УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Казахстаны Консулын газар байгуулах эсэхийг хувь хаягтаа нийтэлж, яам нь шэйрлэв

Сүүлийн өдрүүдэд Баян-Өлгий аймагт Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын Консулын газар нээх асуудлаар олон нийтийн сүлжээ болон Төрийн ордонд олон янзын байр суурь илэрхийлэгдэж буй. Тус агуулгатай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тайлбар хийлээ. Ингэхдээ хэвлэлийн төлөөлөгч нь тухайн тайлбар, мэдэгдлийг хувь хаягтаа нийтэлж, түүнийг нь яамны пэйжээр шэйрлэж, түгээсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.

Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын Консулын газар нээх асуудлаар иргэд олон нийтийн сүлжээнд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас дараах мэдээллийг хийж байна.

Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш уламжлалт найрсаг харилцаа, харилцан хүндэтгэл, итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирсэн бөгөөд хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжиж байна.Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ онд хийсэн хариу төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх талаар санал солилцсон.

Мөн энэхүү айлчлалын үеэр хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх, энэ хүрээнд тээвэр, логистикийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, соёл, аялал жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэх, хүүхэд залуучууд, спортын салбар дахь харилцааг өргөжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын харилцан ашигтай бизнесийн орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлуудаар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тогтсон. Эдгээрийг ажил хэрэг болгоход хоёр талын Элчин сайдын яам төдийгүй Консулын газрууд чухал үүрэгтэй. Бүгд Найрамдах Казахстан Улс нь Төв Азийн бүс нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүчний нэг болж буй бөгөөд Евразийн өргөн уудам орон зайд Ази, Европыг холбосон стратегийн зангилаа байрлалтай бөгөөд бүс нутгийн худалдаа, тээвэр, логистик, эрчим хүч, дижитал холболтын томоохон төв болон хөгжиж байна. Эдүгээ дэлхийн эдийн засаг, геополитикийн шинэ чиг хандлагын хүрээнд Төв Азийн бүс нутгийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна.

Ялангуяа Бүгд Найрамдах Казахстан Улс нь олон улсын тээврийн коридор, худалдааны урсгал, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг бий болгох замаар Евразийн хамтын ажиллагааны чухал тулгуур болоод байна. Ийм нөхцөлд Монгол Улс Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлогын хүрээнд Казахстан Улстай хамтын ажиллагааны механизмуудыг идэвхжүүлэх чиглэлийг баримталж байна.Гадаад харилцааны яам нь Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж, хоёр талын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг дипломат шугамаар, харилцан ойлголцлын зарчимд үндэслэн шийдвэрлэх болно.

КОНСУЛЫН ГАЗАР НЭЭХТЭЙ ХОЛБООТОЙ ТАЙЛБАР:

Консулын газар байгуулах асуудал нь тухайн бүс нутгийн харьяалал, эсвэл тэнд оршин суугчдын иргэний харьяаллыг өөрчлөх асуудалтай огт холбоогүй. Харин улс хоорондын найрсаг харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг дэмжих зорилгоор олон улсын эрх зүйн хүрээнд (Дипломат болон консулын харилцааны тухай Венийн конвенцүүд) хэрэгждэг улс хоорондын дипломат харилцааны нийтлэг практик билээ.

Монгол Улсын соёрxон баталсан олон улсын гэрээ болох Консулын харилцааны тухай Венийн конвенцын 4 дүгээр зүйлээр консулын байгууллагыг нээх асуудлыг зохицуулсан байдаг ба томилогч улсаас консулын байгууллагыг хүлээн авагч улсын газар нутагт байгуулахдаа зөвшөөрөл авах зохицуулалттай. Түүнчлэн тухайн консулын байгууллагын байрлах газар, түүний зиндаа, консулын тойргийг томилогч улс зөвхөн хүлээн авагч улсын зөвшөөрлөөр өөрчилж болдог.

Дэлхийн олон оронд консулын газрууд нийслэлээс гадна томоохон хот, бүс нутгуудад байрладаг бөгөөд энэ нь тухайн улсын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг бус, харин хүлээн авагч улсын зөвшөөрөл, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг дипломат төлөөллийн хэлбэр юм.Манай улсын 34 ЭСЯ-аас гадна 2 Байнгын Төлөөлөгчийн газар, 14 Ерөнхий консулын газар, Консулын газар хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байна. Үүнд Алматы хот дахь манай улсын Консулсын төлөөлөгчийн газар багтана. Харин Монгол Улсад гадаадын 27 ЭСЯ, мөн Замын-Үүдэд БНХАУ ын, Дарханд ОХУ-ын Ерөнхий консулын газар ажилладаг.

