Top StoriesУлс төрийн халуун сэдэв

О.Цогтгэрэлийн ТӨӨРӨГДӨЛ

Энэ сарын 21-нд улс орон даяар орон нутгийн нөхөн сонгууль болов. Таван аймгийн 9 суманд явуулсан нөхөн сонгуульд, аймгийн ИТХ-ын 9 мандат, сумын 37 мандат дээр нөхөн сонгууль явуулснаас

  • МАН 42,
  • АН 40,
  • ХҮН 3,
  • Бие даагч 5 буюу нийт 93 нэр дэвшигч өрсөлджээ.

Нийт 46 мандатаас МАН 26 мандат авч 56.5 хувийн саналаар ялалт байгуулснаа өчигдөр зарлалаа. АН 17, ХҮН нам нэг, бие даагч хоёр мандат авснаар нөхөн сонгуулийн үр дүнгээр МАН ялалт байгуулсан.

МАН нөхөн сонгуульд ялсан нь Я.Содбаатарын хэлснээр намынх нь рейтинг өндөр байгаа юм биш. Яаж, намын мөрийн хөтөлбөрийн биелэлт нь 29.6 хувь байхад рейтинг нь өндөр байх билээ. Энэ бол логикгүй, төөрөгдөл. Гэхдээ түүний энэ төөрөгдлийн дэргэд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл ч мөн төөрөгдөж яваа нь харагдав.

Гуравдугаар сард болсон АН-ын дотоод сонгууль ч будлиантай болж, МАН-ын царцааг нүүлгэсэн хэмээх шүүмжлэлийг дотоодоосоо хүртээд зогсохгүй, даргын хувд намын генсекээ сонгохдоо хүртэл О.Цогтгэрэл хүчгүйдсэн.

Түүнчлэн Оюу Толгойн гэрээний дараахан оффшор дансны дуулиантай нэр холбогдож ирсэн С.Баярцогтыг генсекээрээ сонгосон зэргээр 2026 онд АН-ын дотоодоос хүлээгдэж байсан өндөр хүлээлтүүдэд О.Цогтгэрэл хүссэн үр дүн гаргаж чадаагүй нь үнэн. Хэдий эрх баригч намын эсрэг бүлгээрээ тодорхой, зөв акцууд хийж чадаж байгаа ч энэ удаад орон нутгийн нөхөн сонгуульд ялагдана гэдэг МАН сайндаа биш АН орон нутагт хүч сул байгааг харуулж буй. Тэдэнд манлайлал алга.

Намын дотоод шинэчлэл, сонгууль гэдэг дотоод өрсөлдөөнийг илүү нэмж, тэр хэрээр эрүүл мэтгэлцээнүүд дундаас нам цаашдын сууриа бөх тавих боломж үүсдэг бол АН-ын дотоод сонгуульд одоог хэр сэтгэл дундуур намын гишүүд байсаар байгаа нь нөхөн сонгуулийн үр дүнд ч нөлөөллөө гэж харагдав.

Ерөнхийлөгчийн сонгууль болоход жилийн хугацаа үлдсэн энэ үед, ялагдлаа "Иргэдийн дунд АН-ын үнэлэмж өндөр байгаа ч, МАН луйвардаад ялчихлаа" гэж вакумжиж болохгүй. Дотоод сонгуулийн үр дүн, булхай, зодооноо эргэж нэг яриагүй атлаа, нэгэнт нөхөн сонгуулийн үр дүн гарчихсны ард судалгааны дүнгээс зөрлөө гээд сууж болохгүй.

О.Цогтгэрэл одоо давхар дээлтэй. Орон нутгийн нөхөн сонгуульд ялагдал хүлээснийх нь ард намын нөхөд нь түүнээс хариуцлага нэхээд эхэлж.

Хэдий олон аймагт нөхөн сонгууль явагдаагүй ч таван аймагт 50 хувийн ч санал авалгүй ялагдал хүлээнэ гэдэг 2027 оны сонгууль хүртэл АН болоогүй байна, дахиад ч дотоод бүтцээ ярих шаардлага бий гэдгийг харуулав.

Дотоод сонгуулийн дүнгээр Сүхбаатар дүүрэгт УИХ-ын гишүүн Х.Болормааг даргаар улираасныг АН-ын Хяналтын ерөнхий хорооноос хүчингүй болгосон ч тэр намын шийдвэрээ сөрөөд буй. 2024 оны сонгуулиар ч МАН-тай "санал наймаалцсан" гэх асуудалд нэр холбогдож байсан бөгөөд яг энэ яриа нь дотоод сонгуулийнх нь үеэр ч мөн гарч шүүмжлэл дагуулсан. Өөрөөр хэлбэл, дотоод сонгуулийг намын Үндсэн дүрэмд нийцүүлээгүй гэж үзэж хүчингүй болгож, дахин сонгууль зохион байгуулах шийдвэр гаргасан ч Х.Болормаагийн эсэргүүцэлтэй тулж, намын даргын хувьд ч уг асуудал дээр жин дарж чадахгүй яваа. Намын даргын бүрэн эрх мэдэл МАН-ынх шиг байхгүй гэсэн үг.

