УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Монголд "Эдийн засгийн форум" хэрэггүй гэж цуцласан Н.Учрал ДАВОС-ыг зорив

Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын Далянь хотыг зорьжээ. Энэ бол Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар зохион байгуулдаг дэлхийн шинэ манлайлагчдын уулзалт. Өөрөөр хэлбэл, Швейцарь улсад болдог олон улсын эдийн засгийн форумын дэд хувилбар гэсэн үг.

Эдийн засгийн форум олон улсын хөрөнгө оруулагч, бизнесменүүд төдийгүй улс төрийн элитүүд нэгэн дор цуглаж, хамтын ажиллагаа, түншлэлээ хэлэлцэн, дэлхийн эдийн засгийн цаашдын чиг хандлагыг тодорхойлдог. Манай улс ч жил бүр засгийн форум зохион байгуулж ирсэн уламжлалтай. Гэхдээ Засгийн газраас өнөө жил алгасах шийдвэр гаргаад байгаа билээ.


"Монгол эдийн засгийн форум-2026"-г энэ сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл хангаж эхлээд байсан юм. Гэвч Н.Учрал Ерөнхий сайд болсныроо дараахан тус арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 29-ний Засгийн газрын хуралдааны үеэр "2026 онд Монголд хөрөнгө оруулалт хийх сэдэв байхгүй тул цуцалж байна. Энэ жил засгийн форум хийгээд явах зардал төдийлөн алга. Ирэх жил ёслол төгөлдөр хийгээд явъя" хэмээн алх цохьсон байдаг.

Нэг ёсондоо эдийн засгийн форумыг үр ашиггүй зарлага хэмээн үзэж, төрийн хэмнэлтэд хамруулсан юм. Улмаар 16 жилийн турш зохион байгуулагдаж ирсэн “Монголын эдийн засгийн форум” арга хэмжээ тасалдаж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, форумыг цуцалсан нэг шалтгаан нь Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн жил амлаж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиа баталж чадаагүйтэй холбоотой юм. Нэг жилийн хугацаа өнгөрөхөд тус хуулий урагшлуулж чадаагүй тул зочдод урилга нь оччихсон олон улсын арга хэмжээг товлолт хугацаанаас нь хоёр сарын өмнө цуцалсан юм.

Тэгвэл эдийн засгийн форум зохион байгуулах нь ач холбогдолгүй гэж үзсэн Н.Учрал өөрөө эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор мордсон нь энэ. Улсдаа хөрөнгө оруулалт татах чиглэл байхгүй гэж үзсэн Засгийн газрын тэргүүн тус арга хэмжээнд ямар байр суурьтай оролцож, хэр олзтой ирэх нь анхаарал татаж байна.

Асуудлыг арай өөр өнцгөөс ажиглавал эдийн засгийн форумыг Монголд хийхээр ач холбогдолгүй болчихдог, гадаадад зохион байгуулахаар үр ашиг нь нэмэгдэж, Ерөнхий сайд төрийн томилолтоор зарлага гарган очдог аж.

Үүний цаана хөндөгдөж буй нэг өөр нэг агуулга. Монголын эдийн засгийн форум гэх арга хэмжээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэрийн хуудас болж ирсэн. Иймд авторыг нь түүнээс салга зорилгоор нэг жил алгасаад эргэн зохион байгуулах санаа бүхий улс төрийн шидэл гэх хардлага ч бий

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүн шоолж далжигнаж байж элсэж ордог тийм балай элгийн тусгай алба гэж дэлхийд бхгүү шүү Молиго үмхэхээс болгоомжилцгоо

Холбоотой мэдээ

Back to top button