ИРГЭД ЗОРЧИХ БОЛОН ОРШИН СУУХТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:

Одоогийн байдлаар Монголын “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Алматы хотуудын хооронд долоо хоногт 4 удаа, Казахстаны SCAT компани Астана-Улаанбаатар хотуудын хооронд долоо хоногт 2 удаа шууд нислэг үйлдэж буйгаас гадна Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг эхлүүлэх асуудлыг судалж байна. ХХЕГ-аас гаргасан мэдээллээр 2025 оны байдлаар Монгол Улсад Казаxстаны 24,395 иргэн зорчсон бол Казаxстанд Монгол Улсын 23,849 иргэн зорчжээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинр
Зочинр

за энэ ажилаа зогсоо юүн консул

irgen
irgen

Ухаан муутай ухны хүүгийн гаргасан шийдвэр, түүнийг нь үг дуугүй биелүүлэгч манкурт боол болсон батчка хүүхний өгч байгаа тайлбар, таарч дээ таар шуудайнууд, наад суудлаасаа бууж зайлцгаа. Эртний түүхт Монголын төрийн босго та хоёрт дэндүү өндөрдөж байна. Үйлийн үр гэж бий шүү шуналт чавка минь.

тэнэг
тэнэг

тэнэг сүх нефтгүй газраас нефт гуйж онигоонд ороод зогсохгүй бас ямар гай чирч ирэвээ юун консул вэ сда

хүн
хүн
Reply to  тэнэг

Казакстан нефтиэр баян шүү, чи юу мэдэж солиорч байнаа?

Зочинолдо
Зочинолдо

Үхсэнээ хийж казакстан руу салгалсан юм бэ

Зочин
Зочин

Эрсдэлтэй зүйлийн эхлэлийг та сайд байхдаа бүү эхлүүл. Харилцаад байгаам бол энэ хэдэн казакуудыг буцаан өгөх талаар ажил зохиодоо сайдаа, нэг хэсэгдээ сайхан байлгалаа, одоо аюул арилсан тул эх оронд нь буцааяя гэж, энэ казакууд та нар одоо болноо, та нарын хүсэлтээр хэсэг зуур сайхан байлгалаа, одоо гэртээ харьдаа, эх орон чинь манайхаас баян, тэндээ оч.

Найдан
Найдан

Консулийн газар байгуулах нь юун нь буруу гэж, иргэд виз авахад илүү хялбар, хямд болох л арга хэмжээ шүү дээ. Эсэргүүцээд байгаа нөхдийн дийлэнхи нь гадна дотны хагарган бутаргагч троллууд, эсвэл муу санаа, хэт үндэсхэрлэг бодолдоо автсан түүхий хүмүүс байгаа тул тэднийг үл тоо. Төр зөв зүйл дээрээ хэнээс ч хараат бусаар асуудлаа шийддэг өайх ёстой

Тулга
Тулга

Консулын газрыг хотод нээвэл гэж чадахгүй бол засгийн газраа огцоруулая...

Aрай арай ямар
Aрай арай ямар

Хувьчилаад авсан хувийн компани биш дээ
Наад захын төрийн албан хаагчийн шаардлага хангахгүй ийм нөхөдүүд бүр дипломат алба хашаад байх юм холдоо

Наба
Наба

Консул нээчих дараа нь Увс Ховд,Говьалтайд газарыг хуваагаад нутагшуулчих.

Зочин
Зочин

Консул бж болно. Гэхдээ зөвхөн нийслэлд байх ёстой

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

Нийслэлийн хог, шээс баастай хөрсөө эхлээд цэвэрлэх тухай тэмцье.

Зочин
Зочин

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

Зочин
Зочин

Төрд гарсан хулгайч нар газар нутгаа зарж идэхгүй бол өлбөрч үхэх гээд байна уу айн???????

хүн
хүн

Консул байж болно

Тулга
Тулга
Reply to  хүн

Хуц гэж хэлий...

Зочин
Зочин

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

Зочин
Зочин

Зогсоо эргүү авгай минь

Зочин
Зочин

Манай улс ч гэсэн гадны хэд хэдэн оронд ЭСЯ-аас гадна консулын газартай байдаг л биз дээ. ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ гэх мэт. Ер нь бүхнийг мэдэгч хэт олширсоны гай их шүү! Ерөнхийлөгч, ГХЯ гээд мэддэг субьектүүд нь шийдэж. Эрх мэдэл нь ч байгаа. Ардчиллыг Анархизм гэж өчүүхэн сэтгэгчид их байна шүү!

Зочин
Зочин

Ёстой үгүй шүү...Энэ бол Моннол улсын хамгийн том дипломат алдаа болно шүү....ЭСЯ байхад л болно..хангалттай...Харин эсрэгээр нь Монгол улсаас 100 мянган хасагыг эх оронд нь буцааж өгөөрөй...

Зочин
Зочин

Энэ доор сэтгэгдэл бичээд байгаа улсууд Бхян -Өлгийд очиж үзээгүй хүмүүс юм шиг байна. Би хэд хэдэн удаа очиж байсан. Хасагууд Монголоор бараг ярьдаггүй ( бага насны хүүхдүүд нь Монгол хэл мэдэхгүй) Лалын шашинт харь газар явж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Тэдний харь хүний сэтгэлийг Эх ороны маань газар нутаг нэршил , Төрийн халамжийг хавтгайруулан авдаг гэх мэт олон күйлээс харж болно. Монголоос явахад тосоод авах элэг нэгт ахан дүүс байна гэж ярьдаг хуншгүй новшнууд даа.