МАН 10 жил эрх бариад вакумжсандаа "рейтинг өндөр яваа" гэж хадуурч болох ч АН арай ч бас төлбөртэй судалгааны дүнд итгэх хүртлээ вакумжиж болохгүй байх.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх шалгалтдаа тэд бүдэрлээ. Харин МАН үүн дээрээ тодорч, 2027 оны ерөнхийлөгчид нэр дэвшигчээ ард түмнээсээ асууна гэж попров. Энэ бол МАН-ыг дэмжигчдийн саналыг цуглуулах тухай ойлголт бус, АН-ын дотоод сонгуулиас хойш итгэл алдрагсдын саналыг цуглуулах тухай юм.

О.Цогтгэрэл эртхэн төөрөгдлөөсөө салахгүй бол юу юугүй намар, хариугүй сонгууль болох гэж буйг сануулах нь илүүц биз.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen

Цогтгэрэл гэж улс төрийн ямар ч ойлголт, туршлага байхгүй бизнесчин нөхөр АН-аар тоглоод хаячихлаа даа.

Зочин
Зочин

АН дотоод асуудлаа эхлээд цэгцлэх хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

МАН ч бас хэт өөрсдийгөө магтаж болохгүй

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

АН ялагдал.Тэд хэзээ ч улс орныг.зөв зүг залж
чадахгүй.Элбэгдорж хөрөнгөтэй болоод.зугтлаа.!!!
Сайхан билэг мэдэрсэн.Мөнгөтэй.болоод.зугтлаа!!!
Боломж алдвал дуусна.!!!

Зочинзочин
Зочинзочин

Ротацийн сонгуулиар Цогтгэрэл их луйвар хийсэн шүүдээ. Намын гишүүд нь гомдоод санал өгөхгүй бгаан

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Төөрдөг намууд.90-оноос хойш төөрлөө.
Зам олохгүй.мунгинаж байна.
Элбэгдорж зугтаж амиа бодов.
Сайханбилэг амиа бодож зугтав.
Боломжийг сайн ашигласан оргодол!!!
Ийм этгээдүүд Монголыг удирдах гэж байх уу???

Зочин
Зочин

Tsogtgerel darga bagaa negtgej chadahgui bgaa yum bish uu

Зочин
Зочин

Нөхөн сонгуулийн дүн их зүйл хэлж байна даа

Зочин
Зочин

MAN yalj baigaa ni sainaa bish gej bichsen ni unen sanagdlaa

Зочин
Зочин

Дотоод сонгууль будлиантай болсон гэх яриа их гарсан шүү

Зочин
Зочин

AN oron nutagt sul bgaa ni haragdaj baina

Зочин
Зочин

Songuuliin ur dun bol bodit dugnelt

Зочин
Зочин

АН-ын шинэчлэл яригдсаар л байна хэрэгждэггүй

Зочин
Зочин

Dotood zurchil ni namdaa hamgiin tom saad bolj dee

Зочин
Зочин

Орон нутагт ажилласан хүн л үр дүн авдаг

Зочин
Зочин

Sudalgaanaas iluu sanal huraalt l unen shuu

Зочин
Зочин

Luivar gej yarihaas umnu dotooddoo dugnelt hiih heregtei

Зочин
Зочин

АН-ын гишүүд өөрсдөө ч сэтгэл дундуур байгаа бололтой

Зочин
Зочин

Намын даргын манлайлал хамгийн чухал байдаг

Зочин
Зочин

Өмнөх бүх сонгуульд АН-д санал өгсөн.
Одоо хэзээ ч АН-д санал өгөхгүй.
АН-н нэрийг барьсан луйварчдын үүр болсон.

Зочин
Зочин

МАН ӨНГӨРСӨН ОЛОН ЖИЛИИН ХУГЦААНД ТӨР БАРИХДАА ОРОН ДАЯАР АСАР ТОМ СҮЛЖЭЭ БАЙГУУЛСАН ДҮҮРЭГ ХОРОО АЙМАГ СУМ БАГ БҮҮР ХОТ АЙЛД ХҮРТЭЛ ГЭЭЧ ЦОГТГЭРЭЛИИН ДҮГНЭЛТ ЗӨВ МИХАЙЛД 1 БОДОЛ БИИ ВИИ

Зочин
Зочин

Орон нутгийн сонгууль бол намын гэхээсээ цаад хувь хүнийхээ нэр хүнд, за тэгээд хэр олон хамаатантай мэтээсээ л болдог доо

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Зочинтийм
Зочинтийм

АН Цогтгэрэл , Баярцогт хоёроосоо \ цогтуудаасаа \ салаагүй цагт өөд нар харахгүй ээ . Явж чвж улны гишүүд салж - эртхэн амиа бодсон нь өлзийтэй байх аа ...

