  сэдэвт оюутнуудыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг МУИС-ийн 1-р байрны дугуй танхимд зохион байгуулна.

18:00 цагт: Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт Тусгаар тогтнолын талбайд болно.

19:00 цагт: “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг УДЭТ-т толилуулна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна.

Үзэсгэлэн:

-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна.

-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэнг “HUE” арт галерейд гарч байна. 

Орон нутагт:

-Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Алтаргана-2026” наадам 2 дахь өдрөө үргэлжилнэ.

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.

Хилийн чанадад:

-БНХАУ-ын Бээжин хотод 32 дахь удаагийн номын үзэсгэлэн үргэлжилж байна.

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button