Зочин
Зочин

Uls orond gavyaa baiguuldagguinmaa gexed bagaxan shig gai bolno shuu novshuudaa

Зочин
Зочин

Улс орны баруун хойт хязгаарыг таслаж өгч Баян-Өлгий аймгийг улс болгох нь уу.Хулгай хийх гэж засаг төрийг удирддаг юм уу хасагуудтайгаа зайлцгаагаарай

Зочин
Зочин

Үхэр монголчуудаа одоо УЙХ д гудамжны ховч, хэрүүлч, боловсроогүй авгай нарыг сонгосон байна харамсалтай улс эх орноо яаж хөгжүүлэх талаар санал сойлолцохын оронд хов яараад сууж байна энэ авгай нарыг эргүүлэн тат Казахстан асар хурдан хөгжиж байна,эх орноо зараад гадагшаа зугтсан Эва браун,сайханбылэг,сүү Батболд хөдөлмөрийн баатар уудаанжнаргал,ыг олж йрээ.БӨ ийн ард түмэн одоо НҮБ ийн хүний эрхийн хороонд яаралтай өргөдөл гаргах талаар яарйлцаж байна Монголд ажйл хийх хүн байхгүй сэтгэцийн өвчтэй хүмүүс йхсэлээ
НҮБ д яаралтай өргөдөл өгч Монголд э/з ийн хориг арга хэмжээ авахуулах хэрэгтэй,Монголын бүх барйлгын ажлыг хятадууд хийж байна монголчуудын бүх хүн амын 60% нь гадаадад дүрвэн гарчихсан,
eрөнхийлөгч Элбэгдорж Сайханвйлэг Сү.Батболд нар зугтаагаад яавсан үхэр малаас долоон дор монгол хулгайчдын эх орон.даан хов яараад сууж байна хэдэн авай байна гудамжны Нараа.
, Баярмаа гэж авгай нар байна 126 гишүүн хэрэггүй,татан буулгах хэрэгтэй,

Зочинолдо
Зочинолдо
Reply to  Зочин

барлаг гаралтай ард түмэн аргагүй тэнэг байдаг юм байна .яаж бодохоороо тусгаар улсаас газар булаана гэж сэтгэж чаддаг байнаа май арьсаа өвчүүлэв дээ өмхий илжигнүүд шинжаанд дуганууд аа

Зочин
Зочин

Иргэд нь харьцангуй их зорчдог бүс нутагт консул байх эрх зүйн үндэстэй шүү дээ. туйлшрахаа боль. Манай улс ч ганц жишээ, ОХУ-д Эрхүү, Улан удэ хотод консул байдаг биз дээ.мэдэмхийрхээ больцгоо

Тулга
Тулга

Консул зөвшөөрч болохгүй

Тулга
Тулга

Батцэцэг сайд консулыг зөвшөөрлөө яаралтай цуцлах хэрэгтэй.
Монгол хүний нийтлэг эрх ашгаас урвах ёсгүй.
Өргөсөн тангарагтаа үнэнч байхыг хүсье

Зочин
Зочин

Консулын Газрыг өөриын. Улсынхаа Хаана байршуулах байрлалыг. тухайн Улс нь шийдэх асуудал байх, түүнээс. Хэн дуртай нь танай Улсын тэнд энд гэж заахгүй байлгүй! Нэгэнт Консулын газар, ЭСЯаа байршуулсан. газар нь тэр ЭСЯ ны мэдэлд бдг гэж ярихын билээ ! тиймээс Бая-Өлгийд бхын бол мөнхийн Казакын эзэмшил болох бишүү! Берлин хотод Монголын ЭСЯ нь нэг газраа байгуулсан цагаасаа одоог хүртэл тэр л Газартаа л бдг

Зочин
Зочин

Казакууд манай нэг л үндэстэн! Бүү хийрх малнуудаа! Нара мэтийн харанхуйчуудаа төрөөсөө зайлуулж иргэдээ боловсролтой болгох хэрэгтэй дээ!

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж

Үгүй таминь ээ, Баян-Өлгийд Казахстаны консул байгуулах нь хүний уур хүргэх ямар учир байна вэ? Тэгвэл Дарханд Оросын консул байгаа нь та нарын уурыг бас л хүргээд байгаа хэрэг үү? Гадаад улсын элчин яам, консулын газар Монголд байх нь хэнд ямар хор хүргээд байгаа юм бэ? Монгол улс чинь энэ дэлхийн ганц ч улстай дипломат харилцаагүй, ганц ч улсын элчин, консулгүй байвал сайхан юм уу? Дэлхийн шившиг болж, ингэж зүүлэг царайлах хэнд хэрэгтэй юм бэ? Бид чинь балар эртний хүн сүрэг биш биз дээ?!

Иргэн
Иргэн

Бүрэн эрхт Монгол улс 108000 хүн амтай олон ястантантай аймагт юун консулын газар вэ Шуналт эм Хүрэлсүх 2 оо гадагшаа тэнэх мөрөөрөө тэнэ амаа мэдэж яв.

Холбоотой мэдээ

Back to top button