НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц: Бурхан Халдун уулын төрийн тахилгын хөтөлбөр

Энэ сарын 22, 23-нд болох Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслолд 99 бөө оролцоно. Тэдэн дундаас “Мөнх тэнгэр хороо”-ноос гаргасан сонгон шалгаруулалтын болзлыг хамгийн өндөр оноогоор хангаж шалгарсан есөн шилдэг зайран Төрийн тахилгын ёслолын өмнөх үдэш буюу 22-нд Төрийн голомтын галын тахилга, Хар сүлдний тахилгыг үйлдэх аж.

Бурхан Халдун хайрханы тэнгэрийг тайх ёслолд бөө нарыг ингэж өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулах шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Төрийн нэрийн өмнөөс олон бөөгөөр тодорхой зорилго бүхий үйл хийлгэх тохиолдол түүхэн уламжлалтай болохыг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл болон Жужан, Хятан улсын тухай түүхэн сурвалжуудыг харьцуулан судалсны үндсэн дээр тогтоожээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд өдгөө 5-6 мянга орчим бөө байдаг гэж үздэг бөгөөд тэдгээрээс дор хаяж 13 жил бөөлсөн, ёс зүйн хувьд үлгэр жишээ, өөрийн санаачлагаар нийгмийн сайн сайхны төлөө үйлс хийдэг, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, нэр хүнд цэвэр ариун гэх мэт олон шалгуурыг архивын 5 үеийн тухай лавлагаа, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг олон баримтаар баталж чадсан шилмэл 99 бөө Бурхан Халдуны төрийн тахилгад оролцох аж. Тэд эдгээр өдрүүдэд Бурхан Халдун уулнаа мөн нарны залбирал, лусын тахилга, хайрханы тахилга, галын тахилга зэргийг үйлдэх юм байна

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

SAYAHAN OTGONTENGERIIG BUZARLAJ BGAAD IRSEN BIZ DEE ODOO DAHIAD BURHAN HALDUNAA BUDAA BOLGOH UU?

Зочин
Зочин

Toriin alba uul tahina gej yu ch gesen ug ? harin boo hun uulaa tahina gej yarij baival oilgono.

Зочин
Зочин

Дараа нь юу тахих вэ

Зочин
Зочин

Доор сэтгэгдэл бичиж бгаа Монголоо алдаж гээсэн хэдэн хүн хүүр бна аа. Өвгөдийн шүтэж биширдэг Уул Усыг тахиж шүтэхгүй өөр яах юм бэ. Хүндэлж шүтэж байж хайрлаж хамгаална биз дээ. Хүн та Монгол хүн мөн биз

P. Natsagdorj
P. Natsagdorj

Хүрэлсүх өөрөө буруу үйл хийснээ бөөгөөр аргалуулах гэж байгаа юм байхдаа

zochin urgus
zochin urgus

bøøgiin shashniig hudal huurmagaar duurgej bgaa humuusin ugend ordg erenhilegch bhuu,holboonois bøø gargaad bhdaa yahavdee ehneesee tengerees turdug bzdee amidralaa argatsaaj mungu olh gj yadsn huuramchuud, ter unemleh avh gd yavdg dagaldn shavi gsn buuur tolgoigui yumnuud uls chn suirheer oilgono bz tengerees bøø hdg hudluudiig haachihsiinshte mddgui yumuu tahilgnd yavdg humuusin inergeer hoolldg yumnuud

zochin urgus
zochin urgus

say tr ali Aimag bilee uul tahiaad yajiin mashin suiree bzde but uuluud ochsn bugdiig avrdg gd bøøgiin terguunuud bieiinhe hlmjeer hudal taahlzdg tend ni erenhilegch ochood nemer ugdug ....

Зочин
Зочин

Дахиж шүтдэгээрээ хөгждөг бол Манай улс аазын бар цаашаа байгаа даа

ЗочинArd tumen
ЗочинArd tumen

bas neg soliorol

Back to top button