НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдөр Бурхан Халдун уулын төрийн тахилга эхэлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тахих төрийн тахилга өнөөдөр эхлэж байна. Монгол төрөөс тус хайрханыг анх 1818 оноос тахиж эхэлсэн ч социализмын он жилүүд дэх шашингүйн бодлогын улмаас хэсэгтээ тасалдаад 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дахин сэргээсэн байдаг. Бурхан Халдун нь Дэлхийн соёлын өвд "Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг" хэмээх нэрээр бүртгэлтэй хайрхан юм.    

Тус хайрханы жаранд ганц тохиодог гал морин жилийн тахилгын шашны зан үйлийг уламжлалт шарын шашны төлөөлөл лам хувраг болон эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол улсын үед төрийн шашин байсан бөөгийн ёсыг хослуулан үйлдэж, Тэнгэр шүтлэгтэй тодорхой тооны заарин, удганыг албан ёсоор оролцуулахаар шийдвэрлэсэн байна. 

Энэ удаагийн тахилгын бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,  Монголын тэнгэр үзэлтний Мөнх Тэнгэр Нэгдсэн Хороо, МБШТ Гандантэгчинлэн хийд хамтран хийх байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button