Их хурал тарах ёстой
Их хурал тарах ёстой

Монголд МАН засаг барина, бусад нам тэр тусмаа АН хэзээч чадахгүй .Ер нь би чадначууд хаана ч юу ч хмйж чадахгүй,лайв хийх,хулгайх хийдэг хүмүүс улс удирдана гэж байхгүй ээ........

Дэл
Дэл

Энэ 2 намд магтах юм даанч хомс хоёуланд нь ичих булчирхай байхгүй хүмүүс маш их монгол улс дорой байдаг нь энэ 2 намтай салшгүй холбоотой гадны нэг компанид улсаараа доромжуулна

КЗОЧИН
КЗОЧИН

КАЗАКУУДЫН ХАРААЛ ХАТУУ ШҮҮ ГЭЖ АЙЛГААД БАЙГАА ЮМ БАЙНА. МОНГОЛЧУУД ЮУ БОДОЖ БАЙНА. МӨН МОНГОЛЧУУДЫН ӨВӨЛЖӨӨНД ХҮНЭЭ ОРШУУЛААД ГАЗРЫГ НЬ АВАХ ДАЛД САНАА ЯВУУЛГА ХИЙГЭЭД БАЙНА. ХОЙНООС ИРЭЭД ХОТ МИНИЙ ГЭДЭГ БОЛОООД БАЙНА . НДШ-Н МӨНГИЙГ ИДСЭН КАЗАКУУДЫН ШҮҮХ АЖЛЫГ КАЗАК ХҮН ХИЙЖ БАЙГАА ГЭНЭЭ УДШ-ЭЭС КОМИСС ТОМИЛОН ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ КАЗАК ХҮН ЯАЖ ШИЙДЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ ШҮҮ ТЭГЭЭД Ч СОЁЛЫН ЦӨӨНХИЙ ХУУЛИЙГ ЯАРАВЧЛАН БОЛОВСРУУЛЖ КАЗАКУУДЫН АСУУДЛЫГ ШИЙДЬЕ АЛСДАА БОЛ ШИНЖААН РУУ НЬ ЯВУУЛСАН ДЭЭР. КАЗАКУУД ЛАЛЫН УЛСУУД БИДНИЙГ ДЭМЖИНЭ НТР ГЭЖ ИХ ЮМ БИЧЭЭД БАЙГАА КАЗАК ХЭЛ ДЭЭР БАЙДАГ СОШИАЛ САЙТУУД ДЭЭР ИХ ЮМ ХООРОНДОО БИЧИЦГЭЭДЭГ. МОНГОЛЧУУД ХУЖААД ХЯДУУЛАХ ШАХАЖ ИРЭХЭД НЬ НУТАГ ЗААН ӨГЧ АМЬДРУУЛААД ӨСГӨӨД ҮРЖҮҮЛЭЭД БОЛОВСРОЛТОЙ ЭРҮҮЛ БОЛГОСНЫ ХАРИУГ ИНГЭЖ БАРЬЖ БАЙГАА БОЛ ХАРИУГ НЬ БАС ӨГЧ ЧАДНА ГЭДГЭЭ ХАРУУЛАХ БИЗ ЭЭ. ДҮРВЭГЧДЭД УЛС ТӨРИЙН ЭРХ ОЛГОДОГ НЬ БУРУУ БОЛЖЭЭ АЛДААГ ЗАСЧ БОЛНОО БҮХ УДИРДЛАГУУДЫГ НЬ МОНГОЛ ХҮНЭЭР ТОМИЛОХ НЬ ЗӨВ ШҮҮ УЛС ОРНЫ ИЙМ ҮЕД АРДЧИЛСАН НАМ, МОНГОЛ АРДЫН НАМУУД ЮУ Ч ДУУГАРАХГҮЙ ХУДЛАА СОНГУУЛЬ АЛБА ТУШААЛ ЯРЬСААР ЯВААД ДҮНГ НЬ 27 28 ОНД ТАВИХ БИЗЭЭ АРД ТҮМЭН. ЗАРИМ ГИШҮҮН САЙД БАЙСАН КАЗАК ХҮН МОНГОЛ ХҮҮХНҮҮД САЛТААГАА ЭЗЭМДЭЖ ЧАДАХГҮЙГЭЭС КАЗАК ОХИДУУД ХОХИРООД БАЙНА Ч ГЭХ ШИГ ... ААН

Холбоотой мэдээ

Back